×
Сири улсад болж байгаа үйл явдал , Арваннэгдүгээр сар 2013

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Сири дэх ОХУ-ын элчин сайдын яам луу буудсан явдлыг буруушаасан тухай өчигдөр тараасан бүх дэлхийн байгууллагын албан ёсны төлөөлөгч Мартин Несиркийн мэдэгдэлд дурджээ.

Дамаскад суугаа ОХУ-ын ЭСЯ-ыг буудсан нь террорын ажиллагаа мөн гэж НҮБ мэдэгдлээ. АЗ-ийн гишүүд дипломат төлөөлөгчдийн газар дархан халдашгүй эрхтэйг дурдаад бүх буруутныг хариуцлагад татахыг уриалав.

ОХУ-аас Сири Улсад суугаа ЭСЯ-ыг буудсан хэрэг явдлыг НҮБ-ын АЗ буруушааж байна гэж АЗ-өөс хэвлэлд нийтлүүлсэн мэдэгдэлд өгүүлжээ.

Сирийн сөрөг хүчний болон хувьсгалын үндэсний эвслийн удирдагч Ахмад Жарба сирийн сөргөлдөөнийг зохицуулах асуудлаар зохиогдох “Женев-2“бага хуралд эвслээс төлөөлөгчид оролцохыг мэдэгдэв.

Сири улс НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны сирийн асуудлыг зохицуулах “Женев-2” бага хурлыг 1-р сарын 22-нд явуулахаар товлосонд сайшаав. Уг арга хэмжээнд оролцуулахаар Засгийн газрын төлөөлөгчдийг илгээнэ гэж Сирийн ХМХ-үүд уламжлав.

Сирид мөргөлдөөн гарсан үеэс хойш  11 мянган хүүхэд алагджээ. Ийм баримт мэдээллийг британий Oxford Research Group төрийн бус байгууллага нийтлэжээ. Хүүхдүүдийн ихэнх хэсэг дэлбэрэлт, бөмбөгдөлтөнд өртжээ.

Дамаскийн орчимд Сирийн цэргүүд алан хядагчдын дайралтыг бут цохисон тухай өнөөдөр мэдээллийн “Аль-Ватан” алба дамжуулж байна

2011 оны 3-р сараас үргэлжилж байгаа цэргийн зөрчилдөөний явцад Сирид 11 мянга гаруй хүүхэд алагдсан байна

Сирийн сөрөг хүчний болон хувьсгалын үндэсний эвслийн удирдагч Ахмед аль-Жарба энэ 12-р сард Оросын нийслэл Москвад ирж магадгүй

Химийн зэвсэг хориглох байгууллагын тэргүүн Ахмет Узюмджо Сирийн химийн зэвсгийг олон улсын усанд утсгах төлөвлөгөөг аюулгүй хэмээн үзэж байна

Сирийн химийн зэвсгийг хуурай газар дээр устгах талаар тохиролцож чадахгүй байна. ХЗХБ-ын мэргэжилтнүүд түүнийг далай тэнгис дээр устгах боломжийг авч үзэж эхэллээ.

Сирийн сөрөг хүчний үндэсний эвслийн төлөөлөгчид Москвад хүрэлцэн ирж зөвлөлдөхийг зөвшөөрсэн нь нааштай алхам хэмээн ОУ үзэж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв.

Химийн зэвсгээ устгах хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой Сирийн хүчин чармайлтуудыг Москва өндөр үнэлж байна. Энэ тухай өнөөдөр ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров мэдэгдэв.

«Женева-2» бага хурлын бэлтгэлийг хэлэлцэхээр Москвад хүрэлцэн ирсэн Сирийн засгийн газрын төлөөлөгчид улс оронд нь гарсан мөргөлдөөнийг улс төрийн замаар зохицуулахад чиглэгдсэн ОУ-ын хүчин чармайлтыг өндөр үнэлэв.

Албани сирийн химийн зэвсгийг устгах төлөвлөгөөг тасалдуулах аюул учруулав. Сирийн химийн зэвсгийг нутаг дэвсгэртээ устгахаас татгалзаж байна гэж саяхан Албанийн Ерөнхий сайд Эди Рама мэдэгдлээ.

Албани үйл явцад оролцохоос татгалзснаас хойш дэлхийн хамтын нийгэмлэг сирийн химийн зэвсгийг хилийн чанадад устгах янз бүрийн хувилбарыг авч үзэж байна.

Сирийн засгийн газрын төлөөлөгчид даваа гаригт Москвад “Женев-2”бага хурлын бэлтгэл ажил болон сирийн химийн зэвсгийг устгахтай холбоотой асуудлуудаар яриа хэлэлцээ явуулна

ХЗХБ сирийн химийн зэвсгийг устгах 2014 оны дунд хүртэл хуваарийг баталсан тухайгаа зарлалаа. Гэсэн ч сирийн химийн зэвсгийн нөөцийг хаашаа нь зөөж гаргах нь одоо хүртэл тодорхойгүй байна гэж британий телевиз радиогийн Би-би-си корпараци мэдээлжээ.

НАТО Пэтриот зенит-пуужингийн цогцолбороо Туркад сирийн хил орчимд байрлуулах хугацааг сунгах бодолтой байна гэж өрнөдийн мэдээллийн агентлагууд эвслийн төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлав.

Сирийн байдлыг эв зүйгээр зохицуулах асуудлаархи «Женева-2» олон улсын бага хурлыг аль болох түргэн зарлан хуралдуулах ёстой гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргуун Сергей Лавров египетийн «Аль-Ахрам» сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдэв.

Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013
2
9
12
13
15
17
20
23
26