×
Зүүн Хойд Азийн нөхцөл байдал , Зургаадугаар сар 2013

Умард Солонгос пуужин хөөргөх шинэ төхөөрөмжүүдээ Өмнөдийн хил орчимд байрлуулсан тухай өнөөдөр өмнөд солонгосын ХМХ мэдээллээ

1950 оны 6-р сарын 28-нд умард солонгосын цэргүүд Сөүл хотыг эзлэн авчээ.Өмнөд солонгосын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш гурав-дөрөвхөн хоногийн хугацаанд нийслэл хот эзлэгдсэн нь Умард Солонгосын хувьд солонгосын дайны бүх цаг үеийн хамгийн бахдам амжилт байлаа.

Өмнөд Солонгосын ГХЯ-ны тэргүүн Юн Бен Се, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри, Японы ГХ-ийн сайд Фумио Кисида нар даваа гаригт Брунейд бус нутгийн аюулгүй байдалд зориулсан форумын хүрээнд хэлэлцэнэ

Солонгосын ээдрээтэй түүхэнд хамгийн аюултай сүйдэх хор уршигтай болсон дайн 1950 оны 6-р сарын 25-нд Солонгосын хойгт эхлэв.

Өмнөд солонгос нь Брунейд зохион явуулах Зүүн-өмнөд Азийн бүс нутгийн чуулганы үеэр БНАСАУ-ын төлөөлөгчидтэй хоёр талын уулзалт явуулах бололцоо байгааг үгүйсгэхгүй байна

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама БНАСАУ-ын талаар онц байдал тогтоосон дэглэмийн үйл ажиллагааны хугацааг нэг жилээр сунгав. Өчигдөр Цагаан ордноос Ерөнхийлөгчийн гарын үсэг зурсан мэдэгдэх бичгийг тараажээ.

БНАСАУ цөмийн тогтоон барих хүчнээс татгалзахгүй гэж НҮБ-д суугаа тус улсын байнгын төлөөлөгч Син Сон Хо хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.

Вашингтонд айлчилж байгаа Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн Чо Дэ Ён БНАСАУ-тай ямар ч хэлэлцээ хийж эхлэхтэй холбогдуулан урьдчилан илүү хатуу болзол тавихийн төлөө байна гэж өнөөдөр Ренхап агентлаг мэдээллээ.

Адольф Гитлерийн «Майн кампф» номыг судлахыг БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун төрийн аппаратынхаа удирдах ажилтнуудад уриалсан тухай мэдээллийг тус улсын засаг захиргаа няцаагаад ийм мэдээллийг зохиогчийг устгана гэж сүрдүүлсэн тухай KCNA агентлагийн сувгаар тараасан мэдээлэлд өгүүлжээ.

Өнөөдөр БНХАУ-ын ГХ-ийн дэд сайд Жан Есуй, БНАСАУ-ын ГХ-ийн тэргүүн дэд сайд Ким Ге Гван нар «хоёр талын харилцааг хөгжүүлэх асуудал ба Солонгосын хойгийн байдлыг» авч үзэж хэлэлцсэн.

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун германы фашистуудын удирдагч Адольф Гитлерийн «Майн Кампф» номын хуулбаруудыг БНАСАУ-ын дээгүүр албан тушаалтай түшмэдэд уламжлав.

БНАСАУ цөмийн ба пуужингийн хөтөлбөрөөсөө бүрмөсөн татгалзаж, өдөөн хатгах ажиллагаагаа зогсоох ёстой гэж G8 дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн албан мэдээнд өгүүлжээ.

Хятад түшмэлийн хэлснээр, Хятад Өмнөд Солонгос руу 500 мянга ш. гар утас илгээх бөгөөд тэдгээрийн 100 мянга нь ухаалаг гар утас байх юм байна. Хятадад ухаалаг гар утаснууд 1 мян юанийн /163 доллар орчим/ үнэтэй байдаг. Өмнөд Солонгост тэдгээрийг 2,8 мян юаниар зарна

Умард солонгос АНУ-ад ээлжит удаагаа хандан, хоёр талын дээд түвшний яриа хэлэлцээр явуулах саналыг тавьсан. Үүнийгээ Солонгосын хойгийн хурцадмал байдлыг бууруулах боломж гэж үзэж болох юм. Гэвч Вашингтон болон Сеул нь Пхеньяны энэхүү алхмын цаана ээлжит заль нуугдаж байгааг олж харсан бололтой

6 сарын 19-нд Бээжинд Хятад ба БНАСАУ-ууд гадаад хэргийн сайд нарын түвшинд стратегийн яриа хийнэ гэж даваа гаригт БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хау Чуньин шуурхай хэвлэлийн бага хурал дээр хэлэв. Хойд Солонгосын төлөөлөгчдийг БНАСАУ-ын ГХЯ-ны сайдын нэгдүгээр орлогч Ким Ге Гван ахлана

Одоогийн байдлаар Өмнөд солонгос нь умард солонгосын тулгамдсан асуудлуудыг Хятад, АНУ-тай хэлэлцэх зорилгоор гурван талт уулзалтыг явуулах боломжийг судлаж байна. Энэ тухай өмнөдийн хэвлэлүүд даваа гаригт уламжилжээ

Өнөөдөр, Хойд Солонгос улс, АНУ-д, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр болон бүс нусгийн аюулгүйн байдлын асуудлаар дээд хэмжээний уулзалт хийхийг санал болголоо. АНУ, Солонгосын хойг дахь тайван бус байдлыг намжааж, тус бүсэд энх тайван, тогтвортой байдлыг хүсч байгаа бол харилцан ярилцах, ойртох зарчмаас зайлсхийхгүй байх ёстой гэж ням гаригт Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлаг мэдээлэв

БНАСАУ Хятад улсаас өөрийг нь цөмийн зэвсэгтэй улс гэж хүлээн зөвшөөрөхийг хүссэн хэмээн ням гаригт эх сурвалжаас иш татан “Йонхап” агентлаг мэдээллээ. Өмнөд Солонгосын эх сурвалжаас үзэхэд энэ мэдэгдлийг Ким Чен Ыны тусгай төлөөлөгч Чхве Рён Хэ таван сард БНХАУ-ын дарга Си Зиньпиньтэй уулзахдаа хийсэн байна

Ирэх долоо хоногт Вашингтонд АНУ,Өмнөд Солонгос,Япон улсын төлөөлөгчид Солонгосын хойгийн байдлыг авч үзэж хэлэлцэх тухай АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Жен Псаки мэдээллээ.

Сөүлийн прокурорын газар ӨС-ын тагнуудын албаны тэргүүн асан Вон Сей Хуныг 2012 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд хөндлөнгөөс оролцсон гэж буруутгав. Энэ тухай өнөөдөр Ренхап агентлаг мэдээллээ.

Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013
1
2
3
5
6
11
13
21
23
26
27
29