×
Орос-Монголын харилцаа, Тавдугаар сар 2013

Сибирийн эрдэмтэд экологийн түлш боловсруулах үр бүтээлтэй арга барилыг зохиосон байна. Технологи ерийн нүүрсний үндсэн дээр утаангүй түлш хийх боломж олгов. Нүүрс шатахын өмнө түүнээс хорт бодисыг ялган гаргах юм. Энэ нь хувийн орон сууц, аж ахуй, тухайлбал оросын БНТува Улсын хөдөө болон Улаанбаатарыг тойрсон гэр хорооллын айлуудад чухал. Энд өвөл хорт утаан агаар бохирдуулдаг.

Оросын зохиолч Виктор Слипенчук нь тус улсад нэрд гарсан нилээд хэдэн романуудыг бичсэн бөгөөд ОХУ дахь Монгол улсын Элчин сайд Д.Идэвхтэн түүний хагас зуун жилийн өмнө бичсэн “Чингис хаан” найраглалд Чингис хааны одон гардуулсан. Виктор Слипенчук нь Приморьд төрж өссөн бөгөөд Чингис хааны аян дайны уур амьсгалаар дүүрэн нутаг Алтайн хязгаарт олон жил аж төрсөн.

Хичээлийн жил дуусч байна. Оросын их, дээд сургуулиуд гадаадын оюутнуудыг суралцахыг урьж байна, тухайлбал, Монголын; Одооноос ОХУ-ын их, дээд сургуулиудад квотоор суралцах гадаадын оюутнуудыг сонгон шалгаруулах асуудлыг “Россотрудничество” холбооны хэрэгжүүлэгч агентлаг шийдэж байх шийдвэрийг энэ жил гаргалаа. Өмнө нь энэ асуудлыг янз бүрийн бүтцүүд эрхэлж байсан бөгөөд багагүй тулгамдсан асуудлууд гарч байсан юм.

Нэгдүгээр сард “Оросын дуу хоолой” радио, оросын “Монголын анд нөхдийн холбоо” найрамдлын нийгэмлэгтэй хамтран монголын сонсогчдын дунд энэ нийгэмлэгийн байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаан зарласан. Энэхүү байгууллага нь 5-р сарын 14-нд байгуулагдсныхаа түүхэн ойгоо тэмдэглэсэн.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2013
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
20
21
22
25
26
27
28
30
31