×
Орос-Монголын харилцаа, Хоёрдугаар сар 2011
Монголын Говийн Таван-Толгойн чулуун нүүрсний орд газрыг эзэмшихийг сонирхож байна гэж «Оросын төмөр зам» компани мэдэгдэв. Компани консорциум байгуулахыг санаачилж, тус орд газрыг эзэмшихийн төлөө тендерт түрүүлэх зорилготай байна. «Оросын төмөр зам» компаниас гадна  оросын «Сибирийн нүүрсний эрчим хүчний компани» болон Korea Resourses, Posco, LG, Daewoo зэрэг японы ба солонгосын компани консорциумд нэгдэв.
Ирэх хичээлийн жилд монголын оюутнууд сибирийн Омск хотын их дээд сургуулиудад суралцах буюу дадлага хийхээр ирж болзошгүй. Одоо Омскийн захирлуудын зөвлөл Монгол улсад зохион явуулах Омскын их дээд сургуулийн өдрүүдийг бэлтгэж байна. Зөвлөлийн болон Омскийн худалдаа - аж үйлдвэрийн танхимын хамтрасан тусгай хуралдааныг түүнд зориулжээ.
Монгол улсын мэдээлэл-соёлын төвийг саяхан Элстэд байгууллаа. Угсаа нэгт ард түмнүүдийн хооронд  найрсаг харилцаа тогтоох нь тус төвийн тэргүүний зорилт болсон нь мэдээжийн хэрэг. Саяхан төвийн төлөөлөгчид Элстээс Улаанбаатарт ахин айлчиллаа. Элст хотын хурлын албан ёсны төлөөлөгчид Улаанбаатар Элстийн хоорондын найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд  бүр өнгөрсөн онд гарын үсэг зурсан билээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
1
2
4
6
7
8
9
10
12
13
14
15
16
17
18
19
20
21
24
25
26
27
28