×
Хятад улсад болж байгаа үйл явдал ба Орос улсын байр суурь, Арваннэгдүгээр сар 2012
Өмнөд Хятадын тэнгист түгшүүртэй байдлыг гааруулж байна гэж Манил Бээжинг зэмлэв. Филиппиний ГХЯ-ы тэргүүн Альберто дель Розарио хятадын эргүүлийн гурван хөлөг онгоц Скарборо (Хуанъяньдао) усан дорхи хадны ойролцоо байгааг «дарангуйлагчийн зан үйл» гэжээ. Энэ нь хоёр талын харилцааг цаашид хурцатгахаас сэрэмжлэхэд чиглэгдсэн Филиппиний дипломат хүчин чармайлтыг бусниулж болзошгүй гэж сайд болгоомжилж байна.
Маргаан үүсгэсэн нутаг Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн тус улс үзэж байгааг газрын зураг бүхий хятадын шинэ паспорт нотлон харуулав. Энэ газрын зурагт Өмнөд Хятадын тэнгисийн арлууд болон хятад-энэтхэгийн хил орчмын маргаантай бүсийг Хятадад хамруулжээ. БНХАУ-ын ГХЯ-ны сүүлчийн мэдэгдэл Бээжингийн энэ алхамыг хамгаалж байна. Гэвч хятадын паспортын загвар азийн хэдэн улсад зэвүүцэл төрүүлэв.
АНУ-ын ээлжит оролдлого үр дүнд хүрсэнгүй. Хятадыг «валютын арга заль хийгчийн» хувьд хүлээн зөвшөөрөх арга хэмжээг хойшлуулав. Наанадаж хагас жилээр АНУ-ын конгресст зориулах сангийн яамны дараачийн илтгэл хүртэл хойшлуулсан байна. Юанийн ханшийг бууруулсан. Гэвч Бээжин валютынхаа ханшаар зальт ажиллагаа явуулж байна гэж үзэхгүйг сангийн яамнаас өчигдөр нийтлүүлсэн тайланд тэмдэглэжээ.
Хятадын эрх баригчид авилгатай эрс хатуу тэмцэж байна. Хятадын төрийн хяналтанд байдаг банкнуудын болон санхүүгийн компаниудын топ-менежерүүдэд 12-р сараас эхлэн үнэтэй автомашин болон үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авахыг хориглов. Энэ нь өнөөдөр хууль бусаар олсон ашгаа “угаах” хамгийн их дэлгэрсэн арга юм.
Сенкаку-Дяоюйдао арлуудын эргэн тойрны маргаанаас болж хоёр талын харилцаа цаашид доройтох нь аюултайг Япон, Хятадын улс төрийн элитын нэг хэсэг нь ойлгож байна. Гэвч олон нийтийн радикал, зарим үед үндэсэрхэг санал бодол Токиод ч Бээжинд ч хатуу шахалт үзүүлж байна.
Хятадын сөнөөгч онгоцыг «Ляонин» нисэх онгоц тээгч хөлөг онгоцон дээр буулгаж нисгэх туршилт Вашингтоныг бухимдуулав. Хятадын цэргийн сүр хүчнийг зузаатгаж байгаа нөхцөлд Азид холбоотнуудаа цаашид дэмжинэ гэж АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдэв. Бүр шаардлагатай тохиолдолд зохих алхам хийнэ гэж тэрээр айлган сүрдүүлжээ.
Хөршүүдтэйгээ газар нутгийн маргаан үүсгэх Хятад улсын байр суурь сүүлийн өдрүүдэд шинэ санамсаргүй хэмжилтэд хүрлээ. Хятад улсын шинэ паспорт дээр Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлууд, Энэтхэг улсын нутаг дэвсгэрт багтдаг өндөр уулын Аксайчин цөл болон Аруначал-Прадеш мужийг оруулж улсын хилээ зурсан Хятадын шинэ газрын зургийг буулгасан байна.
Хятад улс дэлхийн эдийн засгийн шинэ түрэмгийлэлд бэлтгэж, нефтийн үнийг бүрдүүлэхэд хүчтэй нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Шанхайн хөрөнгийн захын нефтийн ирээдүйд нийлүүлэх бөөний гэрээгээр арилжаа хийх төлөвтэй байгааг оросын шинжээчид ийн тайлбарлаж байна. Хятад улс азийн гэрээний жишгийг байгуулахыг зорьж байна. Тэд WTI /West Tehas Intermediate/ болон Brent маркуудын гэрээнүүдийг ч даваж гарахад бэлэн аж.
Дэлхийн томоохон ховор төмөрлөг үйлдвэрлэгч, хориотой бараа тээвэрлэгч зах зээлийнхээ байдлыг журамлаж байна. Хятад улс салбарыг өөрчлөн байгуулах тусгай санг байгуулж байна. Хөрөнгө улсын төсвөөс гаргах юм. Сан орон нутгийн эрх баригчдын төмөрлөг хууль бус олборлохтой тэмцэх хүчин чармайлтыг дэмжиж, төмөрлөгийн үйлдвэрлэлээс экологид үзүүлэх зохисгүй нөлөөг аль болохоор багасгахад туслана.
Хятадын цэргийн хөлөг онгоц үйлдвэрлэгчид ХКН-ын 18-р их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажилдаа шамдацгааж байна. “Ляонин” нисэх онгоц тээгчийг их хуралд бэлэг барьснаар тэд шинэ онгоц тээгчүүдийг бүтээхэд бэлэн байна. Энэ тухай Хятадын хөлөг онгоцны улсын корпорацын тэргүүн Ху Вэньмин мэдэгдэв.
Хятадын КН-ын 18-р их хурлын дараа хуралдсан анхдугаар Бүгд хурлаар ХКН-ын ТХ-ны шинэ ерөнхий нарийн бичгийн даргыг болон ХКН-ын ТХ-ын УТТ болоод Байнгын хорооны шинэ бүрэлдэхүүнийг тус тус сонгов. Шинээр сонгогдсон ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин болон УТТ-ны Байнгын хорооны гишүүдтэй хятадын болон гадаадын 500 орчим сэтгүүлчид бүгд хурлын дараа уулзалт хийсэн.
ХКН-ын 18-р их хурлыг төлөөлөгчид нь «Интернационал»-ыг дуулцгааж дуусгав. Их хурал ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Зиньтаогийн илтгэлээр гаргасан тогтоолыг сайшааж, намын дүрэмд засвар оруулж, ТХ-ны шинэ бүрэлдэхүүнийг сонгов. Гэвч ХКН-ын шинэ удирдлагын бүрэн төгс хүчний харьцаа маргааш тодроно. ТХ-ны анхны бүгд хурал пүрэв гаригт Бээжинд болох юм.
Дэлхийн эдийн засгийн байдлын таамаглал гутрангуй байсан ч хятадын удирдлага үндэсний эдийн засаг нь унахгүй гэдэгт итгэж байна. Хятадын нийслэлд хуралдаж байгаа ХКН-ын 18-р их хурал энэ тухай ахин мэдэгдэх боломж олгов.
ХКН-ын 18-р их хурлын төлөөлөгчид ХКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ху Зиньтаогийн илтгэлийг хэлэлцэхдээ, авилгатай тэмцэх тулгамдсан асуудалд онцгой анхаарал хандуулж байна. Нилээд их сонирхол татаж байгаа саналуудын дунд –түшмэдүүдийн болон тэдний ойрын төрөл төрөгсөдийн хөрөнгийн асуудал дээр хатуу хяналт тавих аж. “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагч Игорь Денисов Бээжингээс ийн дамжуулж байна.
Бүр 90 гаруй жилийн түүхтэй ХКН мэдээжээр өөрийн уламжлалтай. Танхим дахь уриа лоозон,тайзан дахь улаан туг, намын бэлэгдэл ХКН-ын хувьсгалт түүхийг сануулж байна. Гэвч Бээжинд намын их хурлын ажлыг ажиглаж байгаа «Оросын дуу хоолой» радиогийн тоймч Игорь Денисов ХКН-ын 18-р их хурал олон арван биш, олон зуун жилийн уламжлалд хандаж байгаад анхаарал тавьжээ.
Хятадын арми нь орон нутгийн чанартай зэвсэгт мөргөлдөөнүүдэд ялалт байгуулан, техникийн дахин санхүүжүүлгээ үрэгжлүүлэх ба байлдааны ажиллагааны бүх нөхцөлд үйл ажиллагаагаа явуулахаар бэлтгэж байна. Ийм зорилтуудыг ХКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ху Зиньтао намын 18-р их хуралд тавьсан илтгэлдээ дурджээ.
Саяхан болтол хятадын их хэтийн төлөвтэй улс төрч байсан Бо Силайг огцоруулж, намаас хөөсэнтэй холбоотой шуугиан маргаан авилгалын шалтгаан болон «сүүдрийн бодлогоос» чөлөөтэй төрийн удирдлагын үр бүтээлтэй систем байгуулах зам зэрэг нарийн түвэгтэй асуудалд хариу өгөхийг КН-аас шаардав. Намын 18-р их хурлын тайлан илтгэлд эл сэдэвт анхаарал тавихгүй байж чадахгүй байсан.
ХКН-ын 18-р их хурал 11-р сарын 8-нд Бээжинд нээгдэнэ. Их хурлын үр дүнгээр эрх баригч элитын бүрэлдэхүүнд халаа сэлгэлгэ хийнэ. Си Зиньпин КН-ын ТХ-ны одоогийн тэргүүн Ху Зиньтаог орлоно гэж үзэж байна. Чухам нөхөр Си дараачийн 10 жилд Хятад улсыг удирдах юм. Энэ завсар БНХАУ-ын эдийн засаг америкийнхээс тэргүүлж, дэлхийд хамгийн томд орж мэднэ.
Хятад улс «Зянь-31» 5 дахь үеийн шинэ сөнөөгч онгоцоо анх удаа туршив. ХКН-ын ХУ111 их хурлын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг батлах ТХ-ны бүгд хурал нээгдэх өдөр энэ тухай мэдээлжээ. Хятадын цэрэг-техникийн амжилтыг ахин харуулсан нь их хуралд өргөх бэлэг ба хожмын дайсныг айлгах үйл явдал болсон.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012
2
3
4
5
6
11
16
17
18
19
20
23
24
25