×
Орос-Монголын харилцаа, Гуравдугаар сар 2011
ОХУ нь  Монгол Улстай хамтран Байгаль нуурыг бохирдолтоос хамгаална. Хоёр улсын Засгийн газрууд болон орос, монголын шинжээч-экологчид  НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрт оролцоно.Энэ хөтөлбөрийн хүрээнд  Байгаль нуурын сав газрын орчин тойронд иж бүрэн шинжилгээ судалгаа явуулахаар төлөвлөж байна. Судалгаа шинжилгээний ажил нь аж үйлдвэрийн  болон хөдөө аж ахуй, хот байгуулалт, бохирдолт зэрэг тулгамдсан асуудлуудыг хөндөх юм.
1981 оны 3-р сарын 22-ны шөнө Монголд олон хүн унтаагүй аж. Тэд хүлээн авагчийнхаа  өмнө тухлан суун, сансрын “Союз-39” хөлөг хөөрсөн тухай мэдээг сэтгэл догдлон сонсож байлаа. Багийн ахлагч сансрын нисгэгч Владимир Жанибеков болон БНМАУ-ын иргэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа нар байв.
1981 оны 3-р сарын 22-нд Монгол улс сансарт нисгэгчээ илгээсэн дэлхийн арав дахь орон болсон юм. Сансарын  “Союз-39” хөлгийн бүрэлдэхүүнд: багийн ахлагч Владимир Жанибеков  болон сансарын нисгэгч,  судлаач   Жүгдэрдэмидийн Гүррагчаа.
Монгол  Улсын Зэвсэгт хүчний 90  жилийн ойг тохиолдуулан  Монгол  Улсаас  ОХУ-д суугаа ЭСЯ-д  хүндэтгэлийн хүлээн авалт боллоо.ОХУ-ын БХЯ, ЗХЖШ,  ахмадын байгууллагын төлөөлөгчид,  цэргийн академийн  сонсогчид, цэргийн сургуулийн   сурагчид  хүлээн авалтын арга хэмжээнд оролцлоо.
“Сансарт ниснэ гэдэг бол тийм нэг  амар зүйл биш. Түүнийг юутай ч зүйрлэхийн аргагүй. Пуужин манай хөлөг онгоцыг хөөргөн сансарын тойрог замд авчирж хөдөлгүүрүүд ажиллахад  Монголын бүх агт морьдыг нэгэн зэрэг тавьсан ч манай сансарын уудамд юу ч болохгүй тийм их чимээ гардаг.” Ийнхүү анх сансарт ниссэн тухайгаа монголын анхны сансарын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа тэмдэглэн үлдээжээ.
Долоон мянган  км-ийн алс ч  энэ нь хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд огтхон нөлөөгүй зүйл  гэж Халимагийн Элстэй хотын Монголын  мэдээлэл-соёлын төвийн  тэргүүн Баатар Очиров яриагаа эхлэв. Тэрээр таван жилийн өмнө байгуулагдсан энэ төвийн захирлаар саяхнаас ажиллах болсон юм. Халимаг улс нь Орос улсын европын хэсгийн зүүн-өмнөд хэсэгт оршидог юм.
Тимүр Цыбиков  – Орос Улсын бүс нутгийн хамгийн залуу Соёлын сайд. Тэр  ердөө 35 настай. Магадгүй өнөөдөр Буриад Улс дунджаар ОХУ-ын бүс нутгуудын  дунд хоёр дахин илүү төсөв  зардаг нь түүний  залуу эрч  хүчтэй ч холбоотой байж болох юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
2
3
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
17
19
20
23
24
25
26
27
29
30