×
Хятад улсад болж байгаа үйл явдал ба Орос улсын байр суурь, Гуравдугаар сар 2012
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао 1989 оны 6-р сарын 4-нд Тяньаньмэнь талбайд болсон үйл явдалд өгсөн албан ёсны үнэлгээг хянаж үзэхийг удаа дараа санал болгосон тухай Financial Times сонинд ХКН-ын нэрээ дурдаагүй гишүүний мэдээллийг үндэслэн бичжээ. Шинжээчид тус сонины мэдээлэл лавтай эсэхийг өөр өөрээр үнэлж байна. Энэ нь цуу яриа төдий зүйл хэмээн зарим нь үзжээ.
Хэрвээ чи шударга хүн бол чамд нуугаад байх юм үгүй. Ийм маягаар хятадын эрх баригчид Интернетийг нууц нэрээр ашиглахыг хориглож байна. 3-р сарын 16 –наас эхлэн Хятад улсад  Интернетийн сүлжээнд зөвхөн  өөрийн нэрийн дор  мэдээлэл бичиж байхаар тогтов. Тэрч байтугай, бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, хаяг болон утсаа бичих шаардлагатай болов.
Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн даргын албан тушаалаас Бо Силайг огцруулсан явдал түүний  эсвэл ХКН-ын зүүний жигүүрийн ялагдал уу? гэсэн асуудлыг хятадын ба гадаадын шинжээчид Чунцин хотын удирдлагад  халаа сэлгээ хийсэнд дүн шинжилгээ хийн эргэцүүлэн бодож байна.
Хятад  улс-төрийн шинэчлэлийн тухай ярьсан нь  арабын орнуудад гарсан “малига цэцгийн хувьсгалаас” сэрэмжилсэндээ биш,мөн өрнөдийнхний дарамтаас ч болоогүй аж.  Олон ургальч үзэлгүйгээр, Хятад улс  өнөөдрийн хүрсэн өндөрлөгөө алдах юм.
Хятад  улсаас Сирийн талаар дипломат үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Өнөөдөр БНХАУ-ын ГХ-ийн сайд Ян Зечийн төлөөлөгч элчин сайд Ли Хуасин Сирийн зохицуулалтын асуудлаархи хятадын саналуудыг Дамаскад тайлбарлан танилцуулж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ГХЯ-аас тодорхойлсон саналуудыг Бээжинд парламенитын чуулганаар хэлэлцсэн юм. Хятад улс Сирийн хямралд хөндлөнгөөс оролцохыг хүлцэхгүй.
Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын \БХАТИХ\ жил бүрийн чуулган дээр батлах ёстой Хятад улсын 2012 оны цэргийн төсөв нь 106 тэрбум америк доллар юм. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд өнөөдөр засгийн газрын ажлын тухай илтгэл тавихдаа зэвсэгт хүчнийг бүхий л хэлбэрээр шинэчлэх ажлаа үргэлжлүүлэхийг уриаллаа. Энэ жилийн батлан хамгаалахын зардлын өсөлт 11,2% болно.
Япон, Хятад улсууд  Зүүн Хятадын тэнгист шинэ мөргөлдөөний босгон дээр байна. Хятадын хөлөг онгоц маргаантай бүст японы шинжилгээний хөлөгт тун ойртож, Хятадын эрх мэдэлд байгаа усанд тэнгисийн ёроолыг судлах ажиллагааг зогсоохыг шаардав. Япон улсаас үүнтэй холбогдуулан Бээжинд эрс эсэргүүцэл илэрхийлсэн юм. Ажил хэрэг дипломат нот бичгээр хязгаарлагдсангүй.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012
2
3
4
6
8
9
10
11
12
13
14
15
18
19
20
21
22
23
24
25
26
28
29
30
31