×
Хятад улсад болж байгаа үйл явдал ба Орос улсын байр суурь, Есдүгээр сар 2012
Хятадын цөмийн чадавхи аль хэдийнэ «цаасан бар» байхаа больсон юм. Хятад цөмийн зэвсэгтэй 3 дахь гүрэн улс болсон шиг байна. Тэгэхдээ Орос АНУ хоёроос тийм их хоцроогүй гэж шинжээчид үзэж байна. Москвад зарлан мэдээлсэн оросын шинжээчдийн илтгэлд ийм дүгнэлт хийжээ.
Дэлхийн алтны зах зээл дээр хятадууд үсрэлт гаргах гэж байна. Дэлхийн томоохонд орох Венесуэлийн “Лас-Крестинас” орд газрыг хятадууд эзэмших болсон байна. Алтны нөөцөөрөө дэлхийн хоёр дахь гүрэн болно гэдгээ урьд нь хятадууд мэдэгдэж байсан юм. Энэ хэлэлцээрийн нарийн ширийн зүйлийг мэдээлэхгүй байна.
Чунцинь хотын дэд дарга, нийгмийн аюулгүй байдлын удирдах газрын тэргүүн Ван Лицзюнийг хятадын шүүх 15 жилийн ялаар ялалсан байна. Энэ түшмэл 4-р сард АНУ руу зугтан гарахыг оролдож америкийн консулын газар 33 цаг байсан юм.
Хятад улс Афганистанд байр сууриа бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулав. ХКН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн, Нийгмийн аюулгүй байдлын сайд Жоу Юнкан өнгөрсөн амралтын өдрүүдэд Кабулд айлчлав. Айлчлалыг урьдчилан мэдээлээгүй. Энэ нь 1966 оноос хойш Хятадын ийм дээгүүр албан тушаалтай зүтгэлтний тус улсад хийсэн анхны айлчлал юм. Байдлаас харахад аюулгүй байдлыг бодож айлчлалыг нуун далдласан.
Хятадын худалдан авсан АНУ-ын өрийн үүрэг бүхий үнэт цаасан хятадын гарт байгаа нэг ёсны зэвсэг болсон гэж оросын санхүүгийн шинжээчид үзэж байна. Хятад АНУ-ын засгийн газрын өрийн үүрэг бүхий үнэт цаасыг худалдан авсан явдал үндэсний аюулгүй байдалд заналхийлэх эсэхийг илрүүлэх Пентагоны судалгааг тэд авч үзсэн байна. АНУ-ын конгрессын даалгавраар илтгэлийг бэлтгэжээ.
Вашингтон, Бээжингийн хоорондох түгшүүртэй байдал намжсангүй, тэдний харилцааг булингартуулж байгаа нэг ч асуудлаар харилцан буулт хийсэнгүй. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны Хятад улсад хийсэн айлчлалыг ингэж дүгнэж болхоор байна. Хятад улс, АНУ хоёр түншүүд бөгөөд тэдний харилцан хамаарал улам л өсөн нэмэгдэх болно. Энэ л хоёр талын санал нэгтэй байсан цорын ганц асуудал бололтой.
9-р сарын 4,5-ны өдрүүдэд Бээжин, Вашингтон хоёр талын хоорондын харилцаагаа зөөлрүүлэхээр хайлуулахаар шийдэж байна. 9-р сарын 4,5-ны өдрүүдэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон хоёр талын харилцаа улам сөргөлдөж байгаа энэ үед Хятадад айлчилах гэж байна. Байдал хурдтай уруудаж байгаагаас, талууд яриа хэлэлцэлээ Владивостокийн АНДЭЗХА-ны чуулга уулзалтын үеэр тавьж болохгүй байгаа аж.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012
1
2
4
5
7
8
9
10
11
12
14
15
16
17
18
19
20
21
22
23
25
27
29
30