×
Сири улсад болж байгаа үйл явдал , 19 Арваннэгдүгээр сарын 2013

Химийн зэвсгээ устгах хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой Сирийн хүчин чармайлтуудыг Москва өндөр үнэлж байна. Энэ тухай өнөөдөр ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров мэдэгдэв.

«Женева-2» бага хурлын бэлтгэлийг хэлэлцэхээр Москвад хүрэлцэн ирсэн Сирийн засгийн газрын төлөөлөгчид улс оронд нь гарсан мөргөлдөөнийг улс төрийн замаар зохицуулахад чиглэгдсэн ОУ-ын хүчин чармайлтыг өндөр үнэлэв.

Албани сирийн химийн зэвсгийг устгах төлөвлөгөөг тасалдуулах аюул учруулав. Сирийн химийн зэвсгийг нутаг дэвсгэртээ устгахаас татгалзаж байна гэж саяхан Албанийн Ерөнхий сайд Эди Рама мэдэгдлээ.

Албани үйл явцад оролцохоос татгалзснаас хойш дэлхийн хамтын нийгэмлэг сирийн химийн зэвсгийг хилийн чанадад устгах янз бүрийн хувилбарыг авч үзэж байна.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013
2
9
12
13
15
17
20
23
26