×
Зүүн Хойд Азийн нөхцөл байдал , Долоодугаар сар 2012
Залуу маршал Ким Чен Ыны удирдлагаар Умард Солонгос хятадын замаар замнаж эхлэх бололтой.Сүүлийн хэдэн долоо хоногт БНАСАУ-ын хөдөө аж ахуйн удирдлагад их өөрчлөлт гарч эхлэв. Үйлдвэрлэлийн салбаруудын хүрээг эрс багасгаж, гэл бүлээрээр гэрээгээр ажиллах зарчмыг нэвтрүүлж байна. Эд бүхэн 70-д оны сүүлээр эхлэсэн Хятадын хөдөө аж ахуйн үйлдвэрэлийн үе шаттай төстэй байна.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бакын ах эрх баригч намаас сонгогдсон депутат асан Сэнури Ли Сан Дык шудрага, даруу, өөрийнхөө хэрэгцээг хязгаарлах ёс журмыг умартаж, их хэмжээний хахууль авчээ. Хагас сая гаруй долларын хахууль авсан тул түүнийг шоронд хорив. Тэр ийм хахууль авч, хадгалагчид ба төрийг хууран мэхлэхэд нь хоёр банканд туслажээ. Эдгээр банк дампуурав.
АНУ, Япон, Өмнөд Солонгосын цэргийн эвслийн талаар ноцтой санал зөрөлдөөн гарсан гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Японы судлалын төвийн захирал Валерий Кистанов Өмнөд Солонгост шуугиан маргаан дэгдсэнтэй холбогдуулан мэдэгдлээ. Тус улсын сөрөг хүчин Сөүл Токиогийн хоорондын цэргийн анхны хэлэлцээрт гарын үсэг зурах ажиллагааг тасалдуулав.
Дээд зэргээр баяжуулсан ураны үндсэн дээр цөмийн зэвсэг үйлдвэрлэх тухай Пхеньяний төлөвлөгөөний талаар өгүүлсэн Солонгосын Хөдөлмөрийн намын дотоодын баримт бичиг авсан гэж өчигдөр японы хоёр сонин нэг зэрэг мэдээлжээ. Нийтлэл БНАСАУ-ын талаар Японтой тагнуулын мэдээлэл солилцох тухай хэлэлцээрийг батлах асуудлаар Өмнөд Солонгост түвэг бэрхшээл гарсантай цаг хугацааны хувьд давхцсан нь сонин шуу.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012
1
2
4
6
7
8
9
10
11
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30