×
Зүүн Хойд Азийн нөхцөл байдал , Дөрөвдүгээр сар 2012
4-р сарын 13-ны өдөр Тончан-ни полигоноос  БНАСАУ “Ынха-13”  пуужин хөөргөсөн боловч, амжилтгүй болсон юм. Гэтэл бас нэгэн баллистик пуужин мөн полигон дээр байгаа тухай өмнөд солонгосын  эх сурвалжууд мэдээлжээ.  Энэхүү  хөөрөлтийг дэлхий дахинд буруушаасан төдийгүй НҮБ-ын АЗ-ийн БНАСАУ-д хандаж  бүх цөмийн хөтөлбөрүүдээ  зогсоохыг шаардсан юм.
«Токио симбун» сонины сурвалжлагч Ёзи Гомийн гол төлөв Ким Чен Ирийн хүү Ким Чен Намын  ярилцлага, захидлуудаас бүрэлдсэн номыг Японд хэвлэн гаргажээ.
БНАСАУ-ын шинэ удирдагч Ким Чен Ын  эдийн засгийн шинэтгэлийн асуудлаар санал шүүмжлэл өрнүүлж, удирдлагын бүр капиталист арга замыг хэлэлцэхээс эмээхгүй байх заавар өгсэн тухай японы «Майнити» сонин мэдээлжээ. Ким  Чен Ын Хятад, Орос, Япон улсуудын эдийн засгийн ашиг тустай ямар ч туршлагыг нэвтрүүлэх заавар өгсөн гэж  Солонгосын Хөдөлмөрийн намын төлөөлөгч сонинд мэдээлсэн байна.
 БНАСАУ-ын удирдагч агсан Ким Чен Ир улс төрийн гэрээсдээ  цөмийн зэвсгийг эрчимтэй хөгжүүлэхийг уриалсан тухай японы «Сюкан бунсюн» долоо хоног дутмын сэтгүүл мэдээлжээ. Гэвч мөн баримт бичиг жинхэнэ биш байх хэмээн оросын шинжээч Константин Асмолов үзэж байна. Умард Солонгосын нийгэм маш хаалттай байна. Ийм учраас иймэрхүү ямар ч мэдээллийг хянан шалгах хэрэгтэй.
Хойд Солонгосын «Кванмёнсон-3» (Гялалзсан од-3) хиймэл дагуул бүхий «Ынха-3» (Тэнгэрийн заадас-3) зөөгч пуужингийн хөөрөлт азгүй болов. Хэдхэн минутын дараа пуужин задраж, тэнгист унажээ. Хиймэл дагуул бүхий пуужингаа хөөргөнө гэж БНАСАУ-ын эрх баригчид 3-р сарын дундуур зарлан мэдээлсэн билээ.
Орос, Хятад улсуудыг тогоон барихад чиглэгдсэн ПДХ систем байгуулахад нь  Ким Чен Ын АНУ-д туслаж байна. Дөрөвдүгээр сарын дундуур хөөргөхөөр завдаж байгаа хойд солонгосын хиймэл дагуул, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр зэргийг АНУ Ази тивд ПДХ систем байгуулах зайлшгүй шаардлагатай үндэс болгон ашиглаж байна. Энэ системийн элементүүдээс Япон улс нутагтаа байрлуулж эхэлсэн ба туршин үзэх маш их сонирхолтой байна.
Японд хүн амины онц хүнд гэмт хэрэг үйлдэж цаазын ял сонссон  гурван  этгээдийг дүүжлэв.  Тус улсад цаазын ялыг хоёр жилийн дараа сэргээх болсон юм.
БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан дэлхийн хиймэл дагуулаа 4-р сарын дундуур хөөргөх тухай тус улсын шийдвэр бүс нутгийн орнуудыг мэгдэн сандрахад хургэв. Пхеньян хиймэл дагуулаа хөөргөснөөрөө атомын цэнэг тээж мэдэх баллистик пуужингийнхаа туршилтыг халхавчлахыг оролдож байна гэж Өмнөд Солонгос, Япон хоёр улс  зэмлэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012
1
2
3
5
7
8
10
11
12
15
16
18
19
22
23
24
25
26
27
28
29
30