Ойрын жилүүдэд Орос, Монгол улсуудын худалдааны харилцааг хөгжүүлхийн тулд импорт, экспортын бүтэцийг өөрчлөж, тэнцвэргүй байдлыг арилгах гэсэн хоёр гол асуудлыг шийдэх шаардлагатай байна. ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Виктор Самойленко ингэж мэдэгдсэн байна. Сүүлийн үед Орос, Монгол улсуудын худалдааны эргэлт жилээс жилд мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа билээ. Жишээ нь 2011 онд энэ хэмжээ 1тэрбум 600 сая доллароос давсан байна.