×
Хятад улсад болж байгаа үйл явдал ба Орос улсын байр суурь, Арванхоёрдугаар сар 2011
Хятад улс 2012 онд үндэсний валют юанийхээ солилцооны ханшийг тогтвортой  байлгана гэж Бээжинд жил дутмын эдийн засгийн асуудлаархи үндэсний бага хурал дээр мэдэгджээ. Ирэх онд юанийг интернационалчлах үйл явц үргэлжлэнэ гэж шинжээчид үзэж байна. Энэ нь Хятад улсад ашигтай төдийгүй олон улсын валютын системийг боловсронгуй болгоход таатай  нөлөөлөх зүй ёсны үйл явц хэмээн хятадын эдийн засагчид үзэж байна.
Хятад улсаас АНУ ба Европт 300 тэрбум доллар оруулах гэж байна гэж Ройтер агентлаг Хятад дахь эх сурвалжаа үндэслэн мэдээлэв. Төв банк америкийн ба европын компаниудын эд хөрөнгө худалдан авах хоёр сангаар дамжуулан эдгээр хөрөнгийг удирдах юм. Зах зээл мөн мэдээлэлд итгэсэн шиг байна. Хятадаас хөрөнгө оруулах төлөв биржүүдийн үйл ажиллагааг бага зэрэг идэвхжүүллээ.
Хамгийн ядуу хятадууд хоёр дахин баяжина. Саяхан  Хятадын эрх баригчид хөдөө орон нутгийн амьжиргааны хамгийн доод  хэмжээг шинэ түвшинд хүргэв. Одооноос өдрийн  орлого нь 6 юань 3 зяо хүрдэггүй хятадын иргэд хамгийн доод түвшингийн ядууд тооцогдохгүй болж байгаа юм. Энэ нь америкийн долларт шилжүүлбэл, нэг доллар юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
15
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31