Си Зиньпин Хятад улсын бүрэн эрхт удирдагч нь боллоо. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын \БХАТИХ\ чуулганаар түүнийг БНХАУ-ын даргаар сонгосон байна. Ийнхүү 11-р сард нөхөр Си ХКН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг авснаар эхэлсэн БНХАУ-ын удирдагчийг сонгох урт хугацааны аян өндөрлөлөө. БХАТИХ-ын 12-р чуулган дээр түүний нэрийг нууцаар сонгосон байна.