×
Ираны цөмийн асуудлаархи Орос улсын байр суурь, 2011
АНУ Ираныг цөмийн зэвсэгтэй болгохоос сэрэмжлэхийн тулд  ямар ч  хэрэгсэл түүний дотор цэргийн хүч хэрэглэхээс буцахгүй  гэж Пентагоны тэргүүн Леон Панетта мэдэгдэв. Шаардлага гарвал ираны цөмийн барилга байгууламжуудад урьдчилан сануулах цохилт өгнө гэж сайд айлган сүрдүүлжээ.  Цөмийн түлшнийг баяжуулж буй нууц үйлдвэр Иранд байна гэж АНУ сэжиглэв. Гэвч ийм таамналыг нотлосон баримт алга.
Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр иракийн цөмийн нилээд хэдэн объектуудад Израиль цохилт өгч  болзошгүй тухай олонтой цухалзах боллоо. Израилийн нисэгчгүй онгоцнуудыг ираны цөмийн объектууд дээр нисгэсний үр дүнд энэхүү жагсаалтыг хийсэн гэж мэдээлж байх юм. Тийм ч байж болох.
Саудын Арав улс өөрийн цөмийн зэвсэгтэй болж чадна. Хаант улсын хан хүү Турки аль-Фейсал энэ долоо хоногт ийм мэдэгдэл хийлээ. Хаант улс цэргийн цөмийн технологтой болох ёстой гэж саудын овгийн хаадын эрх баригч гишүүд нэг бус мэдэгдээд байна.
   Орос улс АНУ-ын Ираны эсрэг хоригийг чангаруулах  арга хэмжээ нь хэрэгжих боломжгүй бөгөөд олон улсын эрхэнд нийцэхгүй гэж мэдэгдлээ. Оросын ГХЯ-ны мэдэгдэлд Тегераныг дарамт шахалтанд ийм маягаар оруулах нь салбарын шийдвэрлэх асуудлыг  дэлгэрүүлэхгүй байх хүрээнээс хальж байна гэжээ.    Даваа гаригт АНУ ираны нефть-химийн секторын эсрэг нэг талын хоригийг   анх удаа гаргасан юм.
   11-р сарын 17-18- Венад МАГАТЭ-гийн удирдах зөвлөлийн хуралдаан болж байна. Ираныг үй олноор устгах зэвсэг үйлдвэрлэж байгааг батласан агентлагийн тэргүүн Юкия Аманогийн шуугиан тариад байгаа илтгэлийг хэлэлцэх юм. Үүний хариуд Тегеран “батлагаа, нотолгоотой хариу ” илтгэлийг  бэлтгэж сонирхогч олон улсын бүтцүүдэд өргөн барина гэж мэдэгдсэн. Энэ тухай Ираны ГХЯ-ны тэргүүн Али Акбар Салехи мэдээлсэн юм.
     Иранд цохилт өгч болзошгүй гэх яриа нь  хэрхэвч байж болохгүй зүйл.Тэр ч бүү хэл энэ тухай шинжлэх ухааны үүднээс эргэцүүлэн бодоход ч аюултай гэж Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич “Оросын дуу хоолой“ радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглэв.
    Олон улсын цөмийн энергийн агентлаг /МАГАТЭ/ Ираны цөмийн төлөвлөгөөний талаар илтгэл гаргав.  Тегеран нь энхийн  цөмийн энергийн хөтөлбөрөөр халхлан цөмийн бөмбөг хөөргөх төхөөрөмж  боловсруулж, цөмийн туршилтын компьютерын загварчлалыг явуулж байна- гэж өрнөдийнхний тагнуулын мэдээнээс иш татжээ. Тегераныг шүүмжлэгчид энэхүү баримтыг Ираныг цөмийн зэвсэгтэй болох гэж оролдлого хийсэн гэж дүгнэж байна.
   Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон  шунал ээлжит удаа дээд цэгтээ хүрлээ. Цөмийн энергийн Олон улсын агентлаг /МАГАТЭ / ээлжит “нууц” илтгэлэ гаргалаа. Энэ үйл явдлын мэдээллийг урьдаас бэлтгэсэн бөгөөд долоо хоног дэлхийн  ХМХ үүд Тегеранд таагүй илтгэлийн эхээс  иш татаж байлаа. Энэ хугацаанд эртний  сөргөлдөгч Иран, Израиль хоёр ч муудалцаад авлаа.
   Израилийг Иранд цэргийн цохилт өгөх нь алдаатай бөгөөд урьд өмнө гарч байгаагүй үр дагавартай байх болно гэж Орос  улс сэрэмжлүүлэв. Үүний өмнө Израилийн ерөнхийлөгч Шимон Перес Иран улсад  гэнэтийн цохилт өгөх нь, түүний цөмийн асуудлыг  дипломат шугамаар шийдсэнээс  илүү магадлалтай болж байна гэж анх удаагаа мэдэгдсэн юм.
    Ираны Бушерт оросын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор байгуулагдсан Бушерийн АЦС-ын албан ёсны нээлт боллоо. Нээлтийн ёслолын ажиллагаанд ОУ-ын Эрчим хүчний яамны сайд Сергей Шматко, Атомын эрчим хүчний оросын, улсын нэгдлийн тэргүүн Сергей Кириенко нар байлцлаа.
   ОХУ- ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров,  Ираны ГХЯ-ны тэргүүн Али Акбар Салехи  нар өнөөдөр Москвад  Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудлаар  яриа хэлэлцээ амжилттай болж өнгөрлөө гэж цохон тэмдэглэв. Хэлэлцээр  өчигдөр Тегеранд болж өнгөрчээ.Ираны цөмийн хөтөлбөрийг алхам алхмаар  зохицуулах тухай Орос улсын саналыг Ираны тал сайшаасан юм.
Иран улстай хийж байгаа ОУ-ын цэрэг техникийн хамтын ажиллагаа, ОХУ, АНУ хоёрын хооронд хийж байгаа ПДХ системийн талаарх хэлэлцээртэй огт холбоогүй. ОУ-ын БХЯ-ны орлогч сайд Анатолий Антонов сэтгүүлчидэд ингэж мэдэгдлээ. “Иран улстай цэрэг техникийн хамтын ажиллагаа өнөөдрийн байдлаар НҮБ-ын АЗ-ийн тогтоолоор хориглосон билээ, бид энэ тогтоолыг зөрчиж чадахгүй.
Иран улсад шинээр авах нэг талын хориг арга хэмжээ нь тус улсын эдийн засагт нөлөөлөн, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хүрээн дэхь “3+3” бүлэгт багтадаг Орос, АНУ, Англи, Герман, Франц болон Хятад улсын    хамтарсан ажлыг үр дүнгүй болгож байна. Энэ тухай Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Лондонд хийж буй албан ёсны айлчлалынхаа үеээр мэдэгдэв.
 Яриа хэлэлцээ хийх замаар л Египетийн байдлыг зохицуулж болно гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Мюнхенд аюулгүй байдлын асуудлаархи олон улсын бага хурлын хүрээнд мэдэгдэв. Ойрхи Дорнодын байдлын асуудлаархи Москвагийн байр суурь Оросын ГХ-ийн сайдын Мюнхенд хийлгэсэн анхны хэвлэлийн бага хурлын гол сэдвийн нэг боллоо.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2011
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31