×
Зүүн Хойд Азийн нөхцөл байдал , Долоодугаар сар 2013

Өнөөдөр Өмнөд Соллонгосын төрийн бус хэдэн байгууллагаас БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлж эхэллээ.

Орос улс Сирид хүний эрхтэй холбоотой байдлыг мөрдөх олон улсын комисст сирийн хүн амын байдлыг муутгаж байгаа тус улсын эрсэг нэг талын хоригуудыг хасах тухай саналыг хэлэлцэхийг хүслээ

Өмнөд солонгост авилгын гэмт хэрэгт холбогдсон төрийн албан хаагчдын шийтгэлийг чангатгана. Энэ тухай хуулийн төслийг сайд нарын танхим даваа гаригт сайшаасан гэж ИТАР-ТАСС агентлаг уламжлав

БНАСАУ-ын Ардын дээд хурлын (парламент) Тэргүүлэгчдийн зарлигаар дайнд сайн дураараа оролцсон хятадын 33 ахмадыг Эх орны чөлөөлөх дайнд байгуулсан Ялалтын одонгоор шагнав

Пхеньянд Солонгосын дайн дууссаны 60 жилийн ойд зориулсан парад дээр улс орныхоо үйлдвэрлэлийн нисэгчгүй нисдэг аппаратууд болон дунд зайны тусгалын «Мусудан», магадгүй алсын тусгалын KN08 пуужингуудыг үзүүлэв. KN08 пуужинг энэ онд урд парад дээр үзүүлсэн

7-р сар гарсаар БНАСАУ-д татрахгүй байгаа үер хүмүүнлэгийн сүйрэлд хүргэж мэднэ гэж НҮБ анхааруулав

Зүүн-хойд Азийн байдлыг энх амгалан байлгахад бүх хүч чадлаа дайчилна гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе 1950-1953 оны Солонгосын дайн дууссаны 60 жилийн ойг тохиолдуулан амлав

БНАСАУ-д Ялалтын баяр болгон тэмдэглэж байгаа Солонгосын дайн дууссаны 60 жилийн ойд зориулсан баяр ёслолын цэргийн парад өчигдөр Умард Солонгосын нийслэл Пхеньянд боллоо

БНАСАУ-ын нутаг дэвсгэрт байгаа солонгос хоорондын Кэсон аж үйлдвэрийн бүсийн ажлыг тасалдуулахгүй баталгаа бол ажлы нь сэргээх гол болзол юм

Солонгосын дайныг дуусгасан гал зогсоох тухай Хэлэлцээрт одоогоос 60 жилийн тэртээ 7-р сарын 27-нд гарын үсэг зурсан юм. Дайн ёс төдий дууссан хийгээд хоёр Солонгос улсын дараагийн түүхэнд их нөлөөлсөн юм. 1953 оны 7-р сарын 27-нд гарын үсэг зурсан Хэлэлцээр л дэлхийн газрын зурагт бүр 50 жил оршиж байгаа Солонгосын хойгийг бий болгожээ. Орчин цагийн Солонгосын олон асуудал, зөрчил чухам Солонгосын дайнаас улбаатай.

Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаархи зургаан талын хэлэлцээг сэргээхэд чиглэсэн Хятад улсын хүчин чармайлтыг дэмжиж байна

Өнөөдөр Өмнед Солонгос, БНАСАУ хоёр аж үйлдвэрийн хамтын Кэсон бүсийн үйл ажиллагааг сэргээх асуудлаар ээлжит хэлэлцээ хийж байна

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун Солонгосын дайн дуссаны 60 жилийн ойг тохиолдуулан БНАСАУ-д айлчилж байгаа Сири улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао БНАСАУ-д айлчилж байна. Тэрээр Пхеньянд Солонгосын дайн дуссаны 60 жилийн ойн баяр ёслолд оролцож байгаа албан төлөөлөгчдийг тэргүүлж байна. Мөн дайны дүнгээр Хятад улс БНАСАУ-ын аюулгүй байдлын батлан даагч болсон юм

Ким Чен Ыны эмэгтэй дүү саяхан төрийн хариуцлагатай албан тушаалд томилогдов. Өмнөдийн ХМХ-үүдийн уламжилж байгаагаар, 26 настай Ким Ё Жон нь Төрийн БХЯ-ны хорооны арга хэмжээний хэлтсийг тэргүүлэх болов. Энэ утгаараа тэр Ким Чен Ыны орлцох бүх арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм

1950-1953 оны Солонгосын дайн дуссаны 60 жилийн ойг Умард Солонгост тэмдэглэж эхлэсэн тухай өнөөдөр орон нутгийн ХМХ-үүд уламжлан мэдээллээ.

Өнөөдөр Өмнөд Солонгосын парламентийн 10 депутат Үндэсний архив луу, 2007 онд, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Но Му Хён, Хойд Солонгосын ерөнхийлэгч Ким Чен Ир нарын уулзалтын үеэр хийсэн хэлэлцээрийн албан ёсны бичлэгийг олохоор явсан боловч олоогүй байна.

БНАСАУ-ын KCNA мэдээллийн агентлагийн шинэ тэргүүнээр Ким Чхан Гван томилогджээ. Тэрээр дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан гэж KCNA уламжлав.

Саяхан солонгосын эстрадын ертөнцийн амьдралд нэгэн чухал үйл явдал боллоо. Дуучин Райн /Rain /армид хугацаат цэргийн алба хаагаад иржээ. Өмнөдийн бүх эрчүүдийн нэгэн адил тэр хоёр жил орчим, нарийндаа бол 21 сар хугацаат алба хаажээ.

Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013
1
2
3
4
5
7
8
9
11
13
14
17
20
21
29