×
Алан хядах ажиллагааны асуудал ба Орос улсын байр суурь

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин террористын ажиллагаанаар учруулсан хохиролыг түүний төрөл төрөгсөдийн хөрөнгөөр нөхөх тухай хуульд гарын үсэг зурав

Тусгай албад «Аль-Каидагийн» толгойлогч Айман аз-Завахирын мэдээллийг замаас нь авсаны дараа АНУ-аас хэд хэдэн улсад суугаа элчин сайдын яамдыг Ойрхи Дорнодод хаажээ

Хойд Ирландид ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Барак Обама нар терроризмтэй тэмцэх салбарт тусгай албад хамтран ажиллах асуудлыг G8 дээд хэмжээний уулзалтын хүрээнд авч үзэж хэлэлцэнэ

«Жебхат ан-нусра» бүлгийн зэвсэгтэй 52 террористыг ажиллагааны явцад устгажээ

Шведийн нийслэлийн дүүргийн эмх замбараагүй байдал болон Сири буюу Малид болж байгаа хэрэг явдал юугаараа төстэй байна вэ? Эдгээр хэрэг явдал харилцан холбоотой гэж шинжээчид үзэж байна. Гэвч өрнөдийнхөн мөн баримтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хунд бэрх байдалд орсон орнууд бусад бүс нутгийн байдлыг тогтворгуй болгоход нөлөөлж байна гэж тоймч Евгений Ермолаев үзэж байна.
Казаний зуны Универсиадын наадам, Москвагийн хөнгөн атлетийн дэлхийн аврага болон Сочийн Өвлийн Олимпийн наадам нь цаашид аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг чангаруулахыг шаардаж байна. Орос улсын Биеийн тамир спортын сайд Виталий Мутко мэдэгдэхдээ, Бостоны олон улсын гүйлтийн тэмцээний үеэр гарсан халдлага нь удахгуй нилээд хэдэн томоохон спортын арга хэмжээнүүдийг явуулах Орос улсад түгшүүрийн дохио боллоо.
Америкийн сенат Тагнуулын төв газрын шинэ тэргүүнээр сонгогдохоор нэр дэвшээд байгаа Жон Бреннаныг хэлэлцэж эхлээд байна. Тагнуулчийн 25 жилийн туршлагатай тэр үүний өмнө генерал Петреусын эзлэж байсан суудлыг эзлэх юм. Шинжээчид цэргийн албан тушаалтныг цэргийн бус хүнээр сольж байгааг Вашингтоны “терроризмын эсрэг дайны” урьталууд солигдсонтой холбон үзэж байна.
Эрүүгийн хэргийг сөрөн зогсох асуудал олон улсын форум, дээд хэмжээний уулзалтын сэдэв олонтаа болж байна. Өчигдөр «Оросын дуу хоолой» радиогийн зочид ээлжит «Дипломат клубын» хуралдааны хүрээнд Афганистанд мансууруулах бодистой тэмцэх, энгийн номхон ард иргэдийг террорын аюулаас хамгаалах, далайн дээрмийг эсэргүүцэх зэрэг асуудлыг авч үзэж хэлэлцэв.
Сүүлийн саруудад Кавказад хүчний тусгай газрын ажилтнууд 43 толгойлогчий нь оролцуулан 300 гаруй террористыг устгаад байна гэж өчигдөр ерөнхийлөгч Владимир Путин терроризмын эсрэг тэмцлийн асуудлаархи зөвлөлгөөн дээр мэдэгдлээ. Төрийн тэргүүн террорын эсрэг анги салбарууд амжилттай ажиллаж байгааг тэмдэглэхийн хамт тусгай албад үйл ажиллагаагаа бүрэн уялдуулан зохицуулж төлөвшүүлэх талаар нөр их ажил хийх ёстой гэв.
“Аль-Каида”-тай дэлхий даяараа тэмцэх ёстой гэж гадаадын тусгай албад, хууль хяналтын байгууллагын удирдагчид үзэж байна. Москва хотод болсон зөвлөлгөөн дээр тэд Орос улсын Аюулгүй байдлын холбооны албатай \АБХА\ харилцан ажиллах төлөвлөгөөг хэлэлцлээ. Өөрийн улсын нутаг дэвсгэр дээр олон улсын терроризмтай тэмцэх ажилд Орос улс тодорхой хэмжээний амжилт гаргасан гэж тус байгууллагын тэргүүн Александр Бортников мэдэгдсэн байна.
“Аль-Каида” АНУ-ыг лалын шашны эсрэг дайн дэгдээсэнд буруушааж байна. “Та нар холокостод бэлэн байцгаа” - гэж АНУ ын лалын шашинтнуудыг энэ байгууллагын АНУ дахь төлөөлөгч Адам Гадан сэрэмжлүүлэв. Өнгөрсөн жил тэр хамгийн их эрэн сурвалжлагдаж байгаа дэлхийн 10 террористын жагсаалтанд орсон.
«Өрнөдийн түншүүд маань улс төерийн зорилгыг иш үндэс болгон террорын ажиллагаанд үнэлгээ өгөх болсон» гэж Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Азийн харилцан ажиллагаа, итгэлцлийн арга хэмжээний асуудлаархи зөвлөлгөөнд оролцогч орнуудын сайд нарын уулзалтын хүрээнд мэдэгдлээ. Лавровын хэлснээр сүүлийн өдрүүдэд Сирид үйлдсэн террорыг буруушаахаас татгалзсан нь өрнөдийн ба НҮБ-ын АЗ-ийн олон гишүүний байр суурь зарчмын хувьд өөрчлөгдөснийг тусган харуулав.
Орос улсад өнөөдөр терроризмтэй тэмцэхэд эвлэлдэн нэгдэх өдрийг тэмдэглэж байна. Найман жилийн өмнө энэ өдөр Хойд Осетид террористуудын гарт сургуулийн сурагчид, тэдний эцэг, эх, багш нар барьцаалагдсан юм. Беслан хотын нэгэн сургуулийн биеийн тамирын зааланд алан хядагчид дэлбэрэх бодис тавьж гурван өдрийн турш нэг мянга хоёр зуу гаруй хүнийг барьцаанд байлгасан юм.
Пентагоны “нэг номерын террорист” Усама бен Ладены хороосон хувилбар няцаагдаж байна. Ихэнхи шинжээчид, уг явдалд олон зүйл хоорондоо авцалдахгүй байгааг судлан үзээд, энэ хувилбар нь эхнээсээ дуустлаа зохиомол түүх гэж үзэж байна. Америкт зарим нэг тодорхойгүй зүйлүүдийг хүлээн зөвшөөрсний дүнд сонгууль явагдахын өмнө Пентагоны хувилбарыг аврах зорилготой нэгэн ном хэвлэгдэн гарав.
Чечений БН улсын тэргүүн Рамзан Кадыров Сирид чеченчүүд байлдаж байгаа ХМХ дээр гарсан мэдээллийг хуурамч мэдээлэл гэж нэрлэв. Энэ тухай тэр Твиттер дээр бичжээ. Өмнө нь сири-түркийн хилийн боомтуудыг сөрөг хүчнийхний цэргүүдийг эзэлсний дараа нилээд хэдэн телевизийн сувгуудаар харуулжээ. Тэр бичлэг дээр “Аль-Каидаийгийн” байлдагчид гарсан юм.
Орос,Хятад улсууд  болон  Казахстан, Кыргызстан, Тажикистан зэрэг Төв Азийн орнууд уулархаг нутагт террористуудын эсрэг явуулах цэргийн ажиллагааны тактикийг хамтран сургуулилав. ШХАБ-ын «Энхийн ажиллагаа-2012» сургууль Тажикистанд болж дууслаа. Цэргийн ажиллагааны идэвхтэй хэсэгт 2 мянга гаруй цэргийн албан хаагч болон 500 нэгж байлдааны техник оролцов.
Өнгөрсөн өдрүүдэд өрнөдийн ХМХ-үүд тусгай албануудын эх сурвалжуудаас иш татан Аль-Каидагийн  хар санаатай террорист төлөвлөгөөний тухай мэдээлсэн. Үүнд  “Аль-Каида нь Арабын хойгийн өмнөд хэсэгт “мэс заслын терроризм” хийхийг завадаж байна гэжээ.  Үүнтэй холбоотой эмч нар нь Английн тэргүүний клиникүүдэд террорист –амиа золиослогчдын биенд дэлбэрэх төхөөрөмжийг суулгах бэлтгэлийг олж авчээ.
Тоон технологийн хувьсгалт хөгжил заримдаа гэнэтийн зохисгүй үр дагавартай болж байна. Техникийн шинэ бүтээл террористуудад мэдээллийг уламжлах нэмэлт боломж өгч байна. Тухайлбал саяхан Германы тусгай албад аялал жуулчлалын хөлөг онгоцыг булаан эзлэх тухай «Аль-Каида» бүлгийн төлөвлөгөөг садар самууны кинонд нууцласныг илрүүллээ.  Берлинд австрийн 22 настай иргэн Максуд Лодиноос садар самууны киног далдласан картыг хураажээ.
Америкийн тусгай зориулалтат цэрэг одоогоос нэг жилийн өмнө 5-р сарын 2-нд Бин Ладеныг устгав. Ямар байсан ч тэгж албан ёсоор зарлан мэдээлсэн билээ. Мэдээжээр энэ мэдээ эргэлзээтэй хэмээн зарим хүмүүс үзэж, түүнийг хөнөөх ажиллагаанд шууд оролцсон этгээдүүдээс гадна өөр хэнд ч үүнийг нотлосон баримт алга гэж саналаа тайлбарлажээ.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2017
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2017
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31