×
Орос-Монголын харилцаа, 2012
Монгол улсад Шинэ жилийн баярыг орос маягаар тэмдэглэдэг. 12-р сарын 31 нээс 1-р сарын 1-нд шилжих шөнө монголын UBS телевиз орос, монголын кино уран бүтээлчидийн бүтээсэн шинэ жилийн тухай хөгжимт үлгэрийг үзэгчиддээ хүргэнэ. Төсөлд UBS сувгаас гадна, Эрхүү хотын “Аист” телевизийн компани болон тэдний Улаанбаатар дахь салбар “Аист–Монголия” телевиз оролцох юм.
ИТАР-ТАСС агентлагийн сурвалжлагчийн Улаанбаатараас уламжласнаар, Худалдаа -эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын засгийн газар хоорондын комиссын XVI хуралдаан 12-р сарын 21-нд Монгол Улсын нийслэлд болж өндөрллөө. Энэ нь шинэ бүрэлдэхүүнээр хийсэн анхны хуралдаан билээ. Монголын ч Оросын ч хэсгийн удирдагчид солигдов.
Саяхан оросын дараа нь монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдэд “Оросын иргэдэд Монгол улсын виза шаардагдахгуй” агуулга бүхий нийтлэлүүд гарсан. Энэ нь орос, монголын иргэдийг төрөгдөлд оруулаад байна. Визийг хэн ч цуцлаагүй, одоогоор цуцлахыг ч санаархаагүй байгаа аж. Гэлээ ч гэсэн визгүй зорчих тухай цуу яриа нь ор хоосноос гараагүй нь лавтай.
ОУ-аас бүрэн хамааралтай байгаа өнөөдрийн байдлыг зөөлрүүлхийн тулд Монгол улс нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хүрээн дэх нэг түншийн хамаарлыг арилгах замыг эрж хайж байна. Гэхдээ үүнийг хийхэд үнэхээр хэцүү гэж Буриадын Улсын их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Владимир Родионов үзэж байна. «Орос улсыг бүхэлд нь болон “Роснефть”-ийн монополийг яаж ганхуулах вэ?
2013 онд Эрхүүгийн техникийн их сургуулийн дэргэдэх үндэсний судалгаа шинжилгээний технопаркаас Монгол улсад 20 мянган ширхэг хосгүй цахилгаан хэрэгсэл нийлүүлнэ. Цахилгаан багажууд нь нанотехнологийг ашиглаж үйлдвэрлэсэн төдийгүй маш хэмнэлтэй юм.

Орос-монголын харилцааг шинэ түвшинд яаж гаргах вэ? Энэ асуултанд тусгай төсөл боловсруулж байгаа Орос, Монголын социологчид болон улс төр судлаачид хариулахыг оролдож байна. Уг төслийг “Оросууд Монголд эргэн ирлээ: загварууд болон төслүүд” гэж нэрлэжээ. Төслийг оросын талаас Оросын шинжлэх ухааны сан, монголын талаас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам тус тус санхүүжүүлж байна.

Оросын теле харилцаа холбооны “Ростелеком” томоохон компани монголын холбооны дотоод зах зээлийн 25%-ийг эзлэхээр төлөвлөж байна. Орос, Монгол улсуудыг холбох хилийн залгалтын өөрийн хэсгийн үндсэн ажлаа дуусгаснаа тус компани саяхан зарлалаа. Хиагт, Алтанбулаг хил дамжсан залгалтын тухай ярьж байгаа юм.
Орос, Монгол улсуудын хооронд найрамдах тухай анхны гэрээнд гарын үсэг зурсны 100 жилийн ойд зориулсан дугуй ширээний ярилцлага 11-р сарын 22-нд Буриад улсад болно. Энэ ойд зориулсан баяр ёслолын ажиллагаа Монгол улсад 11-р сарын 3-нд эхэлсэн юм. “Ази тивийн хаалга-2012” олон улсын олон талт үзэсгэлэн Улаанбаатарт болсон юм.
Энэ хичээлийн жилд орос улсын зардлаар суралцах хамгийн олон квотыг Монгол улс авсан. Монголын гурван зуу орчим охид, хөвгүүд орос улсын их дээд, сургуулиуд болон аспирантур, докторантурт суралцаж эхлээд байна. Гэхдээ бүх оуютнууд олдсон боломжийг ашиглаж чадсангүй нь харамсалтай. Ялангуяа, соёлын сургуулиудад хүндрэлтэй байдал бий болов. Энэ бол театрын дээд сургуулиуд, хөгжмийн дээд сургуулиуд болон уран сайхны академууд.
Ойрын жилүүдэд Орос, Монгол улсуудын худалдааны харилцааг хөгжүүлхийн тулд импорт, экспортын бүтэцийг өөрчлөж, тэнцвэргүй байдлыг арилгах гэсэн хоёр гол асуудлыг шийдэх шаардлагатай байна. ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Виктор Самойленко ингэж мэдэгдсэн байна. Сүүлийн үед Орос, Монгол улсуудын худалдааны эргэлт жилээс жилд мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа билээ. Жишээ нь 2011 онд энэ хэмжээ 1тэрбум 600 сая доллароос давсан байна.
Ураны орд газрыг эзэмших болон АЦС барих тухай зүйл ангийг 2013 оны улсын төсөвт оруулахгүй байхаар монголын депутатууд шийдсэн байна. Энэ нь атомын салбарт хамтран ажиллах тухай Орос, Монгол улсуудын хэлэлцээрийг булшилж мэднэ гэж ОУ-ын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн орлогч захирал Сергей Лузянин үзэж байна. Ураны орд газрыг эзэмших тухай төслийг урьдах засгийн газар УИХ-д санал болгосон юм.
Орос, Монгол улсуудын хил дээрх Хиагт, Алтанбулаг олон улсын хилийн боомт хоёр талын орон нутгийн засаг захиргаа болон түүнийг дамжин өнгөрч байгаа хүмүүсийн хувьд толгойны өвчин болоод удаж байна. Энд маш урт дараалалд хэдэн цаг зогсох шаардлагатай болж байна. Уул нь энэ дамжин өнгөрөх газар нь орос, монголын хил дээрх хамгийн орчин үеийн техникээр тоноглогдсон хамгийн шинэ боомт юм.
Хоёр улс хоорондоо визгүй болох шаардлагатай гэсэн яриа Орос, Монгол улсуудын хооронд хэдэн жил яригдаж байна. Энэ асуудлыг шийдэх зарим нэгэн алхам хийгдээд байна. Оросын тал визгүй болох тухай хэлэлцээрийн төслийг бүр 2007 онд монголын талд шилжүүлж өгсөн. Өнгөрсөн жил Улаанбаатар хотод энэ асуудлаар ГХЯ-д хоорондын зөвлөлгөөн болсон байна. “Хөсөг тэрэг тэндээ л байна” гэдэг болж байна.
Хорин нэгдүгээр зуун бол Орос, Монгол улсуудын уламжлалт найрамдал хамтын ажиллагааны шинэ орон зай билээ. Хоёр улсын найрамдал хамтын ажиллагаанд зориулан Улаанбаатар хотод нээгдэж байгаа өдрүүд ийм уриатай юм. Орос, Монгол улсууд найрамдлын гэрээ байгуулсны зуун жилийн ойд энэ өдрүүдийг зориулсан юм.
Оросын хөдөө аж ахуйн техник Монгол улсад ихээхэн нэр хүндтэй байна. Дэлхийн хөдөө аж ахуйн техник үйлдвэрлэдэг томоохон таван үйлдвэрийн тоонд ордог оросын “Ростсельмаш” компани үр тариа хураадаг шинэ “Вектор-420” комбайнаа Монгол улсад нийлүүлж эхэллээ. Эхний хоёр комбайн Дархан хотын хүлээн авах станцид ирээд байна.
Монгол улс Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих шийдвэр гаргажээ.Төслийг кувейтын эдийн засгийн хөгжлийн сангийн санхүүгийн дэмжлэгтэй хэрэгжүүлэх юм. УЦС барьж байгуулах бэлтгэл ажил ирэх жил эхлэнэ. УЦС-ын хүчин чадал нь 400 мегаватт байхаар төлөвлөж байна. Станц нь тус улсын эрчим хүчний хомсдолын асуудлыг шийдвэрлэх ёстой.
Монгол улс Дэлхийн банкны санхүүгийн тусламжтайгаар боловсруулсан төслийн дагуу Орхон гол дээр хиймэл нуур байгуулах аж. Тэндээс Монгол улсын Өмнийн говь руу урсана. Тэрхүү гол нь 5 аймгийн 13 сумын нутгаар дамжин урсах юм. Монгол улсын хувьд хойд хэсгийн голыг өмнө зүг рүү чиглүүлэх нь яриангүй ашигтай юм.
Дорнод-Сибирийн байгалийн хийг Хятад улс руу тавих “Алтай” хийн хоолойг Монгол улс өөрийн нутгаар дамжуулан тавихыг санал болгож байна. Энэ нь эдийн засгийн үндэслэлтэй юм гэж Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж мэдэгдсэн. Хятад хүртэл хийн хоолой нь нэг мянган км дөт болох юм. Монголын төрийн тэргүүн хөршүүдээ энэхүү төсөлд Монгол улсыг оруулахыг уриалсан юм.
Орхон гол амьдралын эх булагаас олон улсын маргааны эх булаг болж мэдэх нь. Монгол улсад “Орхон голын усан цогцолбор” гэж ер бусын нэг төслийг боловсруулж байна. Төслийн дагуу Орхон голоос 740 км урт сувгийг татах ёстой бөгөөд энэ нь Говийн элсэн цөлийг усжуулах үүднээс хийгдэх аж. Өмнийн говьд хоёр усан сан байгуулахаар төлөвлөжээ.
Таван толгойн төсөлд гадаадын ямар компаниуд оролцох шийдвэрийг энэ оныг дуусахаас өмнө гаргах ёстой гэж Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж мэдэгдсэн юм. Коксжох нүүрсний дэлхийн томоохон орд газрын хувь заяаг аль болох хурдан шийдвэрлэхийг ОУ сонирхож байна.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
17
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31