×
Хятад улсад болж байгаа үйл явдал ба Орос улсын байр суурь, Зургаадугаар сар 2012
Хятад улс хямд бараа, хямд ажиллах хүчний орны хувьд алдаршсан билээ. Одоо байдал өөрчлөгдэж байна. БНХАУ-ын томоохон хэдэн хотод амьдралын өртөг АНУ-ын мөн үзүүлэлтээс давжээ. Mercer олон улсын компани ийм дүгнэлт хийгээд Хятадад өрнөдийн компаниудын боловсон хүчин хөлслэх зардал өсөн нэмэгдснийг тэмдэглэжээ.
Шинэ хот БНХАУ-ын газрын зурагт бий болов. БНХАУ-ын Төрийн зөвлөл тойргийн хэмжээний Саньша хот байгуулах шийдвэрийг батлав. Сиша, Жунша, Наньша арлууд ба ойр хавийн усны удирдлага энэ захиргааны төвд төвлөрэх юм. Энэ нь хятадын өмнөдийн томоохон хот билээ. Гэвч захиргааны хуваах зарчмын үүднээс шинэ хот газрын зурагт бий болсон нь сонин явдал юм.
Хятад улс дэлхийн санхүүгийн хямралын цохилтыг итгэлтэй давж байна. Тус улсын хөгжил дэлхийн эдийн засгийн байдлыг тогтворжуулах хүчин зүйл болсон гэсэн дүгнэлт Санкт-Петербуригйн олон улсын эдийн засгийн форумын хүрээнд санал шүүмжлэлд оролцогчид хийжээ. Тэд чухам дэлхийн санхүүгийн хямралын үед хятадын эдийн засаг дэлхийд 2-р байр эзлэсэн учир тус улсад анхаарлаа хандуулжээ. Одоо Хятад энэ үзүүлэлтээр АНУ-ын дараа орж байна.
6-р сарын 16-нд хятадын гурван сансрын нисгэгч бүхий «Шэньчжоу-9» жолоодлогот сансрын хөлгийг хөөргөхийг Синьхуа хороо албан ёсоор батлав. Хятадын сансрын нисгэгчдийн багийн бүрэлдэхүүнд эмэгтэй анх удаа орох юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хятадын анхны эмэгтэй сансрын нисгэгчийн нэрийг мэдээллээ. 34 настай Лю Ян хошууч, мэдээжээр ХКН-ын гишүүн юм. Тэр нисэгчийн 11жилийн туршлагатай.
Японы хэвлэл мэдээлийн хэрэгслүүдийн уламжласнаар Хятад улсаас баллистик пуужин тээвэрлэх, хөөргөх хүнд төхөөргийг БНАСАУ-д нийлүүлжээ. Бээжингийн албан ёсны бүлгийнхэн мөн панзлалд оролцсоноо үгүйсгэж байна. Өчигдөр японы тэргүүлэх бүх телевизийн сувгаар нэвтрүүлж, мэдэллийн агентлагуудаас уламжласан мэдээ шинэ биш юм. Үйл явдал бараг нэг жилийн өмнө болсон билээ.
Хахуульдагчтай мэдээжээр тэмцэх хэрэгтэй. Гэвч авилгал нийгэмд тодорхой хэмжээгээр тустай. Иймээс хүмүүс хахууль ба хахуульдагчдад тэсвэр тэвчээртэй хандах ёстой. БНХАУ-ын төв хэвлэлд анх удаа ийм сонин саналыг илэрхийлсэн «Хуаньцю шибао» сонины газрын өгүүллэлийг Хятадад хэлэлцсээр байна. Ямар нэг тодорхой хэмжээний авилгалыг хүлцэж болно гэсэн саналыг Интернет хэрэглэгчдийн олонхи нь эрс эсэргүүцэв.
Тяньаньмэнь – орчин үеийн Хятадын түүхийн эргэлтийн  цэг юм. Ийм бодол санааг Хятадын төдийгүй гадаадын шинжээчид агуулдаг.Үүнийг хүлээн зөвшөөрөхөд Бээжин бэлэн эсэх нь хараахан тодорхойгүй байна. 6-р сарын 4-ний   Тяньаньмэний үйл явдлын 23 жилийн босгон дээр хятадын эрх баригчид жагсаал цуглаан гаргахгүй байх бүхий л арга хэмжээг авчээ.
Америкийн цэргийг Ази Номхон далайн бүс нутагт нэмэгдүүлэх нь Хятадыг түгшүүлж байна. Үүнийг харгалзахыг тус  улс АНУ-аас шаардаж байна. БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Лю Вэйминь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцуудын бараг 60 хувь түүний дотор  нисэх онгоц тээгч хөлгийн бүлгээ явуулах тухай Пентагоны тэргүүний мэдэгдлийн хариуд тэгж  хэлсэн байна.
6-р сарын 1-нд  АНУ-ын БХЯ-ны тэргүүн Леон Панеттагийн   тус бүс нутагт хийх  9 дэхь удаагийн айлчлал эхлэв.  Тэрээр Сингапурт Шангри ла яриа хэлэлцээн дээр АНУ-ын Азийн стратегийг танилцуулах төлөвтэй байна. Дараа нь Вьетнам, Энэтхэгт айлчилна.  Өнгөрсөн жил Шангри-ла яриа хэлэлцээний үеэр  АНУ болон Хятадын хооронд маргаан үүссэн юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012
2
3
4
6
7
8
10
11
12
13
16
17
18
19
20
21
23
24
25
26
28
30