×
Зүүн Хойд Азийн нөхцөл байдал , Арваннэгдүгээр сар 2013

БНАСАУ, улсынхаа зүүн хойд нутагт орших сансрын «Тонхэ» станцийг шинэчлэн боловсронгуй болгохоор барилгын ажлаа эхэллээ гэж Жон Хопкинсийн Их сургуулийн америк-солонгосын хүрээлэнгийн шинжээчид мэдэгдлээ.

Өмнөд Солонгос өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын БХЯ-аас зарлан мэдээлсэн Зүүн Хятадын тэнгис дэх Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүсийн хязгаарыг хянаж үзэхийг Бээжингээс шаардав.

Тегеран олон улсын хориг арга хэмжээнүүдийг сулруулсаны хариуд цөмийн хөтөлбрөө ойрын хагас жилд зогсооно. Иран Улс энхийн зорилгоор ашиглах атомаа МАГАТЭ-гийн хатуу хяналтын дор хөгжүүлнэ.

Өмнөд солонгосын дээд шүүх даваа гаригт өөрийгөө дүрвэгч хэмээсэн Өмнөдийн нутаг дэвсгэр дээр тагнуулын үйл ажиллагаа явуулах зорилготой БНАСАУ-ын тагнуулч эмэгтэйд таван жилээр хорих ял оноосон

БНАСАУ ураны атомын бөмбөг бүтээх техникийн боломжтой байна гэж Өмнөд Солонгосын цэргийн шинжээчид үзэж байгаа тухай Өмнөд Солонгосын БХ-ын сайд Ким Гван Жин улс орныхоо парламентад үг хэлэхдээ мэдэгдлээ.

Пхеньян цэргийн хөтөлбөрөө идэвхтэй хэрэгжүүлж байгаа нөхцөлд Умард Солонгостой хэлэлцээ хийх боломжгүй байна гэж АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Сьюзан Райс мэдэгдлээ.

Өмнөд Солонгосын пүүсүүд өнөөгийн орос-умард солонгосын хамтын ажиллагааны хамгийн өргөн цар хүрээтэй төсөл-Хасан-Ражин салаа төмөр зам тавихад оролцох тухай Хэлэлцээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины БНСолонгос Улсад хийсэн айлчлалын үр дүн боллоо.

1950-1953 оны Солонгосын дайны үеэр хулгайлагдсан Өмнөд солонгосын хүмүүсийн гэр бүлийн гишүүд Гаагийн Олон улсын шүүхэд Умард солонгосын удирдагч Ким Чен Ыныг өгөх нэхэмжлэл гаргана

Сөүлд өнөөдөр нисдэг тэрэг өндөр байшинг мөргөж 2 нисэгч амь үрэгдэж, байшинд байсан хүмүүсээс нэг ч хүн өртөөгүй байна

Орос, Өмнөд Солонгос улсууд хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаагийн урьталд эрчим хүч, зам тээвэр орж байна.

БНАСАУ-ын оршин суугчид Ардын Дээд хуралдааны шийдвэрээр өнгөрсөн жил тогтоон баталсан үндэсний баяр- Эхчүүдийн өдрийг өнөөдөр тэмдэглэж байна.

Сөүлд өнөөдөр нисдэг тэрэг өндөр байшинг мөргөж 2 нисэгч амь үрэгдэж, байшинд байсан хүмүүсээс нэг ч хүн өртөөгүй байна гэж Ассошиэйтед Пресс агентлаг мэдээллээ.

Шувтарч байгаа энэ долоо хоног ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Вьетнам, Өмнөд Солонгост нэлээд үр бүтээлтэй айлчлал хийснээр тэмдэглэлтэй болов.

Өмнөд солонгосын эрдэмтэд Сарны төлөвлөгөөгөө тодорхойлон танилцуулав. Тэд 2020 он гэхэд эхлээд тойрог замын зонд, дараа нь жижиг сарнаа явагчтай модуулийг Сар луу явуулах бодолтой байна гэж Nature News интернет хэвлэл мэдээллээ.

БНАСАУ 4 дэх цөмийн туршилт энэ оныг дуустал хийж мэднэ гэж урьд Цагаан ордонд аюулгүй байдлын асуудал эрхэлж байсан Умард Солонгосын талаархи америкийн шинжээч Виктор Ча үзэж байна.

Өчигдөр Сөүлд ОУ,Өмнөд Солонгосын тээврийн яамдын тэргүүн нар хотын нийтийн тээврийн салбарт туршлага, технологи солилцох тухай санамж бичигт гарын үсэг зурав.

Орос улс, Өмнөд Солонгос хоёр дэлхийн хамтын нийгэмлэгийн шаардлага болон НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг үл тоомсорлон пуужин-цөмийн боломжтой болоход чиглэсэн БНАСАУ-ын бодлогыг эсэргүүцэж байна гэж өнөөдөр Сөүлд ОХУ, БНСолонгос Улсын Ерөнхийлөгч Владимир Путин, Пак Кын Хе нарын хийсэн хэлэлцээний дүнгээр гаргасан хамтрасан мэдэгдэлд өгүүлжээ.

Ерөнхийлөгч Владимир Путины Сөүлд хийж байгаа айлчлал ОХУ-аас умард солонгосын асуудлыг шийдвэрлэхэд гүйцэтгэж мэдэх үүрэгт анхаарлаа ахин хандууллаа.

ОХУ, Өмнөд Солонгос хоёр визийг үгүй болгох тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Худалдаа-эдийн засгийн харилцааны хөгжил Орос-Өмнөд Солонгосын хамтын ажиллагааны чухал сэдэв байх болно гэж ерөнхийлөгч Путин өнөөдөр Сөүлд “Орос-Өмнөд Солонгосын харилцан яриа” бизнес уулзалт дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.

Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013
2
3
4
7
8
10
12
17
19
22
23
24
26
27
29