×
Хятад улсад болж байгаа үйл явдал ба Орос улсын байр суурь, Долоодугаар сар 2012
Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Силайн гэргий Гу Калайн хэргийг  8-р сард шүүн таслаж эхлэх бололтой. Их Британийн харьяат Нил Хейвудийг хороосон хэргээр түүнийг яллах юм. ХКН-ын удирдлага энэ хэргийг аль болох түргэн шүүн таслаж эцэслүүлэхийг сонирхох бололтой.
Хятадад тэтгэвэрт гарах насыг нэмж 65-д хүргэх асуудал микроблогийн хэлэлцүүлгийн гол сэдэв байсаар байна. БНХАУ-ын Нийгмийн ухааны академийн зохион байгуулсан семинарээс хойш санал шүүмжлэл өрнөв. 2045 он гэхэд хятадууд 65 настайдаа тэтгэвэрт гарна гэж зарим шинжээч семинар дээр мэдэгдэв. Энэ мэдэгдэл хятадын хэвлэл мэдээллийн хэрэслийн гол сэдэв тэр даруй болсон.
Хятад Өмнөд Хятадын тэнгист байгалийн нөөц эзэмшихийн төлөө тэмцээнийг зарлав. Харин оросын Газпром ба америкийн Exxon Mobil энд вьетнамын зөвшөөрлийн бичгээр ажиллаж байна гэж Үндэсний эрчим хүчний хүрээлэнгийн захирал Сергей Правосудов «Оросын дуу хоолой» радиод мэдэгдэв. АНУ-аас тулгаж хүлээлгэсэн «өрөг шатар» гэгч Хятадыг эрчим хүчний нөөцийн шинэ эх сурвалжийг эрэхэд хүргэв.
Орчин үеийн Хятадын гол тулгамдсан асуудал бол “муу эзэн хааны“ тулгамдсан асуудал юм. Ийм санааг америкийн нэрт улс төр судлаач Фрэнсис Фукуяма “American Interrest” сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлдээ бичжээ. Фукуямагийн үзэж байгаагаар, хэрвээ засгийн эрхэнд ноён нуруутай, ухаалаг хүмүүс байх юм бол Хятадын улс төрийн систем нь маш үр дүнтэй ажиллаж чадна гэжээ.
Хятадын эрдэмтэд засгийн газартаа хандан «нэг гэр бүл-нэг хүүхэд» зарчмааар хүүхэд төрөлтийг хязгаарлах бодлогоос аль болох түргэн татгалзахыг уриалав. Тэгвэл хүн амын бүтцэд настай хүмүүсийн хувийг багасгаж, ажиллах хүчин дутагдах асуудлыг шийдвэрлэж болно гэж энэ долоо хоногт «Жунго зинзи шибао» сонинд нийтлэсэн өгүүлэлд бичжээ. Хятадын шинжээчид хүүхэд төрөлтийг хязгаарлах бодлогыг зөөлрүүлэх асуудлыг аль хэдийнэ хэлэлцэж эхлэсэн.
Хятадын лут том үйлдвэрүүд АНУ-ын фондын зах зээлээс гарч байна. Энэ оны эхний хагаст хятадын 19 компани Нью-Йоркийн фондын биржэд ханш тогтоолтод оролцохоо болив. Дэлхийн томоохон «Эрнст энд Янг» аудитын компанийн илтгэлд энэ тухай өгүүлжээ. Хятадын ганц үйлдвэрийн хувьцаа АНУ-ын фондын зах зээлд байна. Илтгэлд бичснээр өнгөрсөн онд хятадын 41 үйлдвэр АНУ-ын фондын биржэд үйл ажиллагаагаа зогсоов.
Сычуань мужийн Шифан хотын зэс-молебдены комбинат барих ажлыг түр зогсоов. Учир нь орон нутгийн олон мягган оршин суугчийн тэмцэл хөдөлгөөн үргэлжилсээр байна. Сүүлийн жилүүдэд Хятадад экологийн асуудал олон нийтийн эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөний гол шалтгааны нэг болсон. Гэвч энэ удаад орон нутгийн эрх баригчдаас комбинат барих ажлыг оршин суугчдад бараг мэдээлэхгүй байгаа явдал байдлыг даамжруулав.
Ховор төмөрлөгийн экспорт Хятадын эдийн засаг, улс төрийн хүчирхэг хэрэгсэл болсон. Энэ хэрэгслий нь үгүй болгохыг өрнөдийнхөн оролдож байна. Хятадаас мөн бүтээгдэхүүний экспортод ногдуулсан хязгаарлалтыг ДХБ-ын тусламжтайгаар арилгахыг АНУ, Япон ба ЕХ оролдож байгааг оросын шинжээчид тэгж тайлбарлав. Эдгээр гурван тал маргаантай асуудлыг зохицуулахын тулд арбитражийн бүлэг байгуулахын төлөө тэмцэж байна.
Бээжингийн намын хорооны шинэ нарийн бичгийн даргын нэрийг өчигдөр зарлав. Го Зиньлун 2002 оноос нийслэлийн намын байгууллагыг тэргүүлж байсан Лю Цийг орлов. Бээжингийн ХКН-ын байгууллагын удирдлага солигдсон нь энэ намар хуралдах ХКН-ын ХУ111 их хурлын өмнөх чухал үйл явдлын нэг болсон.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012
1
2
3
8
9
10
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30