Египет улс гадаад бодлогын урьтал асуудлууддаа засвар өөрчлөлт хийнэ. Лалын бус шашинтай анхны оронд хийх айлчлалаа тус улсын ерөнхийлөгч Мухаммед Мурси Хятад улсад хийнэ /8-р сарын 28-30/. Ихэнхдээ тэр АНУ болон өрнөдийн орнуудтай харилцаагаа хөгжүүлэхийг урьтал болгож байсан Египетийн өмнөх эрх баригчдын айлчилдаг уламжлалыг эс даган мөрдлөө. Мухаммед Мурсигийн айлчлал нь төрийн статустай юм.