×
Орос-Монголын харилцаа, Тавдугаар сар 2011
Өнөөдөр Кремльд Орос, Монгол улсуудын ерөнхийлөгчид Дмитрий Медведев, Цахиагийн Элбэгдорж нарын уулзалт боллоо. Хаалттай байдалд болсон хэлэлцээрийн дараа хоёр орны тэргүүнүүд Орос, Монгол улсуудын хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.
Москвад болсон хоёр талын хэлэлцээрийн дүнгээр Орос, Монгол улсуудын ерөнхийлөгчид Дмитрий Медведев, Цахиагийн Элбэгдорж нар хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа. Төрийн тэргүүнүүдийг байлцуулан, хоёр талын цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээн дэх оюуны өмчийг харилцан хамгаалах тухай засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
   ОУ дахь Монгол улсын экспортыг нэмэгдүүлэх нь дээд хэмжээний хэлэлцээрийн гол асуудлуудын нэг байлаа. Хоёр улсын худалдааны эргэлтийн бүтэцэд нилээд тэнцвэргүй байдал ажиглагдаж байна. Монгол улс дахь ОУ-ын экспорт 1 тэрбум гаруй доллар байхад ОУ дахь Монгол улсын экспорт 40 сая доллар байна.
Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ОУ-д хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Өнөөдөр айлчлалын хамгийн гол өдөр гэж хэлж болно. Тэрээр ОХУ-ын дээд удирдагчтай уулзаж хэлэлцээр хийнэ. Өглөөний 10 цагт Дээд зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч Александр Торшинтой уулзахын өмнө ноён Элбэгдорж Кремлийн хананы дэргэдэх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн” булшинд цэцэг өргөлөө.
Монгол улс, ОУ-ын хоорондох визийн горимыг хөнгөвчлөх буюу бүрмөсөн өөрчлөхийг  монголын ажил хэрэгч хүмүүс санал болголоо. Энэ тухай  Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн  Элбэгдоржийн  энэ сарын сүүлчээр  ОХУ-д   хийх албан ёсны айлчлалын босгон дээр монголын  бизнесменүүдтэй хийсэн  уулзалтын  үеэр яригджээ.
Олон жилийн дараа анх удаа оросын эрдэмтэд  Монголын болон Буриад, Тува болоод Хакаасын нутаг дээр  угсаатны зүйн экспедицийг зохион явуулахаар боллоо. Экспедиц нь Хүннү гүрэн байгуулагдсаны 2200 жилийн ойд зориулагдсан ба байлдан дагуулалтаараа Европ тив хүрсэн Их гүрний газар  нутаг дээр чухамдаа юу үлдсэнийг судлахаар зорижээ.
Монголын экологийн асуудлуудыг Оросын эрдэмтэд шийдвэрлэх болно. Тухайлбал, утаагүй  нүүрсний төсөл  хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  Ердийн нүүрсийг хүрэн нүүрсний кокс болгож боловсруулахыг шахмал түлш гэж нэрлэдэг аж. Утаагүй  нүүрс төслийг  хэрэгжүүлэх нь Монгол улсын экологийн тулгамдсан   асуудлуудыг шийдвэрлэхэд, ялангуяа, нийслэл хотын агаарын бохирдлыг арилгахад ач тустай юм.
Монголчууд “Эрхүү хотыг найрамдлын үүд “гэж нэрлэх нь олонтой байдаг.  Энэ өдрүүдэд Эрхүү хотод Ерөнхий Консулын газар  байгуулагдсаны 40 жилийн ой,  Эрхүүгийн их, дээд сургуулиудад монгол оюутан бэлтгэж эхэлсний 85 жилийн ойг тус тус ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Хамгийн их олон төлөөлөгчид гэвэл-эрхүүгийн их, дээд сургуулийн үе үеийн төгссөн төгсөгчдийн төлөөлөгчид байв.
Орос улсад боловсрол эзэмших  хүсэлтэй монгол охид, хөвгүүдэд хэрхэн туслахав? Энэ асуудлыг Эрхүү хотын их, дээд сургуулиудад монголын оюутан бэлтгэж эхэлсэний 85 жилийн ойн арга хэмжээнд зориулсан бага хуралд оролцогчид  хэлэлцэх аж. Эрхүү хот монголын мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлсэн анхны хот юм.
Эрхүү муж Монгол улсад орос хэлний багш нарыг бэлтгэхэд туслалцаа үзүүлэх болно. Энэ тухай Эрхүү мужийн парламентын гишүүдийн саяхан Монгол улсад хийсэн айлчлалын үеэр яригджээ.Монгол улсад өндөр мэргэжилтэй орос хэлний багш хүрэлцэхгүй байна гэж УИХ-ын гишүүд болон олон нийтийн төлөөлөгчид мэдэгдэж байлаа.
Оросын “Убсунурская котловина” буюу Увс-нуурын хотгор газар дархан цаазат газар болон монголын “Увс нуур” тун удахгүй нэгдэн, нэг газар нутагтай болох нь. Хоёр улсын засгийн газрууд «Увс нуурын хотгор газар» нэгдсэн  байгалийн  нөөц газрыг байгуулах тухай гэрээний төслийг дэмжин сайшаажээ.
Оросын цахилгаан-техникийн “Русэлпром”  концерн нь Монгол улсын Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг шинэчлэн засварлах тендерт өрсөлдөгч хятадын компаниас давуу ялж байна. Арван таван сая рубль – энэ бол анхны гэрээний дүн, үүгээр оросын “Русэлком” компани нь  Уулын баяжуулах  “Эрдэнэт” үйлдвэрт хөдөлгүүр нийлүүлж эхэлсэн юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2011
1
2
3
4
8
9
10
11
12
14
15
16
18
19
20
21
22
23
26
28
29