×
Зүүн Хойд Азийн нөхцөл байдал , 2012
Хятад улс нисэх онгоц тээгч хөлөг онгоцтой арван орны нэг болов.БНАСАУ сансрын гүрэн улсуудын клубд нэгдэв. Азийн улс- Хятад 5 дахь ангилалын сөнөөгч онгоцыг анх удаа зохион бүтээж туршив. Эдгээр нь 12 жилд нэг удаа болдог энэ луу жилийн бэлгэ тэмдэг, шувтарч байгаа оны гол үйл явдал болжээ. Сансар, тэнгэр, тэнгис далайд гарсан ахиц дэвшилд нэг утгаар хандахгүй байна.
БНСолонгос Улсын шинэ ерөнхийлөгч юуны түрүүнд эдийн засаг, нийгмийн зорилтыг биелүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж, БНАСАУ-тай харилцааг хэвийн болгох асуудлыг хойшлуулвал зохино хэмээн өмнөд солонгосын олонхи сонгогч үзэж байгаа бололтой. Ерөнхийлөгчээр сонгогдсон Пак Кын Хе бас тэгж үзэж байгаа бол Солонгосын хойгт ноцтой асуудал тулгарна гэж Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн Олон улсын судлалын хүрээлэнгийн ажилтан Андрей Иванов үзэж байна.
Япон, Өмнөд Солонгост засаг бараг нэг зэрэг солигдсон явдал эдгээр хоёр улсын гадаад бодлогод нааштай нөлөөлж байна. Өнөөдөр Японы Либерал-ардчилсан нам «Такэсима арлуудын өдрийг» зохион явуулахгүй шийдвэр гаргасан тухай зарлан мэдээлэв. Энэ нь Япон улс нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаар үг яриагаа зөлрүүлж, Өмнөд Солонгостой харилцааг сайжруулах замыг эрэж байгааг тусган харуулав.
Пак Кын Хе эмэгтэй БНСолонгос Улсын ерөнхийлөгч болсон юм. Энэ нь феминизмын ялалт хэмээн олонхи тайлбарлагч үзэж байна. Ийм үнэлгээ зарим талаар зөв биш. Пак Кын Хейн амжилт гол төлөв гарал удамтай нь холбоотой. Тэрээр 1961-1979 онд Солонгост нэлээд хатуу боловч амжилттай эрх барьж байсан генерал Пак Жон Хийн охин юм. Пак Кын Хейн амжилт Өмнөд Азийн байдлыг сануулав.
БНАСАУ-д Ким Чен Ирийн гэгээн дурсгалыг гурван минут дуугүй зогсон хүндэтгэлээ. Улс орноороо хийдэг ээлжит айлчлалынхаа үеэр тэрээр 2011 оны 12-р сарын 17-нд зүрхний шигдээс өвчний улмаас бурхан болсон юм. Дурсгалы нь хүндэтгэх ёслолын ажиллагаанд оролцохоор АНУ, Орос, Япон, Хятад, Австрал, Канад, Шинэ Зеланд улсуудад амьдардаг солонгосчуудын төлөөлөгчид Пхеньянд хүрэлцэн ирсэн байна.
БНАСАУ-ыг хөршүүдтэйгээ харилцаагаа намжаах асуудлаар зуучийн үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улсад шинжээчид анхаарлаа хандууллаа.11-р сард Улаанбаатарт умард-солонгос-японы хооронд хулгайлагдсан Японы иргэдийн тулгамдсан асуудлаар зөвлөлдөх уулзалт явагдсан. Монголын удирдлага БНАСАУ цөмийн асуудлаар зургаан талт хэлэлцээрийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн.
НҮБ-ын АЗ БНАСАУ-ын пуужинг хиймэл дагуулын хамт хөөргөсний хариу арга хэмжээг лхагва гаригт авна. Шуурхай хуралдааныг Япон, АНУ санаачилжээ. Орос улс энэхүү асуудлыг НҮБ-ын АЗ хуралдаан дээр дэмжинэ. Энэ тухай оросын ХМХ-үүд гүйцэтгэх засаглалын эх сурвалжаас иш татан мэдээлж байна. БНАСАУ-ын пуужин хөөргөсөн нь гүн харуусал төрүүлж байна гэж ОХУ ын ГХЯ-ны мэдэгдэлд дурджээ.
Пхеньянд Умард Солонгосын төрийн тэргүүн Ким Жон Уны өргөө болон засгийн газрын байшингууд руу цэрэг ба 100 орчим нэгж хуягт техникийг татан шилжүүлжээ. Удирдагч зэвсэгт эргэлт буюу ардын бослогоос эмээж байна. Өмнөд Солонгосын «Чосон ильбао» сонин Пхеньян дэх эх сурвалжаа үндэслэн ийнхүү таамаглав.
Япон улс ПДХ «Пэтриот» зенитийн цогцолборыг Зүүн Хятадын тэнгисийн арлуудад байрлуулав. Энэ нь БНАСАУ-аас хөөргөх гэж байгаа алсын тусгалтай пуужин амдан сөнөөх бэлтгэлтэй холбоотой гэж Токио тайлбарлав. Гэвч Японы батлан хамгаалах чадавхи болон АНУ-тай цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлж байгаа нь Хятадын цэргийн сүр хүч зузаархаас эмээх явдалтай бас холбоотой гэж шинжээчид үзэж байна.
12-р сарын 10-аас 22 хүртэл БНАСАУ хиймэл дагуулыг дэлхий орчмын тойрог замд гаргах пуужингаа хөөргөнө гэж Пхеньян албан ёсоор мэдэгдэв. Энэ арга хэмжээг Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуультой холбож хэрэгжүүлэх нь тод зүйл. Пуужингийн хөөргөлт Сөүл, Вашингтоны эсрэг чиглэгдсэн хийгээд Умард Солоногост ч хор холбогдолтой болж мэднэ. Пхеньяний шийдвэр шинжээчдийн гайхал төрүүлэв.
Япон «ямар ч дайныг эсэргүүцэгч» улсын дүр төрхөө аажмаар өөрчилж байна. Үндсэн хуулийн энх тайвны шинж чанарыг хянан үзэх хэрэгтэй гэх мэт үг яриа гаарав. Япон цэргийн тусламж бусад улсад үзүүлэхийг санал болгож байна. Японы хөлөг онгоцууд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Тэнгисийн цэргийн хүчинтэй цэргийн сургуульд хамт оролцож байна.
Сенкаку-Дяоюйдао арлуудын эргэн тойрны маргаанаас болж хоёр талын харилцаа цаашид доройтох нь аюултайг Япон, Хятадын улс төрийн элитын нэг хэсэг нь ойлгож байна. Гэвч олон нийтийн радикал, зарим үед үндэсэрхэг санал бодол Токиод ч Бээжинд ч хатуу шахалт үзүүлж байна.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бакийг Ёнпхендо санаагаар унагав. Ерөнхийлөгч солонгосчуудын эх оронч үзэл дээр тоглох гэсэн биш, харин ч бүр өөрийнхөө нэр хүндийг унагаж, хоёр солонгосын харилцааг  муутгаж орхив. Энэ тухай Оросын ШУА-ийн Дорно-дахины хүрээлэнгийн шинжээч Александр Воронцов Ёнпхёндо арлын сөргөлдөөний хоёр жилийн ойг тохиолдуулан “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчид ингэж ярьлаа.
Ким Жон Уныг тахин шүтэхэд чиглэгдсэн хүчин чармайлт сүүлийн үед БНАСАУ-д нэлээд идэвхжив. Энэ нь шинэтгэл явуулах чиг бодлогоос татгалзсны шинж тэмдэг хэмээн зарим шинжээч үзэж байна. Умард Солонгос үнэн чанартаа хэмжээгүй эрхт хаант улс болсон нь нууц хэрэг бишээ. Гэсэн ч мөн хаант улс нэгэн онцлогтой: засгийг өвлүүлэх зарчмыг умард солонгосын хууль ёсоор батлаагүй.
Өчигдөр Өмнөд Солонгосын эрх баригчид ухуулах хуудас бүхий хийт бөмбөлөг нисгэхийг идэвхтнүүдэд хориглов. Ийм бөмбөлөг нисгэх нь Солонгосын хойгт зэвэсгт мөргөлдөөнд хүргэх уршигтай болох байсан. Ухуулах хуудас манай нутаг дэвсгэрт шилжвэл нисгэсэн газрыг буудана гэж өнгөрсөн долоо хоногт Умард Солонгос сүрдүүлсэн билээ. Хоёр тал ийм ажиллагаанаас болж бухимдав.
7-р сарын сүүлээс Пхеньянээс ирээд байгаа сонин мэдээнүүд сэтгүүлчдийг ч шинжээчдийг ч гайхуулав. Жанжин штабын дарга, үнэн чанартаа Умард Солонгосын цэргийнхний удирдагч Ли Ён Хог огцоруулснаас хойш Умард Солонгосын шинэ удирдагч Маршал Ким Чен Ын гэнэтийн үйл ажлаараа бас гайхуулсан байна. Тэрээр гэргий Ли Соль-жутай хамт хаа сайгүй явах боллоо.
Хятад Умард Солонгостой залгаа хилийг бэхжүүлж, төмөр утсаар хашлаж, цахилгаан гүйдэл хэрэглэнэ гэж саяхан японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Эдгээр арга хэмжээ солонгосын талаас урвагчдыг цөөрүүлэх зорилготой. Хятад-солонгосын хил орчимд очдог хүмүүс энэ мэдээг сонсоод инээмсэглэж байна. Хятадын талаас хил сулхан хамгаалж байна. Урьдын зөвлөлтийн буюу европын хүйтэн дайны үеийн хэмжүүрээр хил ердөө хамгаалахгүй байна гэж хэлж болно.
Вашингтон, Токио хоёр 11-р сарын эхээр тэнгисийн цэргийн хамтарсан сургууль хийхээр төлөвлөж байна гэж японы ОНХМХ-үүд мэдээлсэн байна. Сенкаку арлын эргэн тойронд газар нутгийн маргаантай асуудал түгшүүртэй болж байгаа үед хамтарсан хээрийн сургууль хийх тухай зарласан нь Бээжингийн зүгээс шүүмжлэлтэй тулгарч мэдэх юм.
АНУ-ын дипломат ажилтнуудыг тэнгисийн явган цэрэг мэт Япон, Өмнөд Солонгост яаралтай татан шилжүүлж байна. 10-р сарын 14,15-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын 1-р орлогч Уильям Бернс айлчилна. Дараа нь АНУ-ын БНАСАУ-ын хэрэг эрхлэсэн онцгой эрхт төлөөлөгч Глин Дэвис тийшээ очно. 10-р сарын 17-нд тэрээр Токиод холбоотнуудтайгаа гурван талын уулзалт хийх юм.
2001 онд АНУ-тай байгуулсан гэрээнийхээ зарим нэг зүйлийг мөрдөхгүй болохоо Өмнөд Солонгос улс зарлалаа. Энэ хэлэлцээрийн дагуу 500 кг-аас илүү жинтэй цэнэгт хошуутай 300 километрээс хол тусгалтай пуужин боловсруулахгүй гэсэн үүргийг Сөүл хүлээсэн байсан юм. Одоо Өмнөд Солонгос улс 1000 хүртэл кг жинтэй, 800 километр хүртлэх тусгалтай баллистик пуужин боловсруулах ажлаа эхэллээ гэж албан ёсоор зарлалаа.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
14
15
16
17
18
21
22
23
24
25
26
27
28
29
30
31