×
Зүүн Хойд Азийн нөхцөл байдал , Нэгдүгээр сар 2013
Умард-Солонгосын мэдээллийн KCNA агентлаг БНАСАУ-ын удирдагчийн тухай материалаас болж гадаадын ХМХ-үүдийг хатуу шүүмжлэх өнгөтэй боллоо. Пхеньян нь өмнөд-солонгосын болон хятадын ХМХ-үүдийн Ким Чен Уны гоо сайхны мэс заслын тухай тараасан мэдээллийг эрс шүүмжлэв. Хятадын ХМХ-үүд анх удаагаа “дайсны хүчийнхэн ашигтай” мэдээ сэлтийг тараасандаа буруутгагдаж байна гэдгийг ажиглагчид анхаарчээ.
Япон улсад өөрийн ЗХ-тэй болохыг хориглосон үндсэн хуулийн 9-р зүйл ангийг эргэн харах ёстой гэж үзэж байгаа ерөнхий сайд Синдзо Абэн саналыг япончуудын тэн хагас нь дэмжиж байна. “Асахи” сониноос явуулсан олон нийтийн санал асуулгын дүн үүнийг гэрчилж байна.
Цөмийн шинэ туршилт хийх төлөвлөгөөтэй байна гэж Пхеньян зарлан мэдээлэв. Туршилт АНУ-ын эсрэг чиглэгдэнэ гэж БНАСАУ-ын Ким Чен Ун тэргүүтэй Улсын батлан хамгаалах хорооны мэдэгдэлд өгүүлжээ. Түүнчлэн хиймэл дагуул, алсын тусгалтай пуужингаа хөөргөнө гэж Пхеньян батлан илэрхийлэв. НҮБ-ын АЗ-ийн хоригийг өргөжүүлсний хариуд Пхеньян цөмийн шинэ туршилт хийх тухай мэдэгдсэн байна.
Солонгосын хойг дайны ирмэгт тулсан гэж дэлхийн ХМХ байн байн мэдээлж байна. Хоёр Солонгос улсын харилцаа ахин хурцдаж, зэвсэгт мөргөлдөөнд хүрч мэдэх үед ингэж мэдээлдэг. Харин зэвсэгт мөргөлдөөн дайн болж хувирах аргагүй. Их дайн сүйдэх хор уршигтайг Умард ч, Өмнөд ч Солонгос ойлгож байна.
Умард Солонгос учир  битүүлэг улс хэвээр байна. Түүний хөгжлийг урьдчилан харахын аргагүй. Тухайлбал эстрадын эмэгтэй дуучдын банзалын урт өөрчлөгдвөл улс төрийн чиг бодлого өөрчлөгдөж болзошгүй хэмээн үзэж болно. 2012 онд үндэслэн байгуулсан «Моранбон» хөгжмийн чуулга одоо Пхеньяны улс төрийн уур амьсгалыг тусгах болсон. Анхны концертоо 7-р сарын эхээр Пхеньянд тогложээ.
Өмнөд-Солонгосын улстөрчдөд нэг магтам сайхан онцлог бий: сонгуулийн дараа тэд өөсрдийн амлалтуудаа биелүүлдэг заншилтай. Энэ утгаараа тэднийг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан амлалтуудаа ахар богино хугацаанд мартдаг дэлхийн олон орны ардчилагч улс төрчдийн өмнө үлгэр жишээ болгомоор. Гэхдээ заримдаа энэ нь сайн ч юм шиг: амлалтуудын дунд биелээгүй нь дээр ч амлалт бас байдаг.
Умард Солонгос Өмнөд Солонгостой өрсөлдөхөө больж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх бодолтой байна.Ким Чен Ун Шинэ жилийн мэндчилгээ улс үндэстэндээ дэвшүүлж, Сөүлтэй харилцааг сайжруулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн нь гайхал төрүүлэв. Учир нь Умард Солонгосын ХМХ Өмнөд Солонгосыг саяхан болтол шүүмжилж байсан юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
1
2
3
4
5
6
7
8
10
13
14
16
17
18
19
20
21
22
23
25
26
27
28
30
31