×
Хятад улсад болж байгаа үйл явдал ба Орос улсын байр суурь, 2012
Хятад улсын удирдлагууд нь солигдсон нь энэ жилийн төдийгүй энэ арван жилийн гол үйл явдал боллоо. Коммунист намын дээд толгойлогчдын шинэ 5 дахь үе солигдсоныг олон шинжээчид “дөрөв дээр нэмэх нь нэг” гэж зүй ёсоор нэрлэж байна. Ийм байдлаар залгамж үе бат бэх үйлчилж байна гэдэгт анхаарал хандуулж байгаа бололтой.
Хятад улс нисэх онгоц тээгч хөлөг онгоцтой арван орны нэг болов.БНАСАУ сансрын гүрэн улсуудын клубд нэгдэв. Азийн улс- Хятад 5 дахь ангилалын сөнөөгч онгоцыг анх удаа зохион бүтээж туршив. Эдгээр нь 12 жилд нэг удаа болдог энэ луу жилийн бэлгэ тэмдэг, шувтарч байгаа оны гол үйл явдал болжээ. Сансар, тэнгэр, тэнгис далайд гарсан ахиц дэвшилд нэг утгаар хандахгүй байна.
Хятад улс Их Британийн үндэсний бэлгэ тэмдэг болох үйлдвэрийг худалдан авах гэж байна. Хятадын тутрага, загасаар баялаг Жэзян муж лондоны сонгодог хар кэб (машин) үйлдвэрлэгчийг худалдан авах мэдүүлэг явуулжээ. Их Британийн удирдагчид ийм машинаар уламжлал ёсоор явж, Их Британийн хаан ширээг залгамжлах Уильям энэ машинаар ирээдүйн эхнэрээ гэрлэх ёслолд хүргэсэн билээ.
АНУ-ын тагнуулын алба анх удаагаа гадаадын тэр тусмаа Хятадын давамгайлсан кибер заналхийллийн тоймыг гаргажээ. Уг баримт бичигт БНХАУ-ын эрх баригчид төрийн болон арилжааны нууцтай холбоотой мэдээллүүдийг завшихад шууд холбоотой гэж өгүүлжээ.
“Тав дахь үеийн” удирдлагуудын бодлогын шинэ зүйлүүдийг харж болно гэж үзэж байгаа гадаадын шинжээчид ХКН-ын ТХ-ны шинэ ерөнхий нарийн бичгийн даргын анхны хэлсэн үгийг анхааралтай задлан шинжилж байна. Бээжин дэх Үндэсний музейд нээгдсэн үзэсгэлэнг үзэх үеэрээ ерөнхий нарийн бичгийн дарга үг хэлэхдээ “хятад үндэстэнг сэргээхийг” уриалсан байна.
Хятад улс дэлхийн зах зээлийн төлөө тэмцэлд хэт гүрэн улсаас тэргүүлэв. Хятад улс дэлхийн 127 улсын худалдааны тэргүүлэх түнш боллоо. 76 улсын худалдааны үлэмж хэсэг нь АНУ-д ногдож байна. Энэ рейтингээр Хятад, АНУ хоёр дөнгөж зургаан жилийн дотор эзлэх байраа сольж, Хятад улс тэргүүллээ. Тэгэхдээ Өмнөд Солонгос, Австрали зэрэг АНУ-ын холбоотнуудын зах зээлд ч тэргүүн байранд оржээ.
Өнөөдөр Лондон Сити нь юаниар хийх төлбөр тооцооныхоо хэмжээгээр Гонконгийн дэлхийн санхүүгийн төвийн дараа орж байна. Гэвч лондонгийн эрх баригчдын болон банкны эздийн төлөвлөгөөнүүд илүү ирээдүйтэй ажээ. Тэд ойрын үед БНХАУ-ын үндэсний валютын хэмжээг хүчтэй нэмэгдүүлэхээр төлөвлөж буй юм. Энэ тухай “Саут Чайна морнинг” сонинд Хотын захиргааны Улс төр,мөнгөний бодлогын төвүүдийн төлөөлөгч Марк Болит мэдэгдэл хийв.
Хятадын удирдлагаас юанийг чухам хэдийд бүрэн хөвөрдөг валют болгохыг одоогоор тодруулаагүй байна. Гэвч Хятадын Ардын банкны тэргүүн асан Дай Сянлуний мэдэгдлээс харахад засгийн газар санхүүгийн зах зээлд тавих хяналтыг сулруулах замаар цаашид алхам хийнэ. Хятадын удирдлага солигдосноор санхүү-эдийн засгийн хүрээнд шинэтгэл илүү шийдэмгий явуулна гэж гадаадын шинжээчид үзэж байсан.
Өмнөд Хятадын тэнгист түгшүүртэй байдлыг гааруулж байна гэж Манил Бээжинг зэмлэв. Филиппиний ГХЯ-ы тэргүүн Альберто дель Розарио хятадын эргүүлийн гурван хөлөг онгоц Скарборо (Хуанъяньдао) усан дорхи хадны ойролцоо байгааг «дарангуйлагчийн зан үйл» гэжээ. Энэ нь хоёр талын харилцааг цаашид хурцатгахаас сэрэмжлэхэд чиглэгдсэн Филиппиний дипломат хүчин чармайлтыг бусниулж болзошгүй гэж сайд болгоомжилж байна.
Маргаан үүсгэсэн нутаг Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн тус улс үзэж байгааг газрын зураг бүхий хятадын шинэ паспорт нотлон харуулав. Энэ газрын зурагт Өмнөд Хятадын тэнгисийн арлууд болон хятад-энэтхэгийн хил орчмын маргаантай бүсийг Хятадад хамруулжээ. БНХАУ-ын ГХЯ-ны сүүлчийн мэдэгдэл Бээжингийн энэ алхамыг хамгаалж байна. Гэвч хятадын паспортын загвар азийн хэдэн улсад зэвүүцэл төрүүлэв.
АНУ-ын ээлжит оролдлого үр дүнд хүрсэнгүй. Хятадыг «валютын арга заль хийгчийн» хувьд хүлээн зөвшөөрөх арга хэмжээг хойшлуулав. Наанадаж хагас жилээр АНУ-ын конгресст зориулах сангийн яамны дараачийн илтгэл хүртэл хойшлуулсан байна. Юанийн ханшийг бууруулсан. Гэвч Бээжин валютынхаа ханшаар зальт ажиллагаа явуулж байна гэж үзэхгүйг сангийн яамнаас өчигдөр нийтлүүлсэн тайланд тэмдэглэжээ.
Хятадын эрх баригчид авилгатай эрс хатуу тэмцэж байна. Хятадын төрийн хяналтанд байдаг банкнуудын болон санхүүгийн компаниудын топ-менежерүүдэд 12-р сараас эхлэн үнэтэй автомашин болон үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авахыг хориглов. Энэ нь өнөөдөр хууль бусаар олсон ашгаа “угаах” хамгийн их дэлгэрсэн арга юм.
Сенкаку-Дяоюйдао арлуудын эргэн тойрны маргаанаас болж хоёр талын харилцаа цаашид доройтох нь аюултайг Япон, Хятадын улс төрийн элитын нэг хэсэг нь ойлгож байна. Гэвч олон нийтийн радикал, зарим үед үндэсэрхэг санал бодол Токиод ч Бээжинд ч хатуу шахалт үзүүлж байна.
Хятадын сөнөөгч онгоцыг «Ляонин» нисэх онгоц тээгч хөлөг онгоцон дээр буулгаж нисгэх туршилт Вашингтоныг бухимдуулав. Хятадын цэргийн сүр хүчнийг зузаатгаж байгаа нөхцөлд Азид холбоотнуудаа цаашид дэмжинэ гэж АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдэв. Бүр шаардлагатай тохиолдолд зохих алхам хийнэ гэж тэрээр айлган сүрдүүлжээ.
Хөршүүдтэйгээ газар нутгийн маргаан үүсгэх Хятад улсын байр суурь сүүлийн өдрүүдэд шинэ санамсаргүй хэмжилтэд хүрлээ. Хятад улсын шинэ паспорт дээр Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлууд, Энэтхэг улсын нутаг дэвсгэрт багтдаг өндөр уулын Аксайчин цөл болон Аруначал-Прадеш мужийг оруулж улсын хилээ зурсан Хятадын шинэ газрын зургийг буулгасан байна.
Хятад улс дэлхийн эдийн засгийн шинэ түрэмгийлэлд бэлтгэж, нефтийн үнийг бүрдүүлэхэд хүчтэй нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Шанхайн хөрөнгийн захын нефтийн ирээдүйд нийлүүлэх бөөний гэрээгээр арилжаа хийх төлөвтэй байгааг оросын шинжээчид ийн тайлбарлаж байна. Хятад улс азийн гэрээний жишгийг байгуулахыг зорьж байна. Тэд WTI /West Tehas Intermediate/ болон Brent маркуудын гэрээнүүдийг ч даваж гарахад бэлэн аж.
Дэлхийн томоохон ховор төмөрлөг үйлдвэрлэгч, хориотой бараа тээвэрлэгч зах зээлийнхээ байдлыг журамлаж байна. Хятад улс салбарыг өөрчлөн байгуулах тусгай санг байгуулж байна. Хөрөнгө улсын төсвөөс гаргах юм. Сан орон нутгийн эрх баригчдын төмөрлөг хууль бус олборлохтой тэмцэх хүчин чармайлтыг дэмжиж, төмөрлөгийн үйлдвэрлэлээс экологид үзүүлэх зохисгүй нөлөөг аль болохоор багасгахад туслана.
Хятадын цэргийн хөлөг онгоц үйлдвэрлэгчид ХКН-ын 18-р их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажилдаа шамдацгааж байна. “Ляонин” нисэх онгоц тээгчийг их хуралд бэлэг барьснаар тэд шинэ онгоц тээгчүүдийг бүтээхэд бэлэн байна. Энэ тухай Хятадын хөлөг онгоцны улсын корпорацын тэргүүн Ху Вэньмин мэдэгдэв.
Хятадын КН-ын 18-р их хурлын дараа хуралдсан анхдугаар Бүгд хурлаар ХКН-ын ТХ-ны шинэ ерөнхий нарийн бичгийн даргыг болон ХКН-ын ТХ-ын УТТ болоод Байнгын хорооны шинэ бүрэлдэхүүнийг тус тус сонгов. Шинээр сонгогдсон ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин болон УТТ-ны Байнгын хорооны гишүүдтэй хятадын болон гадаадын 500 орчим сэтгүүлчид бүгд хурлын дараа уулзалт хийсэн.
ХКН-ын 18-р их хурлыг төлөөлөгчид нь «Интернационал»-ыг дуулцгааж дуусгав. Их хурал ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Зиньтаогийн илтгэлээр гаргасан тогтоолыг сайшааж, намын дүрэмд засвар оруулж, ТХ-ны шинэ бүрэлдэхүүнийг сонгов. Гэвч ХКН-ын шинэ удирдлагын бүрэн төгс хүчний харьцаа маргааш тодроно. ТХ-ны анхны бүгд хурал пүрэв гаригт Бээжинд болох юм.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
14
15
19
20
21
22
23
28
29
30