×
Зүүн Хойд Азийн нөхцөл байдал , Нэгдүгээр сар 2012
БНАСАУ-ын засгийн эрхийг залгамжлан  шилжүүлсэнийг   “Гадаад ертөнцийн доог тохуу “гэж  БНАСАУ-ын   удирдагч агсны ууган хүү  Ким Чен Нам нэрлэжээ.  Японы “Токио синбун” сонины сэтгүүлч Едзи Гомигийн Ким Чен Намтай хийсэн цахим ярилцлагыг үндэслэн ном гарах гэж байна.
АНУ, Өмнөд Солонгос, Япон улсууд  БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлаархи зургаан талт гэрээг сэргээх  замыг нээлээ. Энэ тухай Вашингтонд болсон ГХЯ-нуудын  гурван талт  уулзалтын үр дүнгийн талаархи мэдэгдэлд дурьджээ.  Энэ бол  Ким Чен Ын засгийн эрхэнд гарснаас хойшхи   Пхеньяны    улс-төрийн гол шүүмжлэгчдээс өгсөн  анхны эерэг дохио юм.
2012 онд БНАСАУ пуужингаа идэвхжүүлж, гурав дахь цөмийн дэлбэрэлтээ хийж магадгүй юм. Энэ тухай  сөүлийн Олон улсын харилцааны болон үндэсний аюулгүй байдлын хүрээлэнгийн илтгэлд дурьджээ. Улс орныг удирдах туршлагагүй,  Засгийн эрхийг өв залгамжлагч залуу  Ким Чен Ынд шилжүүлсэн нь ихэнхи шинжээчдийг түгшээж байна.
Эдийн засгийн томоохон гурван төслүүдийн нэгийг Орос улс БНАСАУ, Өмнөд Солонгосын хамт хэрэгжүүлэхээр  зорьж байна. Хэрэгжихэд илүү боломжтойгоор төмөр замын төсөл орж байна. Солонгосын гол төмөр замыг Транссибирийн төмөр замтай холбосноор евроазийн хамгийн урт 10 гаруй мянган км урт  төмөр замыг бий болгох юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
14
15
16
17
18
21
22
23
24
25
26
27
28
29
30
31