×
Хятад улсад болж байгаа үйл явдал ба Орос улсын байр суурь, Наймдугаар сар 2012
Хятад дэлхий ховордсон металлын зах зээлдээр монополь төдийгүй бас тэдгээрийн чамгүй дамчин юм. 2011 онд гадаадын орнуудын гаалийн байгууллагуудад бүртгэгдсэн байдлаар бол хятадын ховордсон металлын импортын нийт хэмжээ хятадын гаалийн албан ёсны тоо баримтаас 2,2 дахин илүү байх аж. Эдгээр баримтуудыг БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн харилцааны яам нийтлэжээ.
Өнөөдөр Хятадын ирээдүйтэй улс төрч гэгдэж байсан, Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Бо Силайгийн эхнэр Гу Кайлайд шүүхээс ял оноов. Британий бизнесмен Нил Хейвудын амийг хөнөөснийнхөө төлөө тэр хоёр жилээр хойшлуулсан цаазын ял аваад байна. Ажиглагчид үүнийг маш шуурхай шүүх хурал болсон гэж үзэж байна. Шүүх хурал үндсэндээ нэг хоног болсон.
Хятадын барилгачид тус улсын баруун-өмнөд хэсгийн Юнь-нань дүүргэд Юйси-Мэнцзы төмөр замын сүүлийн хэсгийг барьж дуусч байна. Энэ төмөр зам нь АСЕАН-ы орнуудыг холбох Паназийн төмөр замын хэсэг нь болно. Энэ хэсгийн замыг барьж байгуулахад 4,5 тэрбум /707 сая долл./ юань зарцуулжээ. Ийм хэмжээний хөрөнгө оруулдагийн учир нь гэвэл, замыг маш хүнд түвэгтэй газраар тавьжээ.
Бээжин өөрийн нөөцийн алтны хэмжээг нэмэгдүүлэхээр бэлтгэж байна, ингэхдээ бүр хэдэн арван хувиар бус,  хэд дахин шүү. Энэ тухай “Жэнминь жибао” сонины сайтан дээр гарсан тус улсын эдийн засагчдын зөвлөмжид өгүүлжээ. Уг нийтлэлээр Бээжин тэр даруйдаа л алтан гулдмайнуудыг худалдаж авахаар улайран орно гэсэн үг биш.
Сүүлийн саруудад хятадын улсын ба хувийн илүү олон үйлдвэр үйлдвэрлэлээ бусад улсад шилжүүлж байна. Энэ нь Хятадад цалин нэмэгдэж, түүхий эд  үнэтэй болсонтой холбоотой. Хятадын амжилттай өмнөд мужуудыг оролцуулан олон үйлдвэрийн газрын зардал өсөн нэмэгдэж байна. Иймээс хятадын компаниудын удирдагчид үйлдвэрийнхээ салбаруудыг хилийн чанадад нээж байна.
Засаг захиргааны шинэ нэгж байгуулж, хятадын гарнизоныг Өмнөд Хятадын маргаантай арлуудад байрлуулсан явдал Вашингтон Бээжингийн хооронд ширүүн санал шүүмжлэл үүсгэв. Хятад улсаас энэ бүсийн түшгүүртэй байдлыг хурцатгаж байна гэж АНУ-ын төрийн департамент зэмлэв. Хятадын талаас тусгаар тогтнол, нутаг дэвсгэрий нь бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхийг шаардав. Хятад улс гурван арал ба ойр хавийн усыг хамрасан тойргийг байгуулав.
Хятадын юанийн ханшийг сулруулах шийдвэр гаргасан шиг байна. «Ханший нь эдийн засгийн байдал доройтож байгааг харгалзан экспортыг дэмжихийн тулд хүлээн зөвшөөрч болохүйц түвшин хүртэл сулруулах хэрэгтэй» гэж China Securities Journal засгийн газрын хэвлэл нөлөө бүхий сонин мэдэгджээ. Энэ нь юанийн ханшийг өсгөхийн төлөө аль хэдийнэ тэмцэж эхлэсэн АНУ ба Хятадын хоорондын худалдааны харилцаанд шинэ санал зөрөлдөөнийг өдөөж мэднэ.
Сүүлийн үед Хятадын армийн удирдлага намын удирдлагуудаас хараат бус байдлаа улам илүү харуулах болжээ. Энэ тухай Токиод тараасан жил тутмын батлан хамгаалахын илтгэлд дурджээ. Япон улсад уламжлал ёсоор жил бүр хэвлэгддэг батлан хамгаалахын асуудлын Цагаан номонд хятадын зэвсэгт хүчний техникийн дэвшилтүүдийг жагсаажээ. Энэ удаа японы шинжээчид хятадын армийн улс төрийн үүргийн тухай бас сануулжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012
2
3
4
5
6
9
12
13
14
15
16
18
19
21
22
23
24
25
26
28
29
30
31