Москва эдийн засгийн нягт хамтын ажиллагаа бий болгохын тулд Пхеньяны 11 тэрбум долларын өрийг хүчингүй болгож, замыг цэвэрлэх болно. Өрийг хүчингүй болгох гэрээг энэ оны эцсээр үзэглэж магадгүй юм. Энэ тухай ОХУ, БНАСАУ-ын санхүүгийн байгууллагуудын төлөөлөгчдийн эхний хэлэлцээрийн дүнгээс тодорхой боллоо. Хойд Солонгос нь Орос улсад хамгийн их өртэй орны нэг юм.