×
Египет улсад болж байгаа үйл явдал , Хоёрдугаар сар 2011

Хойд Африк болон Ойрх-Дорнод тогтворгүй бүс болж хувираад байна. Засгийн эрх баригчдын эсрэг тэмцэл арабын улс орнуудыг Мароккогоос аваад Персийн булан хүртэл бүхэлд нь хамраад байна. Хэдэн зуун мянган хүмүүс гудамж талбайд гарч жагсаал цуглаан хийж байгаа учир шалтгаан нь янз бүрийн юм. Тунис болон Египтэд ард түмний дургүйцлийн шалтаг нь ядуурал, хээл хахууль.

Нийгэмд зохих байр суриа  эзлэхийн төлөө тэмцэж буй мэдлэг боловсролтой залуучууд  Хойд Африк, Ойрхи Дорнодын арабын орнуудыг хамрасан хөдөлгөөны гол хүч болсон гэж сүүлийн үед энэ өргөн уужим бүс нутагт болсон үйл явдлуудад дүн шинжилгээ хийсэн шинжээчдийн олонхи нь  үзэж байна.
Египет улс хямралд ахин нэрвэгдэв. Сөрөг хүчний шаардлагыг биелүүлсэн боловч жагсаал үргэлжлэсээр байна. Ерөнхийлөгч асан Хосни Мубаракын бие тааруу муу байна. Мубаракын талынхан үнэн чанартаа засгийн эрхийг гартаа авсан цэргийнхэнд шаардлага тулгаж мэднэ. Египетийн Үндсэн хуулийн үйл ажиллагааг түр зогсоон, Парламентыг тараажээ. Батлан хамгаалахын сайд Мухаммед Хусейн Тантауи тэргүүтэй армийн командлал ямар ч хууль батлах эрх өөрсөддөө ноогдуулсан байна.
Египетэд арьдчилсан үйл явцыг аль болох түргэн сэргээнэ гэдэгт  Орос улс найдаж байна гэж өнөөдөр Кремлийн хэвлэлийн албанаас ирүүлсэн ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевийн мэдэгдэлд өгүүлжээ. Өчигдөр ерөнхийлөгч Хосни Мубарак огцров. Засгийн газрын эсрэг  олон нийтийн тэмцэл хөдөлгөөн, үймээн, эмх замбараагүй байдал наанадаж 300 хүний амь насыг бүрэлгэжээ. Зэвсэгт хүчний дээд зөвлөл улс орныхоо байдлыг хяналтдаа авсан байна.
Египетийн ерөнхийлөгчийн албан тушаалаа 9-р сар хүртэл орхихгүй гэсэн Хосний Мубаракын мэдэгдэлд египетийн сөрөг хүчин төдийгүй Вашингтон сэтгэл дундуур байна. Египетийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй, Египетийн ард түмэн удирдлагаа өөрсдөө сонгох ёстой гэж  АНУ ахин ахин давтан мэдээлсээр  байна. Гэвч Вашингтон одоо Мубаракыг нэн даруй огцоруулахыг  сонирхож байна гэж олонхи ажиглагчид үзэж байна.
 Египетийн улс төрийн байдал  тодорхой бус хэвээр байна. Тус улс  хямралаас чухам хэдийд гарахыг хэлэхэд хэцүү гэж шинжээчид үзэж байна. Сүүлийн өдрүүдэд улс төрийн байдал нь эсрэг тэсрэг хоёр  чиглэлээр явагдаж байна. Нэг талаас байдал хэвийн болох шинж тэмдэг мэдрэгдэв. Томоохон хотуудад аж ахуйн үйл ажиллагаа төлөвшиж, дэлгүүр, ресторан нээгдэж, банкууд ажиллаж байна.
Египет дэх эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөнд оролцогчидтой эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн цуглан хийж буй арабын орнуудын тоо олширсоор байна. Өчигдөр Бахрейнд сөрөг хүчин «эрх чөлөөг эрхэмлэгч египет хүмүүсийг  дэмжих»  цуглаан хийх зөвшөөрөл авахыг хоёр удаа оролдож авсан байна.
 Яриа хэлэлцээ хийх замаар л Египетийн байдлыг зохицуулж болно гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Мюнхенд аюулгүй байдлын асуудлаархи олон улсын бага хурлын хүрээнд мэдэгдэв. Ойрхи Дорнодын байдлын асуудлаархи Москвагийн байр суурь Оросын ГХ-ийн сайдын Мюнхенд хийлгэсэн анхны хэвлэлийн бага хурлын гол сэдвийн нэг боллоо.

Тунис, Египет улсуудад болж байгаа, одоогийн дэглэмийг эсэргүүцсэн үйл ажиллагаанаас арабын ертөнц болгоомжилж байна. Иордан, Йемен, Сир, Алжир улсуудын төр засаг эдийн засгийн болон улс төрийн эрс өөрчлөлт хийхээ амаллаа. Тунис, Египет улсуудад болсон эсэргүүцлийн хөдөлгөөн улс оронд нь хадварлахаас тэд айж байна.

Египет иргэний дайны ирмэгт тулав. Сүүлийн үед Каирт болсон хэрэг явдал ийм эмгэнэлт дүгнэлт хийхэд хүргэв. 1-р сарын 25-нд  гарсан египетийн хямрал цаашид ийнхүү даамжрасан байна: сөрөг хүчин өдрөөс өдөрт дэглэмийг солих уриан дор илүү олон хүнийг гудамжуудад гаргаж, засаг захиргаанд улам хүчтэй шахалт үзүүлэв. Ийм тэмцэл хөдөлгөөн 2-р сарын хоёр хүртэл  үргэлжлэв.
 Өрнөд Европ болон Орос, Хятад, Японы аялал жуулчлал, тээврийн компаниуд Тунис, Египетийн хувьсгал үймээнээс болж их хэмжээний хохирол  хүлээж байна. Эдгээр арабын улсууд өрөнд нэрвэгдэх аюул тулгарч, хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүчний аюулгүй байдлын эрсдэл хурцдав. Олон улсын аялал жуулчлал нэлээд их хохирсон байна. Тухайлбал оросын аялал жуулчлалын агентлагууд  Египетийн хэрэг явдлын улмаас 100 сая гаруй доллар алдав.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
1
6
7
8
10
13
16
17
18
19
20
22
23
26
27
28