×
Ираны цөмийн асуудлаархи Орос улсын байр суурь, Тавдугаар сар 2012
Ураныг 20% хүртэл баяжуулах ажлыг зогсоох шалтгааныг Иран улс олж харахгүй байна гэж тус улсын Атомын эрчим хүчний байгууллагын тэргүүн Ферейдун Аббасийн хэлснийг ИСНА агентлаг иш татан уламжилсан байна. “Их ч үгүй, бага ч үгүй” манай улсад шаардлагатай хэмжээний 20% баяжуулсан ураныг бид үйлдвэрлэж байна гэж Аббаси тэмдэглэсэн байна.
Тегеран болон олон улсын  зууч “зургаа” цөмийн асуудлаархи  яриа хэлцэлийг  5-р сарын  18,19-ний өдрүүдэд Москвад үргэлжүүлэхээр тохиролцов. Энэ тухай тохиролцсон нь өнгөрсөн  долоо хоногт  Кабулд болсон Тегераны төлөөлөгчид болон НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн таван орон нь Германы уулзалтын гол амжилт юм.
Олон улсын зургаан зууч (НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн таван улс ба Германи) Иран улстай  цөмийн хөтөлбөрий нь асуудлаархи хэлэлцээг Багдадад сэргээв. Эдгээр зургаан зууч улс  ураныг 20 хувь хүртэл баяжуулах ажиллагаагаа зогсооход Тегераныг хүргэхийг оролдож байна. Энэ удаагийн уулзалтын өмнө чухал ахиц дэвшил гарсан.
Ираны эсрэг цэргийн ажиллагаа АНУ-ын ирэх оны цэргийн зардлын тухай хуулийн төсөлд багтсан гэж конгрессын гишүүн Деннис Кусинич сэтгүүлчдэд мэдээлэв. Баримт бичгийн дагуу нэлээд удаан үргэлжлэх цэргийн кампанит ажиллагааг эхлүүлэхийн тулд  нисэх хүчин ба тэнгисийн цэргийн хүчний анги нэгтгэлийг бүс нутаг руу явуулна. АНУ-ын 2013 оны цэргийн зардлын тухай хуулийн төсөл Иранд цэргийн ажиллагаа явуулах заалтыг агуулсан байна.
Олон улсын зургаан зүүч улсын төлөөлөгчид(НҮБ-ын АЗ-ийн байнгын таван гишуун ба Германи) Багдадад уулзаж, Тегераны цөмийн хөтөлбөр энх тайван шинж чанартайг нотлон харуулах үйл ажиллагааг Иранд санаачлах юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон USA Today сонинд ярилцлага өгөхдөө энэ тухай мэдэгджээ. Ираны талаас зохих хариу өгнө гэж найдаж байгааг тэрээр онцлов.
Иран улсын эсрэг НҮБ-ын АЗ шинэ хориг тавих нь үр бүтээлгүй гэж ОУ үзэж байна. ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Геннадий Гатилов энэ тухай өнөөдөр сэтгүүлчидэд мэдэгдлээ. Иран улсын эсрэг авах хориг арга хэмжээнүүд бараг барагдсан гэж тэр хэлсэн байна. Ираны цөмийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулах ёстой.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
15
16
19
20
21
22
24
25
26
28
29
30
31