×
Ираны цөмийн асуудлаархи Орос улсын байр суурь, Арваннэгдүгээр сар 2011
   Орос улс АНУ-ын Ираны эсрэг хоригийг чангаруулах  арга хэмжээ нь хэрэгжих боломжгүй бөгөөд олон улсын эрхэнд нийцэхгүй гэж мэдэгдлээ. Оросын ГХЯ-ны мэдэгдэлд Тегераныг дарамт шахалтанд ийм маягаар оруулах нь салбарын шийдвэрлэх асуудлыг  дэлгэрүүлэхгүй байх хүрээнээс хальж байна гэжээ.    Даваа гаригт АНУ ираны нефть-химийн секторын эсрэг нэг талын хоригийг   анх удаа гаргасан юм.
   11-р сарын 17-18- Венад МАГАТЭ-гийн удирдах зөвлөлийн хуралдаан болж байна. Ираныг үй олноор устгах зэвсэг үйлдвэрлэж байгааг батласан агентлагийн тэргүүн Юкия Аманогийн шуугиан тариад байгаа илтгэлийг хэлэлцэх юм. Үүний хариуд Тегеран “батлагаа, нотолгоотой хариу ” илтгэлийг  бэлтгэж сонирхогч олон улсын бүтцүүдэд өргөн барина гэж мэдэгдсэн. Энэ тухай Ираны ГХЯ-ны тэргүүн Али Акбар Салехи мэдээлсэн юм.
     Иранд цохилт өгч болзошгүй гэх яриа нь  хэрхэвч байж болохгүй зүйл.Тэр ч бүү хэл энэ тухай шинжлэх ухааны үүднээс эргэцүүлэн бодоход ч аюултай гэж Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич “Оросын дуу хоолой“ радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглэв.
    Олон улсын цөмийн энергийн агентлаг /МАГАТЭ/ Ираны цөмийн төлөвлөгөөний талаар илтгэл гаргав.  Тегеран нь энхийн  цөмийн энергийн хөтөлбөрөөр халхлан цөмийн бөмбөг хөөргөх төхөөрөмж  боловсруулж, цөмийн туршилтын компьютерын загварчлалыг явуулж байна- гэж өрнөдийнхний тагнуулын мэдээнээс иш татжээ. Тегераныг шүүмжлэгчид энэхүү баримтыг Ираныг цөмийн зэвсэгтэй болох гэж оролдлого хийсэн гэж дүгнэж байна.
   Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон  шунал ээлжит удаа дээд цэгтээ хүрлээ. Цөмийн энергийн Олон улсын агентлаг /МАГАТЭ / ээлжит “нууц” илтгэлэ гаргалаа. Энэ үйл явдлын мэдээллийг урьдаас бэлтгэсэн бөгөөд долоо хоног дэлхийн  ХМХ үүд Тегеранд таагүй илтгэлийн эхээс  иш татаж байлаа. Энэ хугацаанд эртний  сөргөлдөгч Иран, Израиль хоёр ч муудалцаад авлаа.
   Израилийг Иранд цэргийн цохилт өгөх нь алдаатай бөгөөд урьд өмнө гарч байгаагүй үр дагавартай байх болно гэж Орос  улс сэрэмжлүүлэв. Үүний өмнө Израилийн ерөнхийлөгч Шимон Перес Иран улсад  гэнэтийн цохилт өгөх нь, түүний цөмийн асуудлыг  дипломат шугамаар шийдсэнээс  илүү магадлалтай болж байна гэж анх удаагаа мэдэгдсэн юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
1
2
3
4
5
6
7
12
13
14
15
16
18
19
20
21
23
24
25
26
27
28
29
30