×
Алан хядах ажиллагааны асуудал ба Орос улсын байр суурь, 2011
Дамаск руу амиа золиослогч алан хядагчид дайралт хийлээ. Сирийн нийслэлд өнгөрсөн баасан гаригт болсон хоёр удаагийн бөмбөгдөлтийн улмаас  доод тал нь 44 хүн амь насаа алдаж, 150 гаруй хүн шархаджээ. Орон нутгийн тусгай албад байрладаг байрны  дэргэд минжүүлсэн автомашинуудыг дэлбэлжээ.
“Нэг номерын” алан хядагчийг устгасан нь өнгөрч буй оны дэлхийн хамгийн шуугиан тарьсан үйл явдлын нэг байлаа. Бен Ладеныг устгахад олон зүйл ойлгомжгүй байсан: уг ажиллагаанд оролцогчдын ярьснаар албан ёсны хувилбар үүнийг үгүйсгэж байна. “Зууны ажиллагааны” зайлшгүй үр дагавар нь одоо үзэж байгаагаар: АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн рейтинг өссөн болон Вашингтон, Исламабадын хооронд харилцаа эрс муудсан.
    Нью-Йорк, Вашингтонд 10 жилийн өмнө болсон алан хядах ажиллагааны дараа АНУ алан хядах ажиллагаанд даяарчлалыг хамарсан дайн зарласан билээ. Олон улсын алан хядах ажиллагааны билиг тэмдэг болсон “аль-Каида” бүлэглэлийг АНУ-ын гол дайсан гэж зарласан юм. Тэмцлийн гол талбар нь Ойрхи болон Дундад Дорнодын улсууд боллоо.
    Норвегийн цагдаагийн газар Осло болон Утёйя аралд цуст ажиллагаа явуулсан Андерс Брейвикийн хань хамсаатнуудыг эрэж байна.Алуурчин  бидэнтэй ямар ч хамаагүй гэж европын барууны радикал байгууллагууд мэдэгдэв. Европыг марксист ба исламын үзэлтнүүдээс  аврах гэсэн юм гэж Андерс Брейвик Ослогийн тойргийн шүүхэнд мэдэгджээ.
   Норвегийн алан хядагч Андерс Брейвик гэм зэмгүй 90 гаруй хүний амийг егүүтгэж бас аймшигт хэргийнхээ шүүх ажиллагааг  нээлттэй хийнэ гэж шаардан, шүүх хуралд дүрэмт хувцас өмсөж орохоор бэлтгэж байна. Гэсэн ч  норвегийн полицын байгууллага  үүний эсрэг байгаа бөгөөд, түүн дээр Брейвик нь хэт-барууны үзлээ нийтийн өмнө ярихаар завдаж байна гэж болгоомжилж байна.
   Орос улс кибер гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын иж бүрэн конвенцийг боловсруулахыг санал болгов. Европын зөвлөлийг оролцуулан одоо хүчин төгөлдөр байгаа баримт бичгүүд хуучирсан. Шинэ номлол тэмцлийн үр ашигтай хэрэгсэл болно гэж Москва үзэж байна. Москва шинэ баримт бичгийг боловсруулахыг аль хэдийнээс санаачилсан. Интернетэд нэвтэрсэн терроризмын талаар  өнөөгийн конвенци, гэрээнүүдэд дурдах ч үгүй байна.
   Америкийн тагнуулын ахмад зүтгэлтэн Гленн Карл Тагнуулын төв газраас террорын ажиллагаанд сэжиглэгдэгсдэд  хэрэглэж буй мөрдөн байцаах, хүчээр мэдээлэл  авах ширүүн арга барилуудыг илтгэн харуулж буй «Мөрдөн байцаагч.Боловсрол»  номоо нийтлүүлжээ.
  Энэтхэг улсын санхүүгийн нийслэл Мумбаи хот террорын дайралтын бай ахин болов. Өчигдөр том хотын янз бүрийн хороололд  гурван дэлбэлэлт үйлджээ. ДХЯ-аас мэдээлснээр бол наанадаж 17 хүн хэлмэгдэж, 130 гаруй хүн шархджээ. Пакистанд бүгсэн лалын бүлэглэлүүд террорын ажиллагаа явуулсан  хэмээн  үзэж байна.
АНУ-ын тусгай албаныхан 5-р сарын 2-ны шөнө устгасан гэж зарлахаас бүр таван жилийн өмнө Усама бен Ладен нь хорвоогийн жамаар  мөнх бусыг үзсэн юм. Ийм шуугиант мэдээллийг өнөөдөр АНУ-ын ТТГ-ын тагнуулч асан Оросын ТВ-ийн  “1-р сувагт” өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
 «Аль –Каида» террорын бүлэглэл арабын орнуудад хийж буй хувьсгалууд болон засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөнд хамаатай гэсэн дүгнэлт лалын интернет сайтуудад мониторинг хийдэг америкийн SITE албанаас хийжээ. Хойд Африк, Ойрхи Дорнодын  хэрэг явдлууд Усама бен Ладены зарласан  жихадын үр дагавар гэж өгүүлсэн мэдээллийг замаас нь авсан гэж тус  албаныхан мэдэгджээ.
Ерөнхийлөгч Барак Обама аюулгүй байдлын асуудлаас болж Пакистанд хийх айлчлалаа болиулсан гэж АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхлэсэн туслах Том Донилон мэдэгдлээ.Албан ёсны айлчлалыг Исламабадаас  хэдхэн км зайтай оршдог Абботтабадад болсон хэрэг явдлаас болж болиулсан тухай Пакистаны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  мэдээлжээ.
АНУ бахдан баярлаж байна. Алан хядагчдын билиг тэмдэг туг нь болсон Усама бен Ладенг устгалаа. Америкчуудын баяр хөөрийг дэлхий дахин дэмжиж байна гэхдээ зарим нэг улсууд болгоомжтой, зарим нь ч бүрэн хэмжээгээр дэмжиж байна. “Аль Каида”-гийн толгойлогчийг устгасан тухай мэдээлэлийн эх сурвалж нь Цагаан ордон боллоо.
Хэвлэл мэдээлэлд Усама бен Ладеныг устгасан ажиллагаа хэдий их гарах тусам, төдий чинээ энэхүү ажиллагаатай холбоотой олон хачин сонин  асуудлууд  урган гарч байна. Жишээ нь: америкийн албан ёсны төлөөлөгчид баривчлах бүлэг нь “нэг номерын алан хядагчийг” зэвсэггүй байхад нь устгасан  гэдгийг нэгэнт баталсан.
Усама бен Ладеныг устгасан явдал нь АНУ-ын дэлхийн терроризмтэй хийж байгаа тэмцлийн нилээд том амжилт юм. Гэхдээ энэхүү хорлолтой   тэмцэхэд зөвхөн хамтын нэгдмэл тэмцэл л үр дүнд хүргэнэ. Кремлийн хэвлэл мэдээллийн алба АНУ- ын дэлхийн номер нэг алан хядагчийг устгасан, түүний нэр аль хэдийнэ нэрийтгэл нэр болчихсон хэпий ч энэхүү ажиллгааны талаар ийнхүү тайлбарлаж байна.
“Аль-Каида” бүх дэлхийн алан хядах байгууллагын сүлжээний толгойлогч Усама бен Ладенг устгалаа. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ тухай өөрөө сэтгүүлчидэд мэдэгдлээ. Америкийн коммандосууд 40 минутын дотор л пакистаны Абботабаде хотод “нэг номерийн алан хядагч”-ийг устгасан  байна. Тэгэхдээ түүнийг бүтэн арван жил эрж хайсан юм.
Цөмийн алан хядах ажиллагаатай бүх улсууд хамтран тэмцэхийг уриалсан тогтоолыг НҮБ-ын АЗ сайшаалаа. Түүнийг бэлтгэхэд ОХУ, АНУ-ыг оролцоод 7 улс оролцсон байна. “Хар захыг” болон түүнд үйл олноор хөнөөх зэвсэг нийлүүлэхийг хянадаг тусгай хорооны ажлыг энэ баримт бичиг 10 жилээр сунгаж байгаа юм. Энэ тусгай хороог 2004 онд байгуулсан юм.
ТУХНО-ын тусгай албаны төлөөлөгчид болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/ Ташкентад болсон эрдэм-шинжилгээний бага хурлын үеэр олон улсын террорист байгууллагуудын эсрэг тэмцэхээр хэлэлцэн тохиролцов. ТУХНО болон ШХАБ ын терроризмын эсрэг тэмцэл нь   бүх улс орнуудад терроризмын үйл ажиллагааны эсрэг зогсох нь чухал ач холбогдолтойд оршиж байгаа юм.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2011
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31