×
Хятад улсад болж байгаа үйл явдал ба Орос улсын байр суурь, Хоёрдугаар сар 2013
АНУ-ын хууль зүй Хятад улсад үйлдвэрлэсэн салхин цахилгаан станцуудаас улс орны аюулгүй байдалд аюул учруулах эсэх асуудлыг анх удаа шийдвэрлэх ёстой. Хятадын «Саньи» корпораци АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн эсрэг заргын өргөдөл шүүхэд шилжүүлжээ. Хүнд машины аж үйлдвэрийн «Саньи» корпорацын ерөнхий захирал Сян Вэньбао энэ тухай микроблогдоо мэдэгджээ.
Хятадын тэргүүлэх интернет сайтуудад Умард-Солонгосын цөмийн туршилтыг дэмжисэн “шинэ зүүнийхний” материалууд гарч ирэв. Энэ нь БНАСАУ-ад эрс эсэргүүцлээ илэрхийлсэн хятадын эрх баригчдын албан ёсны байр суурьтай зөрөлдөж байна. БНАСАУ-ад цөмийн гуравдахь туршилтыг явуулсан тухай бахархалтай тайлбарууд нь хятадын “Үл гүйцэлдэх хэрэг” болон “Улааны дуунуудыг сонирхогчдын нийгэмлэгийн “сайтууд дээр гарчээ.
Хятадын түшмэд тансаг дайллага хийхээс татгалзвал зохино. Энэ сэдвийг хятадын ХМХ олонтаа хөндөж байна. ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпиний биеэчлэн санаачилсан кампанит ажиллагаа Хятад улсад үргэлжилж байна. Энэ нь ресторанд үрэмтгий байх явдалтай хийх тэмцэл юм. Тэнд пүүс компаниуд дайллага хийснээс хойш их хэмжээний хоол үлдэж байна.

АНУ дэлхийн алсын холбоо харилцааны зах зээлд зонхилж байгаа хятадын HUAWEI,ZTE компаниудад билгийн улирлын шинэ жилийн баярыг гутраав. Эдгээр компани патентын эрхийг зөрчсөн хэмээн үзэж, 3G, 4G бүтээгдэхүүний нь мөрдөөн байцаах ажиллагааг үүсгэв. Өнгөрсөн онд эдгээр хоёр компани тагнуулын шуугиан маргааны төвд байсан явдал дүр төрхөд нь хүчтэй цохилт өгсөн юм.

Америкийн ХМХ-үүд рүү хийсэн хакеруудын дайралтуудад хамааралтайгаа Хятад улс няцаав. 2-р сарын 1- нд ажил хэрэгч “Wall Street Journal” мэдэгдэлдээ, сонины сайт руу дайралт хийсэн хакерууд нь тус сонины Хятадын үйл явдлуудын тухай материалуудад нэвтрэхийг оролджээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013
2
3
4
6
7
8
9
10
11
12
13
16
17
18
19
20
21
22
23
24
25
27
28