×
Зүүн Хойд Азийн нөхцөл байдал , Дөрөвдүгээр сар 2013
Солонгосын хойгт гарсан хямрал Зүүн-хойд Азид зэвсэглэлээр хөөцөлдөх уршигтай болж мэднэ. Япон улс Окинава дахь Наха,Тинэн цэргийн баазуудад «Пэтриот» пуужин-зенитийн цогцолборыг байрлуулсан тухай БХ-ын сайд Ицунори Онодэра мэдэгдлээ. БНАСАУ-ын пуужингийн аюулаас болж товлосон хугацаанаас хоёр жилийн өмнө эдгээр цогцолборыг байрлуулав. Үүний хамт Японы зэвсэгт хүчний өөр анги салбарын хүч нэмэгдүүлж байна.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун японы солонгосчуудад бараг 2 сая доллар гуйвуулав. Ким Ир Сений мэндэлсний 101 ойг тохиолдуулан ийм том бэлэг өргөжээ. Японд солонгос хүүхдүүдийн үндэсний боловсролыг дэмжихээр мөн хөрөнгө гуйвуулсан гэж албан ёсоор мэдээлсэн байна. Энэ нь 159 дэх удаагаа хөрөнгө гуйвуулсан үйл хэрэг хийгээд нийт 72 сая гаруй доллар гуйвуулсан тухай умард солонгосын мэдээллийн агентлаг уламжлав.
Умард Солонгосын итгэл хүлээсэн Хятад улс Солонгосын хойгийн байдлыг хэвийн болгоход нөлөөгөө ашиглана гэдэгт Япон улс найдаж байна гэж Японы ерөнхий сайд Абэ Синзо 4-р сарын 16-нд парламентад үг хэлэхдээ мэдэгдэв. «Дэлхийн хамтын нийгэмлэгт Хятад улс БНАСАУ-д бусдаас илүү их нөлөөлж байна.
Москва, Вашиннгтон хоёр БНАСАУ-ыг тойрон үүссэн хямралыг зохицуулахад чиглэгдсэн хамтын дипломат хүчин чармайлтаа зузаатгаж байна. Өчигдөр Кремльд оросын албаны хүмүүс АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын туслах Томас Донилонтой уулзаж эл сэдвийг авч үзэж хэлэлцлээ. Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин мөн уулзалтад нэг үе нэгдсэн байна.
Умард Солонгос НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг үл тоон шууд зөрчсөн хэрэг явдлыг хүлцэж үл болно гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв. БНАСАУ цөмийн шинэ туршилт хийж, баллистик пуужингаа хөөргөж болзошгүй гэсэн мэдээллийг сайд ингэж тайлбарлан хэлжээ. Москва Солонгосын хойгийн байдлыг хэвийн болгохын төлөө хатуу тууштай тэмцэж байна гэж Сергей Лавров батлан илэрхийлэв.
Умардын эрх баригчид Пхеньян дахь гадаадын элчингүүдэд тус улсаас гарч явах саналыг дахин уйгагуй тавих боллоо. “Санкэй симбун “ сонины мэдээлснээр, тэд элчингүүдэд 4-р сарын 10-аас хойш Японыг дамжин нисэх пуужин хөөргөх гэж байгаа тухай битүү дохио өгчээ. Пуужингийн хөөргөлт нь зэвсэгт мөргөлдөөнд хүргэж магадгүй учраас умардын түшмэдүүд дипломатуудыг явахыг зөвлөж байгаа бололтой.
Америк болон өмнөдийн тусгай албадуудын цацаж байгаа БНАСАУ-ын зүүн эргээр “Мусудан” дунд зайны пуужин дэлгэрүүлэх гэж байгаа тухай мэдээллүүд нь Солонгосын хойгийг тойрсон байдлыг улам хурцадмал болгох онцгой шинэ шат болж байна.
Солонгосын хойгийн байдал хурцдсаар байна. Америкийн ба өмнөд солонгосын тагнуулын мэдээллүүдээс харахад БНАСАУ «Мусудан» баллистик пуужингуудаа зүүн эрэг хавийн нутаг руу татан шилжүүлж байна. Өнөөдөр Солонгосын ардын армийн жанжин штабын мэдэгдлийг тараав. Пхеньян «орчин цагийн цохилтын цөмийн хүчний» тусламжтайгаар АНУ-ын аюулыг няцаахад бэлэн байна гэж мэдэгдэлд өгүүлжээ. Зэвсэгт хүчний ажиллагааг сайшаасан гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
Дэлхийн ХМХ-ийн мэдээллүүдээс үзвэл, Солонгосын хойг бараг л дайны ирмэг дээр тулж ирээд байгаа аж. Хэрэг дээрээ Пхеньяны Америк, Өмнөд Солонгосод цохилт өгөхөд бэлэн байгаа тухай бадрангуй мэдэгдэлүүд ердөө л ээлжит дипломат-ухуулгын кампанит ажлын нэг хэсэг аж. Гэвч энэ явдал нь Пхеньяны хамгийн гол чухал мэдээнүүдээс хүмүүсийн анхаарлыг холдуулж чадсан.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2013
1
2
6
7
8
11
12
13
14
15
20
21
22
23
24
25
26
27
28
29
30