×
Орос-Монголын харилцаа, Арваннэгдүгээр сар 2013

Орос, Монгол улсууд худалдаа-эдийн зсгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх төлөвтэй байна. Москвад орос-монголын засгийн газар-хоорондын хуралдаан болж өнгөрөв. Үүн дээр хоёр талын эдийн засаг, шинжлэх ухаан техник болон соёл урлагийн хамтын харилцааны өнөөгийн байдал болон хөгжлийн ирээдүйн асуудлуудыг хэлэлцэн ярилцав.

Орос, Монгол улсууд нь ховордсон ан амьтад, өвс ургамлыг хамгаалах зорилгоор байгалийн нөөцийн хоёр газрыг байгуулахаар тохиролцсон гэж орос-монголын засгийн газар хоорондын хуралдааны дараа оросын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской мэдэгдэв.

Орос улс Байгаль нуурт цутгадаг Сэлэнгэ мөрөн дээр “Шүрэн”-гийн цахилгаан станц барьж байгуулах Монголын төсөлд түгшиж байна гэж Байгалийн нөөц, экологийн яамны сайд Сергей Донской орос-монголын засгийн газар-хоорондын комиссийн хуралдааны дараа мэдэгдэв.

Монгол улс ОХУ болон БНХАУ-д тээврийн таван коридор байгуулах санал тавьж байгаа тухай Монгол-Оросын засгийн газар хоорондын комиссийн хуралдааны явцад Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагва уламжлав.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос-монголын засгийн газар хоорондын комиссийн ээлжит 27 дугаар хуралдаан 26,27-нд Москва хотод болж өнгөрлөө.

Москвад Монгол Улсын Их хурлын дэд дарга Л.Цог «Шудрага ОУ» намын удирдагч Сергей Мироновтэй уулзав.

Воронеж хотын их сургууль /ВУИС/ Монгол улсын тэргүүлэх их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.(МОНЦАМЭ)

«Цаг үеийг нэвт харсан нь» орос-монголын хамтын үзэсгэлэн Монгол Улсад амжилттай ажиллаж байна. Одоогоос 125 жилийн тэртээ Монголд ажиллсан эрдэм шинжилгээний ангийнхан эдгээр хосгүй хар-цагаан гэрэл зургийг авчээ.

Оросын төмөр зам компани хэтдээ жилд 100 сая орчим тонн ачаа нэвтрэн дамжуулахын тулд Улаанбаатар төмөр замыг шинэтгэх үйл ажиллагааг эрчимжүүлэхийг Монгол Улсад санал болгосон тухай ОТЗ компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч Вадим Морозовын Монгол улсад хийсэн айлчлалын үр дүнгийн тухай мэдээлэлд өгүүлжээ.

Буриад улсын нийслэл Улаан-Үд – Улаанбаатарын хоорондын байнгын нислэг ирэх оны эхэн үеэс сэргэнэ. Хэдхэн хоногийн өмнө монголын “Hunnu Air” компаний ерөнхий захирал Б.Баяр буриадын аялал жуулчлалын агентлагуудын төлөөлөгчидтэй онгоцны тийз худалдах талаар уулзалт хийсэн

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013
1
2
3
4
6
7
10
11
12
13
14
16
17
19
20
21
23
24
25
26
27
29
30