×
Зүүн Хойд Азийн нөхцөл байдал , 2011
Япон улс ямартай ч өөрийн бодлогоо эрс өөрчлөхөөр  шийджээ. Сайн дураараа хүлээсэн зэвсэглэл экспортлох хориогоо ялимгүй сулруулжээ. Шудрагаар хэлэхэд  өмнө нь энэхүү хориг нь 1983 онд АНУ-д  зэвсэглэлийн технологийг  нийлүүлэхээс  аваад  хамтран боловсруулалт болон пуужингийн бамбай үйлдвэрлэх хүртэл дүрмийн гадуур байсан юм.
Ирэх онд манай орон АНУ-аас 12 F-16 сөнөөгч онгоц ба эргийн харуулын хөлөг онгоц авах төлөвлөгөөтэй байна гэж Филиппиний ГХ-ийн сайд Альберт Розарио мэдэгдлээ. Вашингтон бүс нутгийн нутаг дэвсгэрийн маргаантай асуудлыг ашиглаж Хятад улсыг тогтоон барих системийг байгуулахыг оролдож, Ази Номхон далайн орнуудтай цэргийн хэлхээ холбоогоо бэхжүүлж байна гэж шинжээчид үзэж байна.
БНХАУ-ын дарга Ху Зиньтао өнөөдөр Бээжинд суугаа БНАСАУ-ын элчин сайдын яаманд очиж, Умард Солонгосын удирдагч Ким Чен Ир нас нөгчсэнтэй холбогдуулан эмгэнэл илэрхийлэв. 69 настай  Ким Чен Ир таалал төгссөнөөс хойш  хятадын талаас БНАСАУ-д засгийн эрхийг тууштай залгамжлуулах үйл явцыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Өчигдөр Хятадын КН-ын ТХ-оос эмгэнэл илэрхийлсэн цахилгаан утас Пхеньян руу явуулав.
Хойд Солонгосын тэргүүн Ким Чен Ир 69 насандаа таалал төгслөө. Өнөөдөр ЦТАК агентлаг энэ тухай мэдээлсэн байна. Ким Чен Ирийн “агуу их залгамжлагчаар” түүний бага хүү Ким Чен Ыныг албан ёсоор зарлалаа Хойд Солонгост засгийн эрхийн төлөө тэмцлээс болж байдал тогтворгүй болохгүй гэж ихэнх шинжээчид үзэж байна.
 Вашингтон Сөүл хоёр Пхеньянийн эсрэг вакуумын бөмбөг бэлтгэж байна. Нисэх онгоцны жолоодох 150 бөмбөг худалдан авах тухай хэлэлцээр АНУ-тай 11-р сард байгуулсан тухай «Кориа таймс» сонин мэдээллээ. Эдгээр бөмбөгийг 2013 онд Өмнөд Солонгост нийлүүлэхээр төлөвлөсөн байна. Ийм зэвсгийг Солонгосын хойгт шинэ дайн дэгдээх тохиолдолд зориулжээ.
АНУ-ын тагнуулын алба конгрессын гишүүдийг БНАСАУ-ын шинэ пуужингуудаар сүрдүүлжээ. Хэсэг хууль тогтоогчид тэдгээр техникийн тодорхойлолт болон байрлах газар нутгийг ч мэдэхгүй байсан ч умард солонгосын пуужингийн аюулд  итгэсэн байна. Умард Солонгос нүүдлийн тавцангаас хөөргөх тив хоорондын баллистик пуужинг бүтээж байна гэж америкийн тагнуулын алба ятгав.Пуужин АНУ-ын нутаг дэвсгэр дэх байг сөнөөх зорилготой гэжээ.
     Орос улс, Өмнөд Солонгос хоёр  Зүүн-хойд Азийн асуудлыг шийдвэрлэхээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэв. 11-р сарын 22-нд Сөүлд болсон стратегийн яриа хэлцээний гол үр дүн ийм байна. Солонгосын хойгийн байдал болон  түүний цөмийн асуудал яриа хэлцээнд чухал байр эзлэсэн гэж ОХУ-ын ГХ-ийн тэргүүн дэд сайд Андрей Денисов мэдэгдлээ.
   Орос улсаас Солонгосын хойг ба бүс нутгийн харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулж мэднэ. Өмнөд Солонгос Сибирь, Алс Дорнод зэрэг оросын бүс нутгийг хөгжүүлэхийг сонирхож байна. БН Солонгос улсын ерөнхийлөгч Ли Мён Бак Орос улсыг «Солонгос руу харах цонх» хэмээн нэрлэв.
    Азийн нэгдсэн эрчим хүчний зах зээл байгуулах тухай тунхагт 2012 оны 7-р сард гарын үсэг зурна. Энэ баримт бичгийг боловсруулагчдын нэг Төрийн Думын дэд дарга, Оросын хийн нийгэмлэгийн тэргүүн Валерий Язев энэ тухай мэдэгдлээ.Азийн нэгдсэн эрчим хүчний зах зээлийн асуудлаарх Азийн парламентын ассамблейн /АПА/ хорооны ээлжит хуралдаан дээр оросын төлөөлөгч өөрийн саналыг илэрхийлсэн байна.
   Пхеньян, Сөүл хоёр  цэргийн салбарт сөргөлдөх биш  хэлэлцээ хийх замаар л харилцах бодолтой байна. БНАСАУ, БН Солонгос улсын дээгүүр тушаалтай дипломат ажилтан Ли Ен Хо, Ви Сон Рак нар маргааш Бээжинд уулзана.Оросын шинжээчид мөн уулзалтын талаар нэлээд өөдрөг сэтгэгдэлтэй байна.
    Москва эдийн засгийн нягт хамтын ажиллагаа бий болгохын тулд Пхеньяны 11 тэрбум долларын өрийг хүчингүй болгож,  замыг  цэвэрлэх болно. Өрийг хүчингүй болгох гэрээг энэ оны эцсээр үзэглэж магадгүй юм. Энэ тухай ОХУ, БНАСАУ-ын санхүүгийн байгууллагуудын төлөөлөгчдийн эхний  хэлэлцээрийн дүнгээс тодорхой боллоо. Хойд Солонгос нь Орос улсад хамгийн их өртэй орны нэг юм.
    Орос улс  БНАСАУ-тай цэргийн харилцаа холбоогоо  сэргээж байна. ОХУ-ын Зэвсэгт хүчний шинэчлэлийн хүрээнд Дорнын цэргийн  тойргийн  далайчид анхных болж байна.  Энэ цэргийн тойргийн командлагч адмирал Константин Сиденко, Солонгосын Ардын армийн  ерөнхий штабын дарга Ли Ен Хо нар хамтын ажиллгааны анхныхаа зөвлөгөөг явууллаа.
     ОХУ-БНАСАУ-Өмнөд Солонгосын хийн төслийн улс төрийн эхлэл - Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев, БНАСАУ ын удирдагч Ким Чен Ир нарын 8-р сарын 24-нд Улаан-Үд хотод болж өнгөрсөн уулзалтын хамгийн чухал үр дүнгийн нэг болсон юм. Орос улс хийн хоолойг БНАСАУ-аас дамжуулан Өмнөд Солонгос руу тавихыг санал болгосон юм.
   БНАСАУ  цөмийн зэсгийн асуудлаар  хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн байгаагаа илэрхийлэн, Оросын хийн хоолойг өөрийн нутаг дэсвгэр дээгүүр  Өмнөд Солонгос руу дамжуулан барихыг сайшаав.  Орос улсын ерөнхийлөгч  Дмитрий Медведев, БНАСАУ-ын удидагч Ким Чен Ир нарын  Улаан-Үдэд хийсэн уулзалт ийм дүгнэлтэнд хүргэв. Уулзалт  хоёр цаг гаруй  үргэлжилжээ.
    Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев БНАСАУ-ын удирдагч Ким Чен Иртэй уулзана. Ким Чен Ирийн хуягласан гал тэрэг одоо Сибирийн төмөр замаар явж байна. Мягмар гаригт тэр Буриадын нийслэл Улаан-Үд хотод хүрэлцэн ирнэ. БНАСАУ-ын тэргүүний айлчлалыг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өргөн бичиж байна.
     Москва, Сеүл нь Солонгосын хойгийн цөмийн асуудлаар хийх  “зургаагийн” яриа, хэлэлцээг сэргээхэд шаардагдах тохироог бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ тухай Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, Өмнөд Солонгосын  ГХЯ-ны тэргүүн Ким Со Хвантай хийсэн уулзалтын дараа мэдэгдэв.
   Вашингтон, Пхеньян хоёр сүүлийн жил хагаст  анх удаа шууд хэлэлцээ хийж, үнэн шудрага хандлагаа харилцан шалгав. БНАСАУ-ын ГХ-ийн дэд сайд Ким Ге Гван, АНУ-ын онц эрхт төлөөлөгч Стивен Босуорт нар  Нью Йоркод хэлэлцээ хийжээ. Уулзат хэлэлцээ нэлээд үр дүнд хүрсэн бололтой. Умард Солонгосын тал хатуу байдлаасаа түдгэлзэж, хэлэлцээг үргэлжүүлнэ гэж мэдэгдсэн байна.
    Хятад улс, Хойд Солонгосын хил дээр эдийн засгийн бүс байгуулах тухай БНАСАУ-ын Ардын дээд хуралаас зарлиг гаргав гэж Солонгосын төвийн цахилгаан мэдээний агентлаг/ЦТАК/ мэдээлжээ. Эдийн засгийн бүс нь хилийн  Ялунзян голын адагт       хоёр арал дээр байгуулагдана.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2011
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31