×
Орос-Монголын харилцаа, 28 Арваннэгдүгээр сарын 2013

Орос, Монгол улсууд худалдаа-эдийн зсгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх төлөвтэй байна. Москвад орос-монголын засгийн газар-хоорондын хуралдаан болж өнгөрөв. Үүн дээр хоёр талын эдийн засаг, шинжлэх ухаан техник болон соёл урлагийн хамтын харилцааны өнөөгийн байдал болон хөгжлийн ирээдүйн асуудлуудыг хэлэлцэн ярилцав.

Орос, Монгол улсууд нь ховордсон ан амьтад, өвс ургамлыг хамгаалах зорилгоор байгалийн нөөцийн хоёр газрыг байгуулахаар тохиролцсон гэж орос-монголын засгийн газар хоорондын хуралдааны дараа оросын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской мэдэгдэв.

Орос улс Байгаль нуурт цутгадаг Сэлэнгэ мөрөн дээр “Шүрэн”-гийн цахилгаан станц барьж байгуулах Монголын төсөлд түгшиж байна гэж Байгалийн нөөц, экологийн яамны сайд Сергей Донской орос-монголын засгийн газар-хоорондын комиссийн хуралдааны дараа мэдэгдэв.

Монгол улс ОХУ болон БНХАУ-д тээврийн таван коридор байгуулах санал тавьж байгаа тухай Монгол-Оросын засгийн газар хоорондын комиссийн хуралдааны явцад Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагва уламжлав.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос-монголын засгийн газар хоорондын комиссийн ээлжит 27 дугаар хуралдаан 26,27-нд Москва хотод болж өнгөрлөө.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013
1
2
3
4
6
7
10
11
12
13
14
16
17
19
20
21
23
24
25
26
27
29
30