×
Афганы асуудал ба Орос улсын байр суурь, Дөрөвдүгээр сар 2012
Брюссельд болсон Орос-НАТО-гийн сүүлийн   хуралдаан дээр Афганистаны байдлын асуудлаар Орос улс болон эвслийн  төлөөлөгчдийн байнгын уулзалт хийх тухай шийдвэр гаргаж чадаагүй юм. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров энэхүү байдлыг   Оросын хувьд    “ шудрага бус, худал “ гэж нэрлэв. Орос-НАТО-гийн  түншийн харилцаанд Афганистаны  тулгамдсан асуудал цав гаргасан гэж үү?
Афганистаны үндэсний армийг ивээн тэтгэхэд 2014 оноос хойш жил дутам 4 тэрбум долларын тусламж үзүүлнэ гэж НАТО эвслийнхэн Кабулд амласан билээ.Гэвч  амласан хөрөнгийнхөө дөнгөж дөрөвний нэгийг олгож болзошгүй. Брюссельд  НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэрэг, Батлан хамгаалахын  сайд нарын хуралдаан дээр энэ тухай мэдээлжээ. Үлдсэн хөрөнгийг хаанаас авах вэ?
 Орос ба өөр зургаан улсыг нэгтгэсэн Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага Афганистанаас мансууруулах бодисыг тархаахтай  хийх тэмцэлд  НАТО эвслийг оролцуулах төлөвлөгөөтэй байна. Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих  ОХУ-ын Холбооны албаны захирал Виктор Иванов Астанад ХАБГБ-ын гишүүн орнуудын мансуруулах бодистой тэмцэх тусгай газруудын тэргүүн нарын хуралдаан дээр энэ тухай мэдэгджээ.
Орос, Пакистан, Хятад улсууд Афганистанаас гадагшаа гаргах мансууруулах бодистой тэмцэх гурвалжин байгуулах асуудлыг авч үзэж хэлэлцэж байна гэж Бээжинд мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих ОХУ-ын Холбооны албаны тэргүүн Виктор Иванов  мэдэгджээ. Одоогоос таван сарын өмнө Орос улс афганистаны мансууруулах бодистой тэмцэх цэрэгжүүлсэн анги салбарыг Төв Азийн таван улсад байгуулах тухай АНУ-ын санаачилгыг няцаасан юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012
1
2
4
5
6
7
8
9
10
11
13
14
15
16
17
18
19
20
22
23
24
26
27
28
29
30