×
Египет улсад болж байгаа үйл явдал , 25 Зургаадугаар сарын 2012
Египет улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Мухаммед Мурсид ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин баяр хүргэлээ гэж Кремлийн хэвлэлийн алба өнөөдөр мэдээллээ. Орос, египетийн харилцааг бэхжүүлэх, Ойрхи Дорнодод энх тайван тогтвортой байдлыг хангах зорилгоор Египетийн шинэ удирдлагатай үр бүтээлтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэж Путин бичсэн байна.
Египет улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Мухаммед Мурсид ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин баяр хүргэлээ. Египетийн шинэ удирдлагатай үр бүтээлтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэж Путин бичсэн байна. Египет улсын шинэ ерөнхийлөгчөөр “Лалын ахан дүүс” хөдөлгөөний төлөөлөгч Мухаммед Мурси сонгогдсон гэдгийг СЕХ өчигдөр орой зарласан юм. Энэ мэдээг египетчүүд олныг хамарсан жагсаал цуглаанаар угтаж авлаа.
Египет улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Мухаммед Мурси өчигдөр орой ард түмэндээ хандаж анх удаа хэлсэн үгийг улсын телевизийн сувгуудаар шууд дамжууллаа. Мурси хэлсэн үгэндээ египетийн ард түмнийг эв нэгдэлтэй байхыг уриалаад, Каир олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх болно гэж амаллаа.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
26
27
28
29
30