×
Орос-Монголын харилцаа, Наймдугаар сар 2011
    Буриад улсын эрлийн “Рысь” экспедиц монголын Халх голын нутгаас буцаж ирлээ. Таван жил дараалан  Буриад улсын 180 орчим залуучууд 1939 онд японы түрэмгийлэгчидтэй хийсэн  Халхын голын тулалдаан болж өнгөрсөн газар  зөвлөлт-монголын дайчдын түүхэн замналаар аялал зохиосон юм.
    9-р сарын эхээр Монгол улсад терроризмын эсрэг орос-монголын хамтарсан хээрийн сургуулилт болно. Орос, монгол цэргийнхний хамтарсан байнгын бус зэвсэглэсэн бүрэлдэхүүнүүдийг таслан зогсоон, устгах  тактикийн үйл ажиллагааны  анхны сургуулилтууд өнгөрсөн жил Буриад улсын  Хиагтын  районы нутаг дэвсгэр дээр болж өнгөрсөн  юм.
   Монгол улс армийн зэвсэглэлдээ Орос улсаас буудлагын зэвсэг худалдан авах болно. Саяхан БН Удмурт улсын нийслэл Ижевск хотод Монголын БХЯ-ны төлөөлөгчид зочилжээ. Ижевскэд Михаил Калашников амьдардаг. Тэр дэлхийд нэрд гарсан автоматыг зохион  бүтээсэн бөгөөд түүний нэрээр дэлхийн шилдэг автомат, винтовк, гарнотомёт, гар буу зэргийг нэрлэсэн байдаг.
   Хэдхэн хоногийн өмнө Монгол улсын  нийслэл Улаанбаатар  хотноо дэлхийн монголч эрдэмтдийн Х их хурал  болж өндөрлөсөн билээ. Энэ хурал урьд өмнийн их хурлуудаас хамгийн олон төлөөлөгчтэй байсан юм. Дэлхийн 30 гаруй орны 400 эрдэмтэн мэргэд их хуралд хуран чуулсан юм. Тэрч бүү хэл бүр холын Африкаас тус их хуралд оролцсон.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
17
18
20
21
22
23
24
25
26
27
28
29