×
Хятад улсад болж байгаа үйл явдал ба Орос улсын байр суурь, Нэгдүгээр сар 2013
Хятад улс дэлхийн захуудад эерэг дохио өгч байна. 2013 онд тус улс нь түүхий нефтийн импортоо 7,3 % буюу 289 сая тонн хүртэл нэмэгдүүлэх болно. Эл урьдчилсан тааварыг 1-р сарын 31 нд Хятадын үндэсний нефть-хийн корпорац нийтэлжээ. Нөгөөтэйгүүр, импортын эрчим хүч тээгчдийн ихэссэнтэй холбоотой Хятадын эдийн засгийн хараат байдал  нилээд нэмэгдэж байна.
Хятад улс орчны бохирдлоосоо ангижирсан тэр цагт өнөөдөр ажиглагдаж буй байгалийн ер бусын үзэгдлүүдтэй тэмцэхэд хялбар байх болно. Хятадын төвийн болон зүүн бүс нутгуудын өтгөн манан, тортог болон утаатай тэмцэх ажлыг оросын шинжээчид ийн тайлбарлаж байна. Энэ бол өмнө цаг уурын түүхэнд гарч байгаагүй үзэгдэл. Эндхийн агаарын маш өндөр даралт болон хортой хий ба хортой бодисуудын хэмжээ их байна.
Умард-Солонгосын мэдээллийн KCNA агентлаг БНАСАУ-ын удирдагчийн тухай материалаас болж гадаадын ХМХ-үүдийг хатуу шүүмжлэх өнгөтэй боллоо. Пхеньян нь өмнөд-солонгосын болон хятадын ХМХ-үүдийн Ким Чен Уны гоо сайхны мэс заслын тухай тараасан мэдээллийг эрс шүүмжлэв. Хятадын ХМХ-үүд анх удаагаа “дайсны хүчийнхэн ашигтай” мэдээ сэлтийг тараасандаа буруутгагдаж байна гэдгийг ажиглагчид анхаарчээ.
АНУ Ази тивд ПДХ систем байгуулж байгаагийн хариуд Хятад улс өөрийн пуужингийн технологоо шинэчлэж байна. Ням гаригт газрын байрлалтай хятадын пуужин баллистик пуужинг нислэгийнх нь дунд үед амдан сөнөөсөн байна. Энэ өдөр АНУ мөн ижил төрлийн пуужингийн эсрэг туршилт хийсэн байна.
Олон улсын Moody’s рейтингийн агентлагийн үнэлснээр 2013 онд Ази Номхон далайн бүс нутаг дэлхийн өөр бүс нутгаас илүү эрчимтэй хөгжих юм. Хятад улсын өсөлт удаашаарсан ч хурд нь эрс унахгүй. АНДБН-ийн орнууд макро эдийн засгийн өндөр үзүүлэлтийнхээ ачаар эрсдлийг давж мэднэ гэж Moody’s агентлаг үзэж байна.
ХКН авилгалтай улам хүчтэй тэмцэх болсон нь капитал улс орноос гаргахыг ташуурдав. Хахууль авч, улсын сангийн хөрөнгө тоносон түшмэд үл хөдлөх хөрөнгөө яаралтай худалдаж байна. Урьдын харилцаа холбоо нь хөрөнгөө гадаадад нууцаар гаргаж, хилийн чанадад суух бичиг тойрох далдуур замаар авах боломж тэдэнд олгож байна.
Сүүлийн 10 гаруй жилд анх удаа Хятад улсаас Жини коэффицентын тухай мэдээ баримтыг нийтлэв. Энэ нь нийгэм анги давхрагаар хуваагдсны статистикийн үзүүлэлт юм. Албан ёсны тоо баримтуудаас харахад 2012 онд мөн коэффицент 0,474 болжээ. Ийн үзүүлэлт нийгмийг донсолгож мэднэ гэж шинжээчид үзэж байна. Си Зиньпин тэргүүтэй шинэ удирдлага үүнийг ухамсарлаж байна уу?
Хүчтэй нь суларч мэднэ. Бүр 2017 онд АНУ эдийн засгийнхаа хэр хэмжээгээр БНХАУ-ын дараа орно гэж PricewaterhouseCoopers консалтингийн компанийн шинжээчид таамаглав. Харин дэлхийн эдийн засагт хүчний сэлгэлгэ үүгээр төгсөхгүй гэж тэд үзэж байна. 2050 он гэхэд БНХАУ, АНУ, Энэтхэг улсуудын эдийн засаг тэргүүн гурван байрыг эзлэнэ гэж тус компанийн шинжээчид дүгнэв.
Хятад улс гэрлийн хурдаар сансрыг эзэгнэж байна. 2013 онд тэд сансарын тойрог замд 20  төхөөрөмжийг гаргахаар төлөвлөж байна. Хэрвээ амжилттай болох юмбол тэд ОХУ болон АНУ-ыг гүйцэж түрүүлнэ. Тухайлбал, Хятад улс энэ жилийн хоёрдугаар хагаст Саран дээр тагнуулын хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна.
Хятад улс «дэлхийн фабрик» байгаад одоо капиталын экспортоор дэлхийн тэргүүлэгч болж байна. 2012 онд тус улс дэлхийн 141 орны 4425 үйлдвэрт хөрөнгө оруулсан гэж өнөөдөр Бээжинд БНХАУ-ын арилжааны яамны төлөөлөгч Шэнь Даньян хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ. 2015 он гэхэд хилийн чанадад Хятад улсын хөрөнгө оруулалт 150 тэрбум долларт хүрэх юм.
Хятад улс өөрийн хөрөнгийн захын эдийн засгийн зогсолтыг биржийн гадаадын хөрөнгө оруулагчид болон худалдааны боломжуудаар өргөжүүлэхээр төлөвлөж байна. Тэд юаниар арилжигдах үнэт цаасыг худалдаж авсан гадаадын хөрөнгө оруулагчдын квотыг 10 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. БНХАУ-ын Үнэт цаасны хяналтын хорооны тэргүүн Го Шуцины энэхүү мэдэгдэл нь хөрөнгийн биржийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.
БНХАУ-ын КН Мао Зедуны үеэс хамгийн чанга зангидсан зангилаануудынхаа нэгийг таслан хаях гэж байна. Намын удирдлагын тав дахь үе тавин жилийн настай хөдөлмөрийн засан хүмүүжүүлэх хуарангийн системийг хаахаар шийдвэрлэсэн. Энэ нь хятадын удирдагчдын ярьж байгаагаар, хуулиа дээдлэхийг эрмэлзэж байгаа ажээ. Энэ тухай Оросын Алс-Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа ийн мэдэгдэв.
Энергийн нөөцийг худалдах дэлхийн системийг өөрчлөхийг Хятад улс ахин оролдов. 2013 оны эхний арван хоногоос түүхий нефть, байгалийн шингэрүүлсэн хий, мазут, нисэх онгоцны керосиныг Шэньжэний нефтийн химийн биржэд худалдаж байна. Энэ нь шинэ өргөн хүрээтэй төслийн гол зорилгын нэг болсон билээ.
Гариг дэлхийн нөөц хомсдож байна. Иймээс нөөц болон борлуулалтын зах зээлийн төлөө тэмцэл улам ширүүсэх юм. 2013 онд гол этгээдүүдийн сөргөлдөөн хурцдана. Оросын нэрд гарсан хоёр шатарч «Шатар ба улс төр» булангаар нөхцөл байдалд дүн шинжилгээ хийнэ. Олон улсын шатрын их мастер Алексей Кузьмин хэлэхдээ «2013 он АНУ,БНХАУ-ын эдийн засгийн тэмцэлдээний уриан дор явагдана.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
1
2
3
4
5
6
7
8
10
12
13
19
20
21
24
26
27