×
Хятад улсад болж байгаа үйл явдал ба Орос улсын байр суурь, Тавдугаар сар 2012
Азид нөлөө үзүүлэхийн төлөө маргаан Хятад Японы хооронд ахин гаарав. Харин Бээжин хоёр талын тэртэй тэргүй түвэгтэй харилцааг хурцатгах гээгүй. Бээжинд хэвлэгдэн гардаг «Глобал таймс» сонины нийтлэл үүнийг нотлон харуулав. Хятад  улсаас Зүүн-өмнөд Азийн эдийн засгийн төслүүдэд 10 тэрбум доллар оруулна гэсэн аль хэдийнэ тархсан цуу яриаг сонины мэдээлэл батлав.
Хятад, Япон  улсууд нь  улс төрийн хурц сөргөлдөөнтэй байдлаа  эс харгалзан санхүүгийн салбарт  түншлэхээр санаархаж байна. 6-р сарын 1-нээс эхлэн долларыг шахаж, юань болон иенээр шууд тооцоогоо хийж байх юм. Хоёр талын худалдаа нь өөрсдийн үндэсний валютын нэгжүүдээр Шанхай болон Токиод явагдах болно.
Хятад улс цохилтын ба шумбагч хөлөг эсэргүүцэх боломжтой «Төсөл 056» хөлөг онгоцоо усан замд гаргав. Энэ шинэ хөлөг онгоц тэнгис дэх маргаан үүсгэсэн арлуудын асуудлаар хятадын ашиг сонирхолыг хамгаалахад гоц таарна гэж цэргийн шинжээчид үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт Хятад Цэргийн төв зөвлөлийн  дэд дарга хурандаа-генерал Го Босюны Японд хийх айлчлалыг болиулав.
Юанийг хил дамнасан худалдаа, хөрөнгө оруулалтад хэрэглэх нь Сянган, Лондоны хувийн компаниудын арилжааны боломжийг өргөжүүлж байна гэж Сянганы санхүүгийн удирдах газар ба Их Британийн сангийн яамны санаачилгаар байгуулсан Сянган Лондоны хоорондын хамтын ажиллагааны бүлгийн анхны хуралдаан дээр мэдэгджээ. Хуралдааныг Их Британиэс Сянганыг БНХАУ-ын эрх мэдэлд шилжүүлсний 15 жилийн ойд зориулсан юм.
Ойрын үед Бээжин эдийн засгийг дэмжих нэмэлт  хөтөлбөрүүдийг зарлаж болзошгүй. БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн хурдац саатсан нөхцөлд ийм шийдвэр гаргахыг урьдчилан таамаглаж болох байсан. Эдийн засгийн өсөлт ба түүнд үзүүлэх дэмжлэг хятадын эрх баригчдад чухал ач холбогдолтой гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао мэдэгджээ.
Хятадын албан ёсны статистикийн мэдээгээр тус улсын эдийн засгийн өсөлт 4-р сард  удаашралттай байгаа аж.  Энэ нь хятадын эдийн засгийн цаашдын хөгжилд өөрчлөлт оруулахыг шаардаж байна. Түүнчлэн, дэлхийн эдийн засгийг цаашид сэргээх асуудал ч мөн асуултын тэмдэгийн дор үлдээд байна.
Азид газрын зураг зүйн дайн хийж байна. Пхеньян Олон улсын усан газар зүйн байгууллагад хандан Японы тэнгисийг Дорнод Солонгосын гэж нэрлэхийг уриалжээ. Түүнчлэн Сөүл тус тэнгисийг Дорнодын гэхийг аль хэдийнэ шаардаж эхлэсэн. Хятад,Филиппин улсуудаас Өмнөд Хятадын тэнгис дэх маргаан үүсгэсэн Хуанъянь(Скарборо)  арлыг өөрсдий нь эх нутаг гэж тэмдэглэсэн газрын зургийг гаргажээ.
Хятад, Япон,Өмнөд Солонгос улсууд энэ жилдээ багтаж  худалдааны чөлөөт бүс байгуулах тухай яриа хэлэлцээрийг эхэлнэ.  Хятад болон Японы  төрийн тэргүүн   Вэнь Зяобао болон Ёсихино Нода нарын болоод Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бакийн Бээжинд  болж өнгөрсөн  уулзалт ийм шийдвэр гаргажээ.
Хятад, Япон, Өмнөд Солонгос гурав чөлөөт худалдааны бүс  байгуулах асуудлаар албан ёсоор хэлэлцээ хийж эхлэх гэж байна. Хэлэлцээ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао, Японы ерөнхий сайд Есихико Нода, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мэн Бак нарын оролцох дээд хэмжээний уулзалтын хүрээнд хийгдэх бололтой. Уулзалт 5-р сарын 13,14 өдрүүдэд Бээжинд болно.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
13
14
17
18
19
20
21
22
23
26
27
28