×
Афганы асуудал ба Орос улсын байр суурь, 2011
ОУ-ын хөрш Төв Азийн улсууд АНУ-ын стратегийн ашиг сонирхолын бүсэд багтжээ. Вашингтоны харилцаа Илсамабадтай эрс муудсан учир АНУ-ыг Афганистанд ачаа хүргэх болон буцаах зам хайхаас өөр аргагүй болголоо. Энэ үйл хэрэгт хамгийн тохиромжтой улсууд бол Казахстан, Кыргызстан, Таджикистан, Узбекистан зэрэг зөвлөлтийн хуучин БН улсууд юм.
Ирэх жил Афганистан улс ШХАБ-ын ажиглагчийн статустай болно. Орос, Хятад Казахстан, Тажикистан, Кыргызстан, Узбекистан улсууд багтдаг энэ байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Михаил Конаровский «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. Тус бүс нутагт аюулгүй тогтвортой байдлыг бэхжүүлэх нь  байгууллагын гол зорилт юм.
Афганистаны асуудлаарх олон улсын бага хурал Германы Бонн хотод өнөөдөр нээгдэж байна. 2013 онд олон улсын эвслийн хүчнийг гаргасны дараа энэ улсын ирээдүйн тухай асуудлыг дэлхийн 88 орон болон 17 олон улсын байгууллагуудын  төлөөлөгчид энд хэлэлцэх юм.
    Лхагва гаригт Түркийн нийслэл Стамбулд Афганистантай хөрш орнуудын болон энэ орны байдлыг яаралтай тогтвортой болгох сонирхолтой бүсийн орнуудын олон улсын бага хурал боллоо.  Хурлын төлөөлөгчид Афганистанд энх тайван, амар  амгалан байдлыг тогтоон, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын төлөө хүчин  чармайлт тавихаа онцлон, тогтоол гаргав.
    Афганистаны нийслэл Кабул хотод тус улсын дээд элитийн төлөөлөгчдийн нэг тажик гаралтай ерөнхийлөгч асан Бурхануддин Раббаниг харгис хэрцгийгээр амь насы нь хороолоо. Энэ улс төрч Энх тайвны дээд зөвлөлийг удирдаж байсан ба “Талибан” хөдөлгөөнийхэнтэй хйих энхийн хэлэлцээрийг хариуцаж байсан юм.
    Энэ үхэл таригч бодисны тархалттай тэмцэх мансууруулах бодисны зарим нэг төрлийг хууль ёсны болгож, түүнийг хэрэглэгчдийг эрүүгийн хэрэгт татахгүй байх ийм аргыг НҮБ-ын комисс санал болголлоо.
Партизаны тэмцэл бол тоо томшгүй дайсантай хайр найргүй  байлдан дайтах шилдэг арга барил гэдгийг түүх аль хэдийнэ нотлон харуулсан юм. Оросын Хойд Кавказ болон Ставрополийн хязгаар  Афганистаны мансууруулах бодисны наймаачдын гол цохилтын төв болсон. Ставрополийнхан энэ аймшигт аюулыг эсэргүүцэж, хязгаарын гүнд оршин суудаг мансуурулах бодисонд донтогчдыг эмчлэн,нийгэмд буцаах олон нийтийн төвүүдийг хамтран байгуулжээ.
Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй хийх тэмцэлд хүчин чармайлтаа олон улсын хэмжээнд нэгтгэхийг Орос улс уриалж байна гэж мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих Холбооны албаны тэргүүн Виктор Иванов Парист  мансууруулах бодистой тэмцэх «Их найман» улсын  тусгай газруудын удирдагчдын уулзалт дээр үг хэлэхдээ мэдэгдэв.
Франц улсад 5-р сарын сүүлээр “Их Наймын” дээд хэмжээний ээлжилт уулзалт болно. Уг хуралдаанаар  мансууруулах бодисны аюул заналын тухай жич  хэлэлцэнэ. Францын ерөнхийлөгч Николя Саркозигийн санаачилснаар дэлхийн чанартай асуудлын хувьд Латин Америкаас Баруун Африкийн орнуудаар дамжуулан Европ руу гарах кокаины  замыг хэлэлцэх гэж байна.
Орос улс ЕХ-той хамтран Афганистан дахь  мансууруулах бодисын үйлдвэрлэлтэй тэмцэнэ. Мансууруулах  бодисын эргэлтэд хяналт тавих ОХУ-ын холбооны албаны захирал Виктор Иванов италийн мэргэжилтнүүдтэй уулзахдаа Москва Брюссель хоёрын хүчин чармайлтыг нэгтгэхийг санал болгов.  ЕХ-ны гишуун орнууд болон Орос , Иран хоёр героин их хэмжээгээр хэрэглэгч улсууд болжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2011
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31