×
Хятад улсад болж байгаа үйл явдал ба Орос улсын байр суурь, Есдүгээр сар 2011
   Засгийн газрын тэргүүн асан Жу Жунцзи  огцорсноосоо хойш 8 жилийн дараа анхааралын төвд дахиад орлоо. Ерөнхий сайд асны хэлсэн үг, баримт бичгийн цуглуулагаар бүтээсэн ном уншигчдын дунд асар их эрэлт хэрэгцээтэй байна. 1991-2003 оны хооронд Жу Жунцзи эхлээд дэд ерөнхий сайд, дараа нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд байхдаа хэлсэн үг, өгүүлэл, бусад баримтуудыг тус номд нийтэлжээ.
   Хятад улс Европт туслахад бэлэн байгаа боловч өөрсдөд нь зохих ёсоор хандахыг шаардаж байна. Парис, Берлин хоёр евро бүсийг аврах тодорхой алхамуудыг  уялдуулан зохицуулж чадахгүй байхад Бээжин байдлыг тогтворжуулагч бодит хүчин боллоо. Гэвч хөгжингүй орнууд хохирч мэднэ гэж шинжээчид тэмдэглэв.
     Өнгөрсөн оны 1-р сард  Америкийн тагнуулын алба Хятад улсад дунд зайны амдан сөнөөх пуужингийн системийг туршсан тухай мэдээг урьд нь авсан байжээ.  Энэ нь Викиликс сайтын нийтлэсэн баримт бичгээс илт байв.
    Эх газрын хүзүүвчинд нефть олборлож байгаа компаниудыг нарийн шалгах санаачлагыг Хятад улс гаргалаа. Шалгалтын ажил 3 сар үргэлжилнэ. Нефтийн компаниуд 11-р сарын 10-д хүртэл тоног төхөөрөмжийнхөө гажгийг арилгаж, болзошгүй эвдрэлийг зассан байх ёстой. Дараа нь сарын дотор улсын байцаагч нарт шалгалт өгөх ёстой.
   Хятадын нефтийн CNPC корпорац Ливийн зах зээлд  буцаж очих бодит боломжтой юм, гэхдээ  үүний тулд хятадын дипломат албыг  идэвхжүүлэх шаардлагатай юм. Ингэж үзэж буйгаа  эрчим хүчний аюулгүй байдлын асуудал хариуцсан эрдэм-шинжилгээний ажилтан, хятадын нэрт  мэргэжилтэн Сюй Сяоцзе ярьжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011
1
2
3
4
5
6
8
9
10
11
13
16
17
18
20
21
22
23
24
25
26
27
28
29
30