×
Сири улсад болж байгаа үйл явдал , Аравдугаар сар 2013

НҮБ-ын болон Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчдийн Сирид хийж байгаа ажлын 2 дахь үе шат шувтарч байна. Химийн зэвсгийг устгах төлөвлөгөөнд заасан ёсоор 11-р сарын нэгэн гэхэд сирийн эрх баригчид химийн зэвсэг үйлдвэрлэх, тээвэрлэх хэрэгслийн үйлдвэруудийг устгах ёстой.

Сирийн мөргөлдөөнтэй асуудлыг сирийн иргэд өөрсдөө шийдвэрлэх ёстой гэдэгт Дамаск итгэлтэй байна гэж Сирийн ГХЯ-ны тэргүүн Валид Муаллем мэдэгдэв.

Саудын Араб Улсын дээд муфтий шейх Абдул Азиз Аль аш-Шейх улс орныхоо залуучуудад хандан сирийн мөргөлдөөнд самуун дэгдээгчдийн талд байлдан дайтхаас татгалзахыг уриалсан тухай өнөөдөр арабын ХМХ уламжлан мэдээллээ.

Сири химийн зэвсгийн үйлдвэрлэлд хэрэглэх 1300 тонн бодис болон 1200 гаруй байлдааны хэрэгслийг зарлан мэдээлсэн тухай АП агентлаг Химийн зэвсгийг хориглох байгууллагын Ерөнхий захирал Ахмет Узюмжюйн илтгэлээс иш татан мэдээллээ.

АНУ өөрийн байлдааны тэнгисийн хөлөг онгоцуудын заримыг Сирийн эргээс татан авч байна гэж АНУ-ын ТЦХ-ний штабын дарга, адмирал Жонатан Гринерт мэдээлжээ.

Орос Улс-НАТО зөвлөл ОХУ ба эвслийн гишүүн 28 улсын БХ-ын сайд нарын хэмжээнд Сирийн байдлыг эв зүйгээр зохицуулах асуудлаар «Женева-2» бага хурлыг 11-р сард зарлан хуралдуулах саналыг дэмжиж байна.

Сирийн зохицуулалтад дипломат арга зам давамгайлсан нь чухал гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Өнөөдөр Кремльд тэрээр гадаад улсуудын элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ барьж гардуулах ёслол дээр энэ тухай мэдэгдлээ.

Сири улсын төрийн тэргүүний дараачийн сонгуульд намайг оролцуулахад ямар ч саад тотгор үгүй. Гэвч энэ тухай өгүүлэхэд эртдэнэ гэж Сирийн Ерөнхийлөгч Башар Асад үзэж байна.

НҮБ, Сирийн асуудлаарх ЛИГ-ийн арабын улсуудын тусгай төлдөөлөгч Лахдар Брахими Дамаскийн химийн зэвсэг устгахад дэлхий нийттэй хэрхэн хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байна

Сирийн хямралыг зохицуулах «Женев-2» олон улсын чуулган сөрөг хүчний нөлөө бүхий төлөөлөгчдийн оролцоогүйгээр хуралдахгүй болохыг НҮБ, ЛАГ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахими өнөөдөр мэдэгдлээ

Сирийн засгийн газар, сөрөг хүчнийг хэлэлцээрийн ширээний ард суулгахаар дуудагдсан Женев-2 чуулган хуралдах нь илүү бодитой ирээдүйтэй болжээ

Ойрхи Дорнодын улсуудаар айлчлал хийж буй ЛАГ болон НҮБ-ын тусгай төлөөлөгч Лахдар Брахими өнөөдөр Египтийн нийслэл Каир хотноо ЛАГ-ийн нарийн бичгийн дарга Набиль аль-Арабитэй хэлэлцээр явуулна

Шинжээчид сирийн химийн зэвсгийг устгах янз бүрийн түүний дотор хилийн чанадад устгах хэдэн хувилбарыг боловсруулж байна. Гэвч ямар нэг тодорхой хувилбарын тухай ярихад эртдэнэ гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ мэдэгдэв.

Сирийн дүрвэгчдийг нутаг дэвгэртээ оруулахгуйн тулд хоёр метр өндөр хана сирийн хил дээр босгож эхлэх тухай түркын шийдвэрийг тойрон үүссэн шуугиан маргаан намжаагүй байхад Болгароос адилхан агуулгатай шийдвэр гаргажээ

Сирид Башар Асадын засгийн газар урьдчилан зарласан барилга байгууламжуудад олон улсын шалган байцаах ажиллагааг дэмжиж, химийн зэвсгийн хөтөлбөртэй холбоотой тоног төхөөрөмжүүдийг устгаж эхлэсэн

Сирид сөрөг зэвсэгт этгээдүүдийн явуулж байгаа хэрцгий зэрлэг ажиллагааны тухай Human Rights Watch байгууллагын илтгэлийг тэдний ивээн тэтгэгчид анхаарна гэдэгт Москва найдаж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун өөрийн орлогч Сигрид Каагийг Сирид НҮБ, ХЗХБ-ын хамтарсан үүргийг гүйцэтгэж буй химийн зэвсгийн шинжээчдийн тэргүүний албан тушаалд нэр дэвшүүлжээ

Олон улсын Улаан Загалмайн хороо, тэдний 6 ажилтан, сирийн Хавирган Улаан сар нийгэмлэгийн мөн 1 ажилтанг тус улсын баруун хойд нутагт орших Идлиб тосгонд дайчид хулгайлсан болохыг мэдэгдлээ

Энэ оны 9-р сард Дамаскийн нэгдэн орсон химийн зэвсгийг хориглох Гэрээ Сирийн хувьд өнөөдрөөс үйлчилж эхэлж байна

Сири улс химийн зэвсгийг хураах талаар авсан бүх үүргээ биелүүлж байна гэж БНСири Улсын элчин сайд Риад Хаддад «Оросын дуу хоолой» радиод жич ярилцлага өгөхдөө мэдэгдэв.

Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013
4
6
13
16
17
24
26
27
28