×
Афганы асуудал ба Орос улсын байр суурь, Арваннэгдүгээр сар 2013

2014 онд Афганистанаас НАТО-гийн хүчний гол хэсэг гарч явахад Төв Азийн байдал хэрхэн өөрчлөгдөх бол? 12 орны төлөөлөгчид Таджикстанд афганы мансууруулах бодисын аюул заналыг эсэргүүцэх үйлдлийн асуудлаар мансууруулах бодисын эсрэг эвслийн улсуудын албан бус хуралдаан дээр авч хэлэлцлээ.

Афганистан дахь мансууруулах бодисын үйлдвэрлэл олон улсын энх тайван, аюулгүй байдалд аюул учруулж байгааг хүлээн зөвшөөрөх ёстой гэж мансууруулах бодист хяналт тавих Оросын холбооны албаны тэргүүн Виктор Иванов мэдэгдлээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри америкийн цэргүүдийг 2014 оноос хойш байрлуулахыг зохицуулах аюулгүй байдлын асуудлаарх хоёр талын гэрээг дэмжих шийдвэр гаргасан Лойя-жиргийг /Афганистаны эртний омгуудын удирдагчдын хурал/ сайшаав

Аюулгүй ажиллагааны салбар дахь хоёр талын зөвшилцөлд аль болох хурдан гарын үсэг зурахыг АНУ уриалсныг Афганистан улс хүлээн авсангүй.

Исламабадад Орос,Хятад, Пакистаны дипломат ажилтнууд олон улсын хүчнийг 2014 онд Афганистанаас гаргахтай холбогдуулан тус улсын байдлыг авч үзэж хэлэлцлээ.

АНУ Афганистанд хандан аюулгүй байдлын хүрээнд хамтран ажиллах тухай хэлэлцээрт аль болох түргэн гарын үсэг зурахыг уриалав.

АНУ, Афганистан хоёр аюулгүй байдлын тухай хэлэлцээрийн эх бичгийг бүрэн төгс уялдуулан зохицуулав.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Афганистанд дайны үед алдаа гаргаснаа хүлээх захидал афганистаны ард түмэнд хэзээ ч явуулаагүй, явуулах ч үгүй гэж өчигдөр Барак Обамагийн үндэсний аюулгүй байдлын асуудлыг эрхэлсэн туслах Сюзан Райс америкийн Си-эн-эн телевизийн компанийн сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Иракийн байдал америкийн цэргийн ажиллагаа эхлэхийн өмнөх үеэс дордсон, тэгвэл Афганистаны байдал үүнтэй адил байх болно гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров “Российская газета” сонинд өгсөн ярилцлагадаа тэмдэглэв.

2014 онд олон улсын эвслийн цэргийг Афганистанаас гаргахтай холбоотой гол асуудлаар шинжээчдийн санал одоогоор тэр болгон нийцэхгүй байна. Афанистаны байдал тогтворгүй болвол «Талибан» болон өөр хэт даврагч бүлгүүд хойд тийш зүглэж давшлах уу? Тэгсэн цагт Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага л түрэмгийллийг няцааж мэднэ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
15
16
17
18
19
24
26
27
28