×
Афганы асуудал ба Орос улсын байр суурь, 2012
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 2014 онд НАТО-гийн нэгдсэн хүчнийг гаргаснаас хойш америкийн хичнээн олон цэрэг Афганистанд үлдэх асуудлаар одоогоор шийдвэр гаргаагүй гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жей Карни сэтгүүлчдэд мэдээлэв. Түүний хэлснээр засаг захиргаа америкийн цэргийг Афганистанд үлдээх тухай Пентагоны саналыг авч үзэж байна. Мөн саналыг Афганистаны засгийн газартай хэлэлцэх юм.
Мансууруулах бодистой тэмцэх Оросын холбооны тусгай газрын захирал Виктор Иванов Афганистанд НАТО-гийн хүчин мансууруулах бодисын үйлдвэрлэлтэй хийж буй тэмцэлд хайхрамжгүй хандаж байгаад харамсаж байна. Иванов өнөөдөр Душанбед мансууруулах бодистой тэмцэх Афганистан, Пакистан, Орос, Тажикистаны тусгай газруудын тэргүүн нарын уулзалт дээр үг хэлэв. Уулзалтаар афганистаны мансууруулах бодисын тээвэрлэлттэй хамтран тэмцэх үйл ажиллагааг авч үзэж хэлэлцэв.
Киргизид болсон Террорын эсрэг ШХАБ-ын бүс нутгийн зөвлөлийн хуралдаанаас Орос улс мөн зөвлөлийг даргалах шийдвэр гаргав.Одоогоос 10 жилийн өмнө байгуулсан Террорын эсрэг бүс нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа одоогоор терроризм, хэт даврагч үзэлтэй хийх тэмцлээр хязгаарлагдсан байна. Олон улсын эвслийн хүчнийг Афганистанаас гаргаснаас хойш мансууруулах бодисыг их хэмжээгээр шургалуулан тээвэрлэх ноцтой аюул бүс нутагт тулгарахыг Москва анхааруулав.
НАТО Төв Азид байр сууриа бэхжүүлж байна. Казахстан, Кыргызстан, Узбекистан, Тажикистан улсууд  5-р сарын 20,21-нд Чикагод Афганистанд зориулсан эвслийн гишүүн орнуудын тусгай чуулганд анх удаа оролцоно. Брюссель эдгээр улстай түншлэлийг өргөжүүлэх бодолтой байна. НАТ0 Афганистаны ойр хавийн улсуудад цэргийн анги нэгтгэлээ байрлуулах төлөвлөгөөтэй байна.
Афганистаны удирдлага хар тамхитай тэмцэх хүчин чармайлтаа дэлхийн хамтын нийгэмлэгтэй уялдуулан зохицуулах ёстой гэж  мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал эрхлэсэн НҮБ-ын удирдах газрын тэргүүн  оросын иргэн Юрий Федотов  мэдэгдлээ. Удирдах газрын тоо баримтуудаас  харахад Афганистанд хар тамхинаас ангижрасан мужуудын тоо 18-аас 15 хүртэл цөөрчээ.
Брюссельд болсон Орос-НАТО-гийн сүүлийн   хуралдаан дээр Афганистаны байдлын асуудлаар Орос улс болон эвслийн  төлөөлөгчдийн байнгын уулзалт хийх тухай шийдвэр гаргаж чадаагүй юм. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров энэхүү байдлыг   Оросын хувьд    “ шудрага бус, худал “ гэж нэрлэв. Орос-НАТО-гийн  түншийн харилцаанд Афганистаны  тулгамдсан асуудал цав гаргасан гэж үү?
Афганистаны үндэсний армийг ивээн тэтгэхэд 2014 оноос хойш жил дутам 4 тэрбум долларын тусламж үзүүлнэ гэж НАТО эвслийнхэн Кабулд амласан билээ.Гэвч  амласан хөрөнгийнхөө дөнгөж дөрөвний нэгийг олгож болзошгүй. Брюссельд  НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэрэг, Батлан хамгаалахын  сайд нарын хуралдаан дээр энэ тухай мэдээлжээ. Үлдсэн хөрөнгийг хаанаас авах вэ?
 Орос ба өөр зургаан улсыг нэгтгэсэн Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага Афганистанаас мансууруулах бодисыг тархаахтай  хийх тэмцэлд  НАТО эвслийг оролцуулах төлөвлөгөөтэй байна. Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих  ОХУ-ын Холбооны албаны захирал Виктор Иванов Астанад ХАБГБ-ын гишүүн орнуудын мансуруулах бодистой тэмцэх тусгай газруудын тэргүүн нарын хуралдаан дээр энэ тухай мэдэгджээ.
Орос, Пакистан, Хятад улсууд Афганистанаас гадагшаа гаргах мансууруулах бодистой тэмцэх гурвалжин байгуулах асуудлыг авч үзэж хэлэлцэж байна гэж Бээжинд мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих ОХУ-ын Холбооны албаны тэргүүн Виктор Иванов  мэдэгджээ. Одоогоос таван сарын өмнө Орос улс афганистаны мансууруулах бодистой тэмцэх цэрэгжүүлсэн анги салбарыг Төв Азийн таван улсад байгуулах тухай АНУ-ын санаачилгыг няцаасан юм.
”Нью-Йорк таймс” сониноос  явуулсан олон нийтийн санал асуулганд оролцсон хүмүүсийн  гуравны хоёр нь Афганистаны дайнд америкийн цэргүүд оролцохын эсрэг байна. “Магадгүй энэ нь америкийн ард түмэн  афганчууд тэднээс залхсантай  нэгэн адил  залхсан байж ч болох юм” гэж Пентагоны тэргүүн Леон Панетта ярьжээ.
НҮБ-ын Афганистан дахь бүрэн эрхт төлөөлөгчийн газар өнөөдөр 10 нас хүрлээ. Эрх мэдлийг 2002 оны 3-р сарын  28 ний өдөр батласан юм. Арван жилийн хугацааны зарим нэг дүгнэлтийг Петр Гончаров тайлбарлана. НҮБ-ын Афганистан /UNAMA/ дахь Их Британий бүрэн эрхэт төлөөлөгчийг цомхотгосон явдал нь Кабулын энгийн номхон иргэдийн үгийн санд ямарч орчуулгагүй шууд найдвартай орлоо.
Мансууруулах бодисийн хууль бус наймааны суваг болон энэхүү асуудлыг дутуу үнэлэвээс дэлхийн санхүүгийн хямралын шалтгаануудын нэг   болно. Оросын мансууруулах бодисийн хууль бус наймааг хянах албаны тэргүүн Виктор Иванов ийм бодолтой байна. Мансууруулах бодисийн хууль бус наймааны сувгийн сэдэв  өнгөрсөн долоо хоногт  швейцарийн Давост болж өнгөрсөн Дэлхийн эдийн засгийн чуулган дээр анх удаа яригдсан юм.
Орос улсаас Ми-17 арван хоёр нисдэг тэрэгнийг энэ оны эхний хагас жил дуустал Афганистанд нийлүүлнэ.Тэгснээрээ ОХУ АНУ-ын БХЯ-аас захиалсан цэрэг-ачаа тээврийн Ми-17В-5 нисдэг тэрэгийг 7-р сар гэхэд нийлүүлж дуусна. Энэ нь бараг 370 сая долларын өртөг бүхий захиалга билээ. Эдгээр нисдэг тэрэгийг Лалын БН Афганистан улсын Үндэсний аюулгүй байдлын хүчнийг бэхжүүлэхээр нийлүүлж байна.
ОХУ-ын Мансууруулах бодисийн хууль бус наймаатай тэмцэх Холбооны албаны шинжээчид  Хятадын Олон нийтийн аюулгүй байдлын яамтай хамтран орос-хятадын хилээр  мансууруулах бодисийн хууль бус наймааны сувгийг хаах ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна.
  «Талибан» хөдөлгөөн Афганистанд мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулах асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж тус хөдөлгөөн Катарт төлөөлөгчдийн газраа байгуулсныхаа дараагаар зарлан мэдээлэв. Кабул хэлэлцээний механизмыг бусдаас түрүүн сайшаан дэмжсэн ч талибууд Кабултай биш АНУ-тай л яриа хэлэлцээ хийх бодолтой байна. Тэд Хамид Карзайн засгийн газрыг тоглоомын засгийн газар хэмээн нэрлэжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
14
15
16
17
18
20
21
22
24
25
26
27
28
29
30
31