×
Зүүн Хойд Азийн нөхцөл байдал , Наймдугаар сар 2013

Умард солонгосын удирдагч Ким Чен Уны “найз хүүхэн асныг“ цаазалсан тухай мэдээ эхнээсээ аваад дуустлаа зохиомол түүх.Энэ тухай оросын “Регнум” мэдээллийн агентлагт Оросын ШУА-ийн Алс-дорнодын хүрээлэнгийн ажилтан Константин Асмолов мэдэгдэв.

Умард солонгосын нийслэл хотод даваа гаригт БНХАУ-ын засгийн газрын тусгай төлөөлөгч У Давэй тэргүүтэй төлөөлөгчид Солонгосын хойгийн асуудлаар ярилцахаар хүрэлцэн ирлээ

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун саяхан үйлдвэрлэсэн байлдааны хөлөг онгоцыг сонирхон үзэв. Цэргийн ба энгийн дээгүүр албан тушаалтнууд түүнийг дагалдан явсан

Өнөөдөр БНСолонгос Улсын нийслэлд ирэх оноос хүчин төгөлдөр болох хамтын батлан хамгаалалтын тухай хэлэлцээрийг бэлтгэх асуудлаар АНУ-тай ээлжит хэлэлцээ хийж эхлэсэн тухай орон нутгийн ХМХ-үүд уламжлан мэдээллээ.

Нэг жилийн хугацаанд Өмнөд Cолонгост сургуулийн 139 сурагч амиа егүүтгжээ. Тэд голдуу гэр бүлийн тулгамсдан асуудлаас болж ертөнцөөс хальжээ.

Орчин үеийн Европын орнуудын оршин суугчид зүйр цэцэн үгэнд гардаг “Ертөнцид зайлшгүй хоёр зүйл байдаг бөгөөд тэдгээр нь үхэл, татвар хоёр” гэдгийг сайн мэддэг. Энэхүү хуучны мэргэн үг нь Өмнөд Солонгосд илүүтэй тохирох болоод байна.

8-р сарын 19-нд дарангуйлагч ерөнхийлөгч асан Чон Ду Хваны хүргэн Ли Чхан Сокийг Сөүлд баривчилжээ. Энэхүү баривчилгаа  Өмнөд солонгосын дарангуйлагчийн 1980-1987 онуудад шамшигдуулсан олон саяын үнэтэй хөрөнггийн үлэмж хэсгийг хураах кампанит ажлын нэг хэсэг нь байсан юм.

Умард Солонгост хүний эрх зөрчигдөж байгаа асуудлын мөрдөх НҮБ-ын олон улсын комисс 8-р сарын 20-24 өдрүүдэд Сөүлд хэд хоногийн өмнө Умар солонгосоос орж ирсэн нилээд хэдэн гэрчүүдийн цуврал мэдүүлгүүдийг нийтийн өмнө авна

Умард, Өмнөд Солонгосын төлөөлөгчид Кэсон аж үйлдвэрийн бүсийн ажлын асуудлаар хоёр Солонгос улсын үндэсний гол баяр-Эрх чөлөөний өдрийн өмнөхөн тохиролцов.

Өмнөд солонгосын цагдаа нар өчигдөр нийслэл хотын төвд жагсагчдыг усан буугаар хөөн тараав. Энэ тухай Ренхап агентлаг уламжилжээ.

БНАСАУ, Өмнөд Солонгос хоёр хамтын Кэсон аж үйлдвэрийн бүсийн үйл ажиллагааг сэргээхээр тохиролцсоныг Москва сайшаан дэмжиж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны онц эрхт элчин сайд Григорий Логвинов мэдэгдлээ.

Хятад улсын Банкны Умард Солонгосын гадаад худалдааны банкны данснуудад үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан явдал нь Пхеньян дахь олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөв.

Зүүн Азийн олонхи ард түмний хувьд тэмдэглүүштэй 8-р сарын 15-ны өдөр ойртож байна. Одоогоос 68 жилийн тэртээ мөн тэр өдөр Япон улс Номхон далайд хийсэн дайнд бууж өгөх тухай зарлан мэдээлэв. Тэр үеэс хойш бүс нутгийн хэдэн улс мөн өдрийг японы эзэмшлээс чөлөөлөгдсний өдөр болгон тэмдэглэж байна.

ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Игорь Моргулов Өмнөд солонгосын ГХЯ-ны Солонгосын хойг дахь энх тайван, аюулгүй байдлын тусгай төлөөлөгч Чо Тхэ Ёнтой өнөөдөр Москва хотноо Умард Солонгосын цөмийн тулгамдсан асуудлаар зургаан талт яриа хэлэлцээрийг сэргээх талаар хэлэлцэн ярилцана.

8-р сарын 15-нд Умард, Өмнөд Солонгос хоёр үндэсний нэн чухал баяраа-улс орноо чөлөөлсний өдрийг тэмдэглэх юм. Чөлөөлөгдсний үр дүнд улс орон хоёр хэсэгт хуваагдаж бутарсан явдал баярыг гутааж байна.

Умард солонгост “төрийн эсрэг гэмт хэрэг” үйлдсэн хэргээр 15 жилийн ял авсан АНУ –ын иргэн Кеннет Бэйг хөдөлмөр-засан хүмүүжүүлэх газраас эмнэлэгт шилжүүлэв

Өмнөд солонгосын эрх баригчид тус улсын нийт нутаг дэвсгэр дээр тогтоод байгаа цаг агаарын хэт халууны улмаас эрчим хүч таслаж болзошгүй тухай иргэдэд анхааруулаад байна

Өмнөд Солонгос, АНУ-ын «Ыльчи фридом гардиан» (Ulji Freedom Guardian) жил дутмын байлдааны хамтын сургууль 8-р сарын 19-30-ны өдрүүдэд явагдах тухай Хамтын цэргийн командлалын төлөөлөгчийн тараасан мэдэгдэлд өгүүлжээ

БНАСАУ-ын Йонбен дахь цөмийн төвийн цогцолборын бүх барилга байгууламжийн ажлыг сэргээсэн байна гэсэн дүгнэлт америкийн Олон улсын аюулгүй байдлын хүрээлэн хиймэл дагуулаар авсан гэрэл зургуудыг үндэслэн хийжээ.

Умард Солонгост уерт нэрвэгдсэн 38 мянга гаруй хүнд хүнсний бүтээгдэхүүн явуулж эхэлсэн тухай өнөөдөр НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр байгууллага зарлан мэдээлсэн

Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013
3
4
7
9
10
17
18
23
24
27
28
29
31