×
Зүүн Хойд Азийн нөхцөл байдал , Хоёрдугаар сар 2011
Америк-Өмнөд Солонгосын  цэргийн “ Киризолв” болон “Фоул игл” хамтарсан цэргийн сургуулилтаас татгалзахыг Сеүл, Вашингтоноос өнөөдөр энд гарсан БНАСАУ, Өмнөд Солонгосын ҮЭ-ийн хамтарсан Тунхаглалд шаарджээ.  Уг баримт бичигт «урьдаас төлөвлөсөн цэргийн сургуулилт нь Солонгосын хойгийг дайны ирмэгт хүргэж мэдэх өдөөн хатгалга болж байна» гэж тэмдэглэжээ.
АНУ , Өмнөд Солонгостой  хамтран  явган цэргийн болон  далайн , агаарын цэргийн томоохон хэмжээний хээрийн сургуулийг эхэллээ. Энэ тухай Франс Пресс агентлаг цэргийнхний хүрээний өөрсдийн эх сурвалжаас иш татан мэдээлэв. Энэ арга хэмжээнд өмнөдсолонгосоос 200 мянга орчим, америкийн  талаас 13 мянган цэрэг оролцохоор төлөвлөж байгаа юм байна.
БНАСАУ, БНСолонгос улс хоёр нэгдэснээр л Солонгосын хойгт бат бэх энх тайван тогтоно  гэж Пхеньяны ЦТАК агентлагаас өчигдөр нийтлүүлсэн тайлбарт өгүүлжээ. Харин Умард Солонгос нэгдэх үйл явдалтай холбогдуулан өөрийн болзол тавьсан байна. Хоёр Солонгос улс Өмнөд нь Умардыг «залгих» биш холбоо байгуулах зарчмаар нэгдэх ёстой.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
15
16
17
18
19
20
21
22
24
25
26
27